Ихэнх аялагчид Парисын Лувр, Нью Йорк дахь Метрополитан, Миланы Прадо зэрэг газруудаар зочлохыг эрмэлздэг. Гэхдээ эдгээр хотуудын алдартай музейнүүдээс гадна, тэр бүр хүмүүс мэддэггүй, ер бусын, амттай, хоолны музейнүүд байдаг байна.
1. АНУ, Миннесота, Остин – Лаазалсан хүнсний музей
Лаазалсан бүтээгдэхүүний энэхүү музейн вэбсайт дээр "Үзмэрүүдийг бүү идээрэй!" гэсэн сануулга байдаг. Эдгээрийн нэг лаазалсан гахайн махан консервыг Дэлхийн 2-р дайны үед Америк цэргүүдийг хооллож, Их Британи, ЗХУ-д хүмүүнлэгийн тусламж болгон илгээж байжээ. Өнөө үед лаазалсан энэ бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж, секунд тутамд дэлхий даяар 13 лааз идэгддэг байна. Энэ музей 16,500 мкв талбайтай. Хэдийгээр "үзмэрүүдийг идэж болохгүй" гэсэн сануулгатай ч, музейн вэбсайтаас лаазалсан бүтээгдэхүүн худалдан авч, мөнсайт дах жоруудыг нь ашиглан оройн хоол хийж болно.
2. Итали, Болонья муж – Carpigiani Gelato зайрмагны музей
Гелато хийх машин, олон зуун архивын материал, видео бичлэг, мастер классууд, мэдээжийн хэрэг маш олон зайрмаг уг музейп байдаг. Энэ музейг саяхан буюу 2012 онд алдарт зайрмагны Carpigiani брэндийн төв байранд байгуулжээ. Энд та желатогийн түүхийг судлахаас гадна орон нутгийн кафед зохион байгуулагдаж буй амталгаанд оролцож болно.
3. АНУ, Массачусетс - Түлэгдсэн хүнсний музей
Түлэнхий хүнсний музей байгуулах санаа, хөгжимчин Дебора Хенсон-Конант 1980-аад оны сүүлээр алимны дарс халааж байхдаа, утсаар маш сонирхолтой яриа өрнүүлж байх үед нь төрсөн. Яриа урт бөгөөд сонирхолтой байсан тул, Дебора гал тогооны өрөөнд буцаж ирэхэд, алимны дарсных нь оронд түлэгдэж хатуурсан зүйлийг олж харсан бөгөөд ингэж хамгийн анхны бөгөөд хамгийн гайхалтай үзмэр бий болсон байна. Энэ музейд, "Таны оролдлогогүйгээр бүтээгдсэн гайхалтай урлагийн бүтээлүүд" гэж нэрлэгддэг үзмэрүүд байдаг. Музей, "хоолныхоо галыг багасгаж, удаан унтаж амраарай" гэдэг уриатай. Музей нь зөвхөн 9 хүртэлх хүнтэй багийг 90 минут үзүүлэх хөтөлбөртэй бөгөөд 3500 долларын үнэтэй байдаг. Энэ их хэмжээний мөнгөөр музейн эзэн биечлэн аялал зохион байгуулж, зочдод зориулж тоглолт хийдэг: Тэр мөн Грэммигийн шагналд нэр дэвшсэн бөгөөд цахилгаан ятга тоглодог. Мөн музей нь, Деборагийн "бүтээл"-ийг сонирхогчидын гал тогоондоо шатаж түлэгдсэн бүтээлүүдээ дэлгэн үзүүлдэг Facebook хуудастай.
