Anu.mn
Хатан хаан II Елизабет Airbnb дээр байшингаа түрээсэлж байна.

Хатан хаан II Елизабет Airbnb дээр байшингаа түрээсэлж байна.

Thu Sep 08 2022
Хатан хаан II Елизабет Airbnb дээр байшингаа түрээсэлж байна.

Их Британийн Хатан хаан II Елизабет Airbnb дээр богино хугацаагаар амрагчдад зориулан Sandringham Estate дахь хувийн байшингуудынхаа нэгийг түрээслүүлж байна гэж Independent-д мэдээлэв.

Дөрвөн унтлагын өрөөтэй Garden House нь найман зочин хүлээн авах боломжтой бөгөөд нэг шөнийн үнэ 270-400 ам.доллар байна.
Эрхэм дээдсийн хувийн цэцэрлэгчийн энэхүү хуучины байшин нь цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн бөгөөд Sandringham House-тай хамгийн ойрхон байр юм. Мөн энэ эдлэн газарт нь Хатан хааны гишүүний эзэмшиж байсан анхны машиныг байрлуулсан Sandringham-ын үзэсгэлэн, тээврийн музей байдаг аж.

Энэхүү байшин нь хоёр давхар бөгөөд өмнө нь хааны ордонд ашиглагдаж байсан Хааны цуглуулгын эд зүйлсээр тохижуулсан аж.

Аga функцтай зуух бүхий том саруул гал тогооны өрөө, тусдаа хооллох өрөө, хүлээн авах өрөө болон цэцэрлэг рүү харсан зочны өрөөтэй. Унтлагын өрөөнүүдийн хоёр нь «king-size» ортой, нөгөө хоёр нь нэг хүний ​​ортой.

Мөн уг байшин нь ханаар тусгаарлагдсан хашааны цэцэрлэгээс гадна зочид амрах чөлөөт цэцэрлэгтэй.

Энэ байшинд байрлахаар сонгосон хүмүүс Sandringham кафе, кофены газар, цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн алхмын зайнд байх болно.

"Хүүхдүүд зугаалахад чөлөөтэй талбай, мөн тоглоомын том талбай зэрэг нь хүүхдүүдэд таалагдах болно" гэж танилцуулгад бичжээ.

Мөн "Дээр санал болгосон тав тухаас болоод та, Хойд Норфолкийн гайхалтай наран шарлагын газрууд, үзэсгэлэнт намуу цэцгээр баян нуга, лаванда цэцгийн талбай, алхаж, дугуй унахад тохиромжтой нам гүм гудамж, мөн паб, нугасны цөөрөмтэй англи хэв маягийн тосгонуудаар хүрээлэгдсэн газраас хэдхэн минутын зайтай байна гэдгээ мартаж магадгүй шүү." гэж зар сурталчилгааны танилцуулгынхаа төгсгөлд бичжээ.

Энэ нь мөн хатан хаан өөрийн эд хөрөнгөө амрагчдад түрээслүүлсэн анхны тохиолдол биш юм. Хатан хааны Balmoral-ын Шотланд дахь эдлэнд долоо хоногт 630-1850 долларын үнэтэй хэд хэдэн зуслангийн байшин байдаг байна.

Эх сурвалж: independent.com

Сүүлд нэмэгдсэн