Америкчуудын тал орчим хувь нь ямар нэгэн зүйл зарах эсвэл мөнгө зээлэхгүйгээр гэнэтийн 400 долларын зардлыг нөхөж чаддаггүй. Түүгээр ч барахгүй 55-аас дээш насны Америкчуудын тал хувь нь, Нийгмийн даатгалд хамрагдахаас өөрөөр буюу тэтгэвэрт гарахдаа хуримтлалгүй байдаг.
Хадгаламжийн асуудал нь зөвхөн бага орлоготой америкчуудад төдийгүй дундаж давхаргын америкчуудад ч хамаатай. Хүмүүс мөнгө хуримтлуулж чадахгүй байгаа шалтгаан нь сэтгэл зүйн саад бэрхшээл байдгийг эрдэмтэд олж тогтоосон гэж Time сонин бичжээ.
Үүний нэг шалтгаан нь хүмүүс урт хугацааны зорилго, төлөвлөгөөнөөсөө илүү богино хугацааны хүслээ урьтал болгодог. Энэ нь ирээдүйдээ мөнгө зарцуулахын оронд шинэ загварын хувцас, шинэ хэрэгсэл эсвэл тансаг ресторанд оройн хоолонд зарцуулахад хүргэдэг. Өөр нэг хүндрэлтэй зүйл бол хүмүүс өдөр тутмын амьдралдаа автаж, тэтгэвэрт гарахад бэлтгэх гэх мэт яаралтай анхаарал хандуулах шаардлагагүй асуудлуудаа хойш нь тавьдаг байна.
Судалгаанаас харахад хүмүүс сарын их хэмжээний зардлаа (түрээс, татвар гэх мэт) тооцоолохдоо нэлээд нарийвчлалтай байдаг боловч, ихэнх нь тусгай зардал гэж нэрлэгддэг зардлыг дутуу үнэлдэг. Тийм ч учраас бид янз бүрийн баяр эсвэл зүгээр л тансаг газруудад оройн зоог барихыг "ховор тохиолдол" гэж ойлгодог боловч эдгээр тохиолдлууд нь санадаг шиг маань тийм ч ховор байдаггүй.
Тиймээс бид, ухамсартайгаар, жишээ нь ажил олгогчдын тусламжтайгаар үүнийг автоматаар хийх боломжтой. Судалгаанаас харахад, ажил олгогчид ажилчдынхаа цалингийн 2-6 хувийг автоматаар хувь хүний хадгаламжид шилжүүлж хуримтлал үүсгэдэг.
Банкууд мөн үйлчлүүлэгчдийнхээ орлогын тодорхой хэсгийг хадгаламжийн данс руу шилжүүлж, "яаралтай" гэсэн тэмдэглэгээн дор хадгалснаар, хүмүүс хадгалсан мөнгөө богино хугацааны хэрэглээнд ашиглаж асуудлаа шийдэж болдог.
Хуримтлал нь, шинэ долоо хоног, сар, жилийн эхэнд, шинэ, зөв зүйлийг эхлүүлэх сэтгэл зүйн хувьд илүү их хүсэл эрмэлзэлтэй болсон үед эхлэх ёстой.
Мөн та зээлээ хадгаламж болгон хувиргах сонголтыг ашиглаж болно. Жишээлбэл, та зээлээ төлж дуусаад сар бүр өөр дансанд ижил хэмжээний мөнгөө, одоо байгаа зээлээ төлж байсны оронд хадгаламжийн дансандаа хийжболно.
Бидний өдөр тутам гаргадаг санхүүгийн шийдвэрүүдийн ихэнх нь, нөхцөл байдлыг ухаалгаар үнэлж дүгнэхэд биш харин хүсэл, сэтгэл хөдлөл дээр суурилдаг тул сэтгэл зүйг ойлгох нь яаралтай тусламжийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх эсвэл тэтгэвэрт гарах урт хугацааны хуримтлалыг бий болгоход тусалдаг байна.