October
12
2025
Anu.mn
Мэдээ
Хэллоуины баярын чихрүүдээс хамгийн бага хор хөнөөлтэй, “Бараг эрүүл” чихрүүд
Хэллоуины баярын чихрүүдээс хамгийн бага хор хөнөөлтэй, “Бараг эрүүл” чихрүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хэллоуины баярын чихрүүдээс хамгийн бага хор хөнөөлтэй, “Бараг эрүүл” чихрүүд
Photo: IStock

Хэллоуины баярын бэлгийн чихэртэй холбоотой, хүүхдийнхээ чихрийн хэт хэрэглээ, илүүдэл сахарын хор хөнөөлөөс айж байгаа бол, үүнд туслах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг USAToday нийтлэв.

Хэллоуины баяраар тараах чихрүүдийн аль нь хамгийн эрүүл вэ?

Ер нь чихэр тэжээллэг чанаргүй байдаг. Гэхдээ дараах сонголтууд бусдаасаа илүү сайн гэж, Top Nutrition Coaching-д бүртгэлтэй хоол тэжээлийн мэргэжилтэн Роуз Бритт зөвлөсөн бөгөөд тэрээр, "хамгийн эрүүл" чихэр бол самрын M&Ms, болон түүнтэй ижил төстэй чихрүүд бөгөөд эдгээр нь, эрдэнэ шишийн сироптой дүйцдэг. Нэг самрын M&M нь, ердөө 1 грамм эслэг, 2 грамм уураг, 9 грамм элсэн чихэр агуулдаг, голчлон сүүтэй шоколадаар хийгдсэн байдаг бол, Snickers, эслэггүй, 1 грамм уураг, 9 грамм элсэн чихэр агуулдаг. Ер нь шошгон дээрх орц найрлагыг нь харах нь, чихрийг харьцуулах сайн арга гэж тайлбарлажээ. Мөн, самартай чихэр бол хамгийн сайн сонголт, гэхдээ та хэт чихэрлэг чихрэнд дуртай бол Smarties бол хамгийн эрүүл чихэр. Smarties-ийн нэг порц нь, ердөө 25 калори, 6 грамм элсэн чихэр агуулдаг. Харин Sour Patch Kids нэг чихэр нь, 110 калори, 24 грамм элсэн чихэр агуулдаг.

Ерөнхийдөө чихэр нь ямар ч шим тэжээлийн үнэ цэнийг агуулдаггүй бөгөөд "эрүүл" хоол хүнс гэж тооцогддоггүй. Америкчуудад зориулсан хоолны дэглэмийн удирдамж нь, элсэн чихрийг өдрийн нийт калорийн 10% -иас бага хэмжээгээр хязгаарлахыг зөвлөдөг байна. Мөн Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи, 2-оос дээш насны хүүхдэд өдөрт элсэн чихрийн хэмжээг 25 граммаас бага байлгахыг зөвлөдөг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.