May
25
2025
Anu.mn
Мэдээ
Хэрэв бүх америкчуудын мөнгийг АНУ-ын иргэн бүрт тэнцүү хуваавал, хүн бүр хэчнээн мөнгөтэ ...
Хэрэв бүх америкчуудын мөнгийг АНУ-ын иргэн бүрт тэнцүү хуваавал, хүн бүр хэчнээн мөнгөтэй байх вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэрэв бүх америкчуудын мөнгийг АНУ-ын иргэн бүрт тэнцүү хуваавал,  хүн бүр хэчнээн мөнгөтэй байх вэ?
Photo: Kiosea39 | Dreamstime.com

Хэрэв Америкийн баялгийг тэгш хуваарилвал, хүн бүр хэдэн төгрөгтэй байхыг GoBankingRates тооцоолжмэдээлэв.

Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр, АНУ-ын нийт өрхүүдийн хөрөнгө, 160.35 их наяд ам.доллар буюу өрийг хассан үнэлгээ юм.

Хүн амын бага орлоготой 50% нь, бүх баялгийн 3% хүрэхгүй хувийг эзэмшдэг бол, өндөр орлоготой 10% нь үлдсэн хувийг эзэмшдэг бөгөөд хэрэв бүх баялгийг тэнцүү хуваавал, нэг хүнд хагас сая доллар оногдно.

Google-ийн Data Commons төслийн дагуу АНУ-д ойролцоогоор 340.11 сая хүн амьдардаг.

Хэрэв та 160.35 их наяд долларыг хүн бүрт тэнцүү хувавал хүн бүр ойролцоогоор 471,465 доллар буюу гэрлэсэн хос бүрт 942,930 доллар, хэрвээ гэр бүлийн хос хоёр хүүхэдтэй бол дөрвөн ам бүлтэй гэр бүлд 1.89 сая ам. Доллар болно.

Хүн амын доод хэсгийн 50%-ийн хувьд, энэ нь асар их мөнгө мэт сонсогддог бол, баян чинээлэг 10%-ийн хувьд 500,000 доллараас доош хөрөнгө мөнгө юу ч биш санагдах нь маргаангүй.

Баян ядуугийн шатлал

Бараг гурван доллар тутмын нэг нь, 49.46 их наяд доллар буюу АНУ-ын нийт хөрөнгийн 30.8 хувийг эзэмшдэг топ 1%-ийн гарт байна. Гэхдээ энэ нэг хувийн дотор ч шатлал бий.

Шилдэг 1%-ийг 0.1%-д багтдаг, нийт баялгийн 13.8%-ийг бүрдүүлдэг, 22.14 их наяд долларын хөрөнгөтэй 340,000 орчим хүн юм. Үлдсэн 1% нь 99-өөс 99.9% хүртэлх чинээлэг хүмүүсийн бүлэг бөгөөд 27.32 их наяд доллар буюу 17% -ийг хуваан зэмшдэг.

Дараа нь 58.34 их наяд ам.доллар буюу 36.4%-ийг эзэмшдэг 90%-99%-ийн бүлэг орж байна. Нийтдээ энэ 10% нь,АНУ-ын нийт хөрөнгийн бараг гуравны хоёрыг эзэмшдэг.

Хүн амын 90% нь үлдсэн 33% -ийг эзэмшдэг.

Үлдсэн гуравны нэг нь, 48,54 их наяд ам.доллар буюу 30,3 хувьд багтдаг 50-90 хувьтай бүлэгт харьяалагддаг.

Шатлалын доод 50% нь, ердөө 2.5% буюу 4.01 их наяд долларыг эзэмшдэг. Хэрэв үүнийг бага орлоготой 170 сая хүндээ тэнцүү хуваавал, тус бүрт 23,588 доллар оногдож байна.

Харьцуулж үзэхэд, хамгийн чинээлэг 340,000 хүний ​​0,1% нь дунджаар 65,12 сая доллартай байгаа нь, бага орлоготой доод 50%-иас 2,760 дахин их байгаа юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.