4. Япон, Канагава муж – Аягатай гоймонгийн музей
Зөвхөн буцалсан ус шаарддаг бэлэн гоймонгийн нэг төрөл болох Аягатай гоймонг 1971 онд Момофуку Андо зохион бүтээжээ. Үүнээс өмнө тэрээр 1958 онд бэлэн гоймон зохион бүтээж байсан ч, Америкт аялж, Америкчууд, хуурай гоймонг буталж, нэг удаагийн аяганд хийж, дээр нь буцалсан ус хийж идэж байгааг харснаар, ирсэнийхээдараа аяганд хийж үйлдвэрлэхээр шийджээ.. Эдгээр гоймон нь дэлхий даяар хоол хүнсэнд хувьсгал хийсэн юм. Энэхүү музейд түүхэн үзмэрүүдээс гадна, хүүхдүүд өөрсдөө гоймон хийх үйлдвэр, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх өрөө, энэ хоолыг хийх үйл явцтай танилцах слайдтай зугаа цэнгэлийн парк хүртэл бий. Мөн гоймонтой шөл, итали спагетти, тэр ч байтугай казах лагман зэрэг янз бүрийн төрлийн гоймонгоор үйлчилдэг.
5. АНУ, Айдахо, Блэкфут – Айдахогийн төмсний музей
Айдахог, 19-р зууны сүүлээс хойш тарьж ирсэн дуртай хүнсний ногооных нь нэрээр төмсний муж гэж нэрлэдэг. Төмсний музей 1988 онд нээгдсэн бөгөөд 1913 онд Union Pacific Rail Road дээр баригдсан хуучин төмөр замын депогийн түүхэн барилгад байрладаг. Эндээс та "төмс холигч"-ийн том цуглуулгыг харж, булсан төмс, төмстэй талх, тэр ч байтугай төмстэй зайрмаг идэж болно. Бэлэг дурсгалын дэлгүүрт нь, гоо сайхны бүтээгдэхүүн дэх төмсний цардуул нь арьсыг маш зөөлөн болгодог төмсний саван, арьс арчилгааны бүтээгдэхүүн зарагддаг.
6. Герман, Берлин - Deutsches Currywurst музей
Италийг пиццагаар төсөөлдөг бол, Германыг Карривурстээр төсөөлж болно. Энэ халуун соусыг Дэлхийн 2-р дайны дараа жижиг зуушны газрын эзэн Herta Heuwer зохион бүтээжээ. Британичуудын эзлэлтийн дараа тэрээр халуун сүмс, халуун ногоог нь мэдэж авснаа кетчуп дээр нэмж Вустершир соус, карри зэрэг чамин холимогтойуг соус нь тухайн үеийн хотын оршин суугчдын дунд маш хурдан алдартай болж, 1959 онд Хьювер соусаа патентжуулжээ. Тус музейг 2009 оны 8-р сарын 15-нд уг соус үүссэний 60 жилийн ойд зориулан нээсэн. Барилга нь ер бусын дизайнтай. 2011 онд музей нь дизайны чиглэлээр хэд хэдэн шагнал хүртсэн ажээ.
7. АНУ, Массачусетс - Шар айрагны лаазны музей
Цуглуулга нь хувийн байшинд байрладаг тул музейн аялалыг захиалгаар хийдэг. Шар айрагны лааз болон шар айраг уухтай холбоотой бусад зүйлсийг Дэлхийн 2-р дайнаас өмнө цуглуулж эхэлсэн бөгөөд жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тус музейн цахим хуудсанд үзмэрийн тоо тодорхойгүй байгаа талаар дурджээ. Та тэнд байрлах паб дахь музейд үзсэн зүйлсийнхээ талаар ярилцаж, шар айраг ууж болно.
8. Англи, Лондон - Брэндийн музей
Алдарт эртний эдлэлийн Портобелло захын дэргэд, баглаа боодол, сурталчилгааны зурагт хуудас, тоглоом гэх мэт баялаг цуглуулга бүхий музей байдаг. Тус музейд Викторийн эрин үеэс өнөөг хүртэлх үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Тэдний дунд 19-р зууны сүүл үеийн Rimmel гоо сайхны бүтээгдэхүүн, 1930-аад оны KitKat шоколадууд багтжээ. Тэдгээрийг он цагийн дарааллаар байрлуулсан нь бүтээгдэхүүний загвар хэрхэн өөрчлөгдсөнийг хянах боломжийг танд олгоно.
