Хар баасан гараг: энэ баяр хаанаас ирсэн болон мөн хамгийн сайн хөнгөлөлтийг хаанаас хайх вэ
Thu Nov 10 2022
АНУ-ын Хар Баасан гарагийн худалдааны өдрийн түүх, тоо баримт болон хэрхэн энэ өдөр ийм алдартай болсон, мөн энэ үед худалдан авагчид хэр их мөнгө зарцуулдаг талаар BlackFriday мэдээлэв.
Сая сая хүмүүсийн хувьд Хар Баасан гараг нь, Христийн Мэндэлсний Баярт зориулсан худалдан авалт хийх цаг гэж үздэг. Хар баасан гараг бол Талархлын баярын дараах Баасан гараг бөгөөд 11-р сарын 23-аас 29-ний хооронд АНУ-д тухайн жилийн хамгийн том худалдааны өдрүүд болдог. 2022 онд Хар Баасан гараг 11-р сарын 25-нд тохиож байна. АНУ-д энэ өдөр жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээс бусад бүх ажилладаг хүмүүс амардаг бүх нийтийн амралтын өдөр юм.
"Хар баасан гараг" гэсэн нэршил АНУ-ын аль хотод үүссэн бэ?
"Хар баасан гараг" гэсэн нэршил нь Филадельфид үүссэн. 1960-аад оны эхээр Филадельфийн цагдаа нар Талархлын баярын дараах баасан гарагт, Арми-Тэнгисийн цэргийн флотын хөл бөмбөгийн тоглолтыг зорьсон үзэгчид, мөн хямдрал хайсан автомашины жолооч нар, явган зорчигчоор дүүрсэн гудамжны түгжрэлд дарагддаг байснаас цагдаа нар, "Хар баасан гараг" гэж нэрлэжээ. Филадельфи дахь том дэлгүүрүүд энэ нэршилийн сөрөг утгаас зайлсхийхийг хичээж, энэ өдрийг "Их Баасан гараг" гэж нэрлэсэн боловч ребрендинг нь амжилтанд хүрээгүй аж.
Өөр нэг утгаар энэ нэршилийг 1869 оны санхүүгийн хямралыг мөн тодорхойлдог гэж үздэг бөгөөд алтны зах зээлийг шахах гэж оролдсон алтны ажиглагчидын оролдлого амжилтгүй болж, зах зээл уналтанд орж, хувьцаанууд огцом унасан хөрөнгийн зах зээлийн сүйрэлтэй холбон үздэг.
Яагаад Хар Баасан гараг гэж нэрлэдэг вэ?
1924 оноос хойш Мэйсигийн Талархлын баярын жагсаал эхэлснээс хойш Талархлын өдрийн дараах Баасан гарагийг амралтын идэвхитэй худалдааны улирлын албан бус эхлэл гэж нэрлэдэг. Дээр дурдсанчлан "Хар баасан гараг" (жижиглэн худалдаа гэсэн утгатай) нэр томъёог 1960-аад онд Филадельфийн цагдаа нар олон тооны худалдан авагчидын хөлд дарагддаг байснаас нэрлэсэн гэдэг боловч, олон хүмүүс энэ нэрийг нягтлан бодох бүртгэлтэй холбон, "Хар" гэдэг нь нягтлан бодох бүртгэлийг гараар хийдэг байсан тэр үед "улаан" -аас "хар" руу шилжсэн дэлгүүрүүдийг хэлдэг, улаан бэх нь алдагдал, хар бэх нь ашиг гэсэн утгатай байсан гэдэгтэй мөн холбож үздэг аж.
Хар баасан гараг яагаад ийм алдартай болсон бэ?
Жижиглэнгийн худалдаачид үнээ бууруулснаар олон хүнийг татаж чадна гэдгээ ухаарч эхлэхэд Хар Баасан гараг нь Христийн Мэндэлсний Баярын өмнөх хямдралаас ч илүү том худалдааны өдөр болсон. Хамгийн их хямдралтай байдаг зүйлс нь электрон бараа, алдартай тоглоомууд юм. Мөн Хар баасан гараг бол урт өдөр. Талархлын баярын өдөр хааж, Баасан гарагт эрт нээгдэх тахлын дараах үеийн шинэ хандлага улам бүр өргөжсөөр байна. Дэлгүүрт оочерлохыг хүсдэггүй хүмүүсийн хувьд, хар баасан гарагийн онлайн худалдаа нь ихэвчлэн дэлгүүрийн борлуулалттай нэгэн зэрэг эсвэл бүр эрт эхэлдэг байна.
Харин 2020 он бүх зүйлийг өөрчилсөн бөгөөд онлайн хүргэлтийг илүүд үзэх болсоныг харуулдаг.
Хар баасан гарагийн статистик
2021 онд нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж худалдан авагчид ердийнхөөсөө эрт тэргээ дүүргэж байв. Худалдан авагчид 10-р сард сайн наймаа хайж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь 12-р сараас өмнө худалдан авалтаа дуусгасан. 2021 онд буюу 11-р сарын 1-ээс 29-ний хооронд хэрэглэгчид онлайнаар 109.8 тэрбум доллар зарцуулсан нь 2020 оныхоос 11.9%-иар өссөн байна.
2021 онд "Онлайнаар захиалаад Дэлгүүрээс аваарай" гэсэн сонголтыг онлайнаар хийсэн нь,"Хар баасан гараг"-ын бүх онлайн захиалгын 18%-ыг эзэлж 2020 онд 20%-иар өссөн байна.
2020 онд 100 сая хэрэглэгч онлайнаар худалдан авалт хийсэн (2019 оныхоос 8%-иар их). Үүний зэрэгцээ Хар Баасан гарагт биечлэн авах худалдан авалт огцом буурч, 58.7 сая хүн дэлгүүр хэссэн (2019 оныхоос 37%-иар буурсан). Талархлын баярын үеэр томоохон жижиглэнгийн худалдаачид хаагдсанаас болж биечлэн худалдан авалт буурсан нь бүр ч тод ажиглагдаж, худалдан авагчдын тоо жилийн өмнөхөөс 55%-иар буурсан (2020 онтой харьцуулахад).
2021 онд Талархлын өдөр, Хар баасан гараг, Хар баасан гарагийн хамгийн их борлуулалттай онлайн бүтээгдэхүүнүүд нь VTech тоглоом, Amazon Echo Show, Nintendo Switch, Oculus Quest, Barbie, Hot Wheels, AirPods, X Box Series S байв.








