Anu.mn
Хадгаламж, дансан дахь мөнгийг луйвардахад гар утас ашигладаг луйварчидаас өөрийгөө хэрхэн ...

Хадгаламж, дансан дахь мөнгийг луйвардахад гар утас ашигладаг луйварчидаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Mon Aug 22 2022
Хадгаламж, дансан дахь мөнгийг луйвардахад гар утас ашигладаг луйварчидаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Гар утас бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм. Харин, Холбооны мөрдөх товчоо саяхан, гар утас хакерддаг луйврын сүлжээнүүдийн талаар олон нийтэд анхааруулсныг MoneyTalks мэдээллээ.

Холбооны хууль сахиулах агентлаг, луйварчид "SIM солих" аргыг ашиглан fiat болон виртуал валютын данснаас мөнгө хулгайлж, олон сая доллар дээрэмдэж байна гэж мэдээлжээ.
Энэ луйврын хувьд, луйварчид гар утасны операторууд руу халдаж, таны утсан дээрх нууц мэдээллийг олж авах дараах аргуудыг ашигладаг байна:

- Луйварчин таны өмнөөс үүрэн холбооны операторт хандаж, гэмт хэрэгтний буюу өөрийн SIM карт руу утасны дугаарыг тань шилжүүлүүлж залилан үйлддэг .
- Луйварчин таны утасны дугаарыг залилагчийн SIM карт руу шилжүүлэхийн тулд таны гар утасны оператороос хэн нэгэнд нь мөнгө төлдөг.
- Фишингийн аргууд. Гэмт этгээдүүд үүрэн холбооны операторуудыг ятган мэхэлж, үүрэн холбооны операторын системд нэвтэрч, SIM карт солих боломжийг олгодог хортой программыг татаж суулгуулдаг. Луйварчид таны SIM картыг сольж таны бүх дуудлага, мессеж болон бусад мэдээллүүдийг шилжүүлэн авна. Нууц үгийг шинэчлэхийн тулд, бүртгэл сэргээх имэйл илгээх гэх мэтээр овсгоотой хулгайчид удахгүй таны хувийн ихэнх мэдээлэлд хандах боломжтой болдог байна.

SIM солих луйварчдын тоо огцом өссөн гэж Холбооны мөрдөх товчоо мэдээлэв. Өнгөрсөн онд Холбооны мөрдөх товчооны цахим гэмт хэргийн гомдол мэдээллийн төвд SIM солихтой холбоотой 1611 гомдол ирсэн бөгөөд иргэд 68 сая гаруй долларын алдагдал хүлээсэн. Мөн 2018 оны 1-р сараас 2020 оны 12-р сар хүртэлх 2 жилийн хугацаанд хохирогчид ойролцоогоор 12 сая долларын хохирол бүхий 320 гомдол гаргаж байсантай харьцуулахад энэ төрлийн луйвар асар их өссөн нь харагдаж байгаа юм гэсэн байна.

Холбооны мөрдөх товчооноос, энэхүү луйврын урхинд орохгүйн тулд:

- Нийгмийн сүлжээ, форум дээр өөрийн санхүүгийн байдал, хөрөнгийн талаар ямар нэг мэдээлэл тавихгүй байхыг хичээх. Утасны дугаар, хаяг зэрэг хувийн мэдээллийг хэзээ ч онлайнаар нийтлэхгүй байх.
- Таны гар утасны дансны мэдээллийг хэн нэгэн залгаж асуухад, дансны нууц үг, пин кодоо хэлэхгүй байх.
- Хэзээ ч нэгээс дээш болон бусад бүртгэлүүддээ, ижил нууц үгийг ашиглахгүй байх
- Та онлайнаар цахим бүртгэлүүддээ нэвтрэхдээ биометрик болон хамгаалалтын токен, офлайн нэвтрэлт таних програм зэрэг хувийн нууцыг тань сайжруулах арга, хэрэгслийг ашиглах.
- Нууц үг, хэрэглэгчийн нэр болон бусад мэдээллийг гар утасны програмд ​​хадгалахаас зайлсхийх зэрэг аргуудыг санал болгож, болгоомжтой байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн