Anu.mn
Хэдэн арван хүн Нью-Йоркт “Bigfoot” буюу цасны хүн харсан гэж мэдэгджээ

Хэдэн арван хүн Нью-Йоркт “Bigfoot” буюу цасны хүн харсан гэж мэдэгджээ

Mon Nov 28 2022
Хэдэн арван хүн Нью-Йоркт “Bigfoot” буюу цасны хүн харсан гэж мэдэгджээ

Мэйвиллийн оршин суугч Питер Ваймер, Чаутаукуа нуурын орчимд цасны хүн харсан гэж мэдэгдсэн 45 гэрчийг таньдаг. Мөн Чаутаукуа мужид надтай яриагүй зуу гаран гэрчүүд байна" гэж мэдэгдсэн талаар Syracuse бичжээ.

Chautauqua County нь өтгөн ой мод, гүн хавцлууд бүхий газар бөгөөд том амьтад, хар баавгай зэрэг ховорхон харагддаг.  Жил бүр болдог Chautauqua Lake Bigfoot Expo -г ивээн тэтгэдэг зохион байгуулагч Ваймер, ойролцоох Ашвилл дахь хөлийн мөрүүд нь Bigfoot байдаг бас нэгэн нотолгоо юм гэсэн байна.

Олбанигаас хойд зүгт орших Вашингтон мужид байрладаг Уайтхолл нь Bigfoot-ыг олон хүмүүс үзсэн гэдгээс "Зүүн эргийн Йетинийн нийслэл" гэсэн хоч авсан байдаг.

1976 онд орон нутгийн цагдаа, цэргүүдээс бүрдсэн хэд хэдэн гэрчүүд, Рожер Паттерсоны 1967 онд Калифорнид авсан цасны хүний алдартай зургуудтай төстэй, 7-8 фут өндөр, үсээр хучигдсан хүн дүрстэй "араатан" харсан гэж мэдэгдэж байжээ. Мөн  2010 онд авсан бүдэг гэрэл зураг байдаг бөгөөд энэ нь муж даяар олон зуун йети харсан гэсэн мэдээллүүдийн нэг юм.

Уайтхолл өөрийн гэсэн Bigfoot Summoning Event буюу Bigfoot Summoning Festival-тай бөгөөд баригдашгүй амьтныг олох шилдэг Bigfoot Summon-ийн уралдааныг зохион байгуулдаг байна. Мөн Bigfoot-ийг бусад олон газар, тэр дундаа 2020 онд Вашингтон мужид үзсэн нь АНУ даяар цасны хүн сонирхогчдод итгэл найдвар төрүүлж байв.

Үнэхээр Yeti жинхэнээсээ байдаг уу? Хүмүүсийн харсан гэх амьтан жинхэнэ цасны хүн мөн үү? Мэргэжилтнүүд үүнийг "cryptid" гэж нэрлэдэг бөгөөд криптозоологичид зэрлэг байгальд байдаг гэж үздэг ч судлах боломжгүй байдаг эдгээр криптидүүдэд мөн Чупакабра, Лох Нессийн мангас ордог байна.

Айдахогийн их сургуулийн анатоми, антропологийн профессор, доктор Жефф Мелдрум, Bigfoot буюу цасны хүн хар баавгайтай төстэй амьдрах орчинд амьдардаг болохыг баримтууд нотолдог. Яс гэх мэт эд мөрийн баримт байхгүй байгаа нь Bigfoot нь, бодитой амьтан биш гэсэн нотолгоо биш гэсэн байна.

Bigfoot-ийн судлаач Стив Куллс, "Үхсэн баавгай, чоно, тэр ч байтугай үнэгийг, зэрлэг байгальд олох нь бараг боломжгүйтэй адил цасны хүний хувьд ч мөн адил юм. Учир нь хүрээлэн буй орчин өөрийн гэсэн устгах системтэй байдаг" гэж хэлжээ.

Сүүлд нэмэгдсэн