May
7
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын өмнөд хилийн ойролцоох нутаг дэвсгэрийг цэргийн хаалттай бүс гэж зарласан нь цагаач ...
АНУ-ын өмнөд хилийн ойролцоох нутаг дэвсгэрийг цэргийн хаалттай бүс гэж зарласан нь цагаачдад нэмэлт асуудал үүсгэх болно
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын өмнөд хилийн ойролцоох нутаг дэвсгэрийг цэргийн хаалттай бүс гэж зарласан нь цагаачдад нэмэлт асуудал үүсгэх болно
Photo: Czuber | Dreamstime.com

Хууль зүйн яам өмнөд хил дээр шинээр өргөсгөж тогтоосон цэргийн бүсийг зөрчсөн цагаачдыг шалгаж эхэлжээ. Тус бүсэд Америкийн цэргийн албан хаагчид эргүүл хийж байгаа гэж The Washington Post мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 28-нд дор хаяж 28 цагаачийг АНУ-ын цэргийн бааз болгон хувиргасан Нью-Мексикогийн өмнөд хил дагуух 170 миль (273.5 км) урттай, үндэсний хамгаалалтын бүс гэгдэх 18 метр (60 фут) зурвасыг давсан хэргээр буруутгасан байна. АНУ-ын Лас Крус хотын дүүргийн шүүхийн прокурорууд, тус улсад хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт аюулгүй байдлыг зөрчисөн гэсэн шинэ ял нэмжээ.

Шинэ зүйл анги нь дээд тал нь нэг жилийн хорих ял, 100,000 долларын торгууль ногдуулах бол, хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд дээд тал нь зургаан сар шоронд хорьж, 5000 долларын торгууль ногдуулна.

Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет өнгөрсөн долоо хоногт, Нью-Мексикогийн хил дээр айлчлах үеэрээ цагаачдыг хууль бусаар хил давсан хэргийн хорих ялын хугацааг уртасгаж болзошгүйг анхааруулсан. Дөрөвдүгээр сарын 25-нд, хилийн дагуу англи, испани хэлээр хориг тавихыг анхааруулсан самбар байрлуулсан бөгөөд тэрээр, “Та манай хилийг хууль бусаар нэвтэрвэл эдгээр тэмдгүүдийг харна. Хэрэв та тэднийг үл тоомсорловол хариуцлага хүлээх болно” гэж мэдэгджээ.

Хил зөрчсөн хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо бага байгаа ч, цагаачдын баривчлагдсан газрууд нь цагаачдын олон жилийн турш ашиглаж ирсэн маршрутууд байгаа аж. "Хил хууль бусаар нэвтэрсэн" гэсэн заалтын оронд, "Аюулгүй байдлын журам зөрчсөний шийтгэл" гэсэн хоёр дахь заалтыг нэмж оруулав.

Форт Хуачука нь, Аризона мужид байрладаг бөгөөд хилийн ихэнх хэсгийг хянадаг цэргийн нэгдсэн хүчин болон Өмнөд хилийн хүчний хамтран ажилладаг хэсэг юм.

Трампын засаг захиргаа Мексиктэй хиллэдэг хилийг 100 хувь үйл ажиллагааны хяналтад байлгах Хэгсетийн төлөвлөгөөний хүрээнд олон мянган цэрэг, Страйкер байлдааны машинуудыг өмнөд хил рүү илгээжээ. Рузвельтийн нөөцийн газрыг Дотоод хэргийн яамнаас Батлан ​​хамгаалах яаманд шилжүүлснээр, Пентагоны эргүүлийн эрх мэдлийг өргөжүүлж, цагдаа нар ирэх хүртэл цагаачдыг түр саатуулах боломжийг цэргийнхэнд олгожээ.

Хэгсет, энэ ажиллагааны зорилго нь хууль бусаар цагаачид нэвтрэхийг багасгах, хар тамхины урсгалыг зогсоох явдал гэсэн. Гэвч, импортын ихэнх эмийг энэ албан ёсны гарцаар оруулж ирдэг байна.

Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын хилийн харуул, албан бичиггүй цагаачдыг саатуулсан тоо 7000 болж буурсан нь 2000 оноос хойших хамгийн доод түвшин юм. Трамп албан тушаалдаа орсноосоо хойш тус улсыг "халдлагад өртөж" байна гэж зарлаж, 10 мянган цэргээ хил рүү илгээсэн юм. Түүний энэ үйлдэл нь, хүний ​​эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөж, түүнийг орогнол, хүмүүнлэгийн хамгаалалтад орох эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Нью-Мексико дахь Америкийн Иргэний эрх чөлөөний холбооноос, армийн өргөтгөсөн эрх мэдэл нь, Нью-Мексикогийн үндэсний хамгаалалтын бүсэд "Энгийн иргэдийг баривчлах, биет нэгжлэг хийх, олныг хянах, хаалт тавих" боломжийг олголоо."Цэргийнхэн энгийн иргэдийн эсрэг цагдан хорих эрх мэдэлгүй гэсэн үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна. Хил орчмын оршин суугчид, тэр дундаа АНУ-ын иргэд зүгээр л буруу газар байсныхаа төлөө хариуцлага хүлээх боломжтой цэрэгжсэн бүсүүдийг бид хүсэхгүй байна." гэж мэдэгджээ

Байдены засаглалын эхний гурван жилд, АНУ жилд дунджаар 2 сая цагаачийг саатуулж, 3 сая гаруй цагаачийг тус улсад суллаж, үлдсэнийг нь албадан гаргаж эсвэл Мексик рүү буцаан илгээдэг байжээ.

Трамп энэхүү шийдвэрийнхээ хүрээнд, өмнөд хил рүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй цэрэг, техник хэрэгсэл, тэр дундаа тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжих зорилгоор Тэнгисийн цэргийн хүчний хоёр устгагч илгээжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч, Кубын Гуантанамо дахь цагаачдын хорих байрыг өргөжүүлэхээр зорьж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.