August
6
2022
Anu.mn
Мэдээ
Үхэх нь аймшигтай биш: эрдэмтэд үхлийн үеэр тархи юу мэдэрдэгийг анх удаа ажигласан байна
Үхэх нь аймшигтай биш: эрдэмтэд үхлийн үеэр тархи юу мэдэрдэгийг анх удаа ажигласан байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Үхэх нь аймшигтай биш: эрдэмтэд үхлийн үеэр тархи юу мэдэрдэгийг анх удаа ажигласан байна
Image: The Conversation

Үхэж буй тархины энэхүү анхны бичлэг нь, бид амьдралынхаа эцсийн мөчид хамгийн сайхан дурсамжуудаа дахин сэргээн дурсдаг гэдгийг харууллаа гэж TheSun мэдээлжээ. Эрдэмтэд хүний биеийн хамгийн нарийн төвөгтэй эрхтэнийг бүрэн унтрах үеэр нь санамсаргүйгээр бичлэг хийсэн бөгөөд үхлийн гайхалтай агшин зуурын зургийг гаргаж чадсан байна.

87 настай эрэгтэй өвчтөн эпилепсийн эмчилгээ хийлгэж, тархи нь цахилгаан энцефалограмм(electroencephalogram-EEG)-тэй холбоотой байсан ба тархины үйл ажиллагааг нь хэмжиж байх үед гэнэт зүрхний шигдээс болж нас баржээ. Энэ нь түүнийг нас барахаас өмнөх 15 минутын EEG дээр бичигдсэн бичлэг юм.
30 секундын дотор тархины маш өвөрмөц долгионы өсөлт бичлэг дээр ажиглагдсан бөгөөд гамма долгион гэж нэрлэгддэг эдгээр долгионууд нь ой санамжийг сэргээх, бясалгах, зүүдлэх зэрэгтэй холбоотой байдаг байна.

Тархины энэхүү үйлдлүүдийг хэдийгээр илүү их судлах шаардлагатай байгаа ч, EEG-ийн энэ бичлэгээр бид үхэх үедээ хамгийн сайхан дурсамжуудыг маань харуулсан кино бичлэг үздэг гэсэн үг юм.

Мөн судалгаанд, идэвхжсэн энэхүү тархины хэсгүүд нь үхэх үедээ хүн, нойртой төстэй зүйрлэшгүй тайван, бясалгалтай дүйцэх төлөв байдалд ордог болохыг харуулсан байна.
Гайхалтай нь, бидний бие организм, зүрх бүрэн зогссоны дараа ч тархи маань сүүлчийн ажил дээрээ шаргуу ажиллаж байдаг бөгөөд энэ нь үхлийн үйл явцыг илүү хөнгөвчилж өгдөг байх нь.

Судалгааг зохион байгуулсан Луисвилл-Земмарын их сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч, доктор Ажмал Земмар хэлэхдээ: "Тархи нь, ой санамжийг сэргээхтэй холбоотой хэлбэлзэл үүсгэснээр бидний нас барахаас өмнөх амьдралын чухал үйл явдлуудын сүүлчийн дурсамжийг сануулах боломжтой. Эдгээр үр дүн нь бидний амьдрал яг хэзээ дуусдаг талаарх ойлголтод илүү гүн судалгаа хийх мөн олон зүйлийг нотлохыг шаардаж байгаа юм. Наад зах нь, эрхтэн хандивлах цаг хугацааг зөв тооцохтой холбоотой дараа дараачийн чухал асуудлуудыг үүсгэж байна." гэжээ.

Тархины долгионы иймэрхүү өөрчлөлтүүд үхэж буй хархнуудын судалгаанд ажиглагдаж байсан боловч урьд өмнө хэзээ ч хүмүүс дээр судалж, ажиглаж байгаагүй юм.

Сүүлчийн мөчүүд

"Frontiers in Aging Neuroscience" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд: "Бидний мэдээлэл туршилтын бус, харин яаралтай тусламжийн эмнэлгийн нөхцөлд бодит амьдрал дээр хүний ​​тархи үхэж байх үеийн анхны нотолгоо болсноос гадна, хүний ​​тархи нь үхлийн өмнөх үеийн зохицуулалттай үйл ажиллагааг үүсгэх чадвартай болохыг баталлаа. Гэхдээ энэ тохиолдол эпилепсийн улмаас аль хэдийн гэмтсэн тархитай хүний тархины судалгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямартай ч, энэ нь бидэнд юу тохиолдох, үхэхдээ юу бодож байдаг болохыг илүү сайн ойлгох замыг нээхэд тусална. Мөн "Бидний хайртай хүмүүс нүдээ аниад, мөнхийн амралтад явахад бэлэн байгаа үед, тэдний тархи амьдралдаа туулсан хамгийн тааламжтай мөчүүдийг нь дахин үзүүлж чаддаг гэдгийг энэ судалгаагаар мэдэх, нотлох боломж гарч ирж байна." гэж доктор Земмар бичжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.