9. АНУ, Луизиана, Нью Орлеанс — Америкийн коктейлийн музей
Францын хороололд байрлах Америкийн коктейлийн музей. Төрөл бүрийн ундааны 200 жилийн түүхийг судалж, хуучны гар айрагны шилэн аяганууд, бармены ховор ном, 5 футын өндөртэй коктейль холигчийг үзэх боломжтой. Мөн тус музейд АНУ-ын абсинтийн түүхтэй холбоотой олдворуудын цуглуулга байдаг. Коктейль амталгаа болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг.
10. Голланд - Амстердамын бяслагны музей
Амстердамын гайхамшигт түүх, урлагийн музейнүүдтэй зэрэгцэн жижигхэн, тухтай бяслагны музей байдаг. Тэнд Голландын бяслаг үйлдвэрлэлийн түүхийг үзэж болохоос гадна, янз бүрийн бяслаг амталж, уламжлалт Голландын фермерийн хувцастай зураг авахуулж болно.
11. АНУ, Висконсин – Үндэсний гичийн музей
Энэхүү музейг Висконсин мужийн ерөнхий прокурорын туслах асан Барри Левенсон санаачилж, үүсгэн байгуулжээ. Тэрээр 1986 онд өөрийн дуртай бейсболын баг болох Бостон Рэд Сокс, дэлхийн аваргын тэмцээнд хожигдсонд сэтгэл дундуур байх үедээ цуглуулгаа эхлүүлэхээр шийджээ. Тэрээр дэлхийн 60 гаруй орноос 5000 гаруй лонхтой соус, мөн гичийн хэрэглээний түүхэнд зориулсан олон зуун дурсгал, эд өлгийн зүйлсийг цуглуулсан байна. Хачирхалтай нь, ноён Левенсон нэр хүндтэй амжилтанд хүрсэн ажлаа орхиж, - гичийн музейгээ илүү цэлгэр барилга руу нүүлгэж, энэ чиглэлээрээ Опра Уинфригийн шоу болон бусад олон алдартай аялалын хөтөлбөрт оролцох болжээ.
12. АНУ, Пенсильвани - Big Mac® музей
Алдарт сэндвичийг McDonald's түргэн хоолны сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Жим Деллигати 50 жилийн өмнө бүтээжээ. Тэрээр арваад жилийн өмнө Big Mac-ийн 40 жилийн ойг тохиолдуулан музейгээ нээж байжээ. ДеЛигаттигийн хүүгийн хэлснээр тэрээр Big Mac-д маш их дуртай байсан тул долоо хоног бүр нэгийг иддэг байжээ. Энэ нь Жиминий эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлж, тэр 98 насалсан байна. Музейн барилгын ойролцоо дэлхийн хамгийн том Big Mac-ийн 13 футын өндөр баримал, мөн гайхамшигт сэндвичэнд зориулсан олон зуун дурсгалт эд өлгийн зүйлс, үзмэрүүд байдаг. Музейн талбайд хүүхдийн том тоглоомын талбай, мэдээж McDonald's байдаг.
13. АНУ, Нью-Йорк, ЛеРой - Jell-O Gallery
Энэхүү желатин дээр суурилсан жимсний амттанг 1897 онд мужаан, ханиалгах сироп үйлдвэрлэгч ЛеРой компанийн Пирл Биксби Уэйт зохион бүтээжээ. Тэр эхнэртэйгээ хамт үүнийгээ Jell-O гэж нэрлэсэн. Хоёр жилийн дараа тэр, жороо 450 доллараар заржээ.
14. АНУ, Охайо - Вайндот попкорн музей
Америк хүн жилд дунджаар 150 фунт попкорн хэрэглэдэг. Америкийн дуртай зуушны музейд эртний попкорнзардаг тэрэг, попкорн машин гэх мэт зүйлс бий. Тэнд зочдод попкорн болон хүүхдүүдэд гэртээ эрдэнэ шишийн жижиг тариалалт хийх эрдэнэ шишийн үрийг үнэ төлбөргүй өгдөг.