Хүнсний үнэ өссөөр: ямар дэлгүүрээс хэрэгцээтэй бүх зүйлсээ худалдаж авах нь илүү ашигтай байна вэ
Mon Jan 16 2023
Холбооны Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос 1-р сарын 12-нд нийтэлсэн тоо баримтаас харахад хүнсний барааны үнэ, өмнөх оны мөн үеийнхээс 11.8% буюу бараг хоёр дахин өсч, өсөлт үргэлжилсээр байгаа талаар CNN бичжээ.
Үүний бурууг, ОХУ-ын Украин руу хийсэн түрэмгийлэл, цаг агаар, өвчин эмгэг болон бусад олон хүчин зүйлтэй холбон үзсэн байна.
Rabobank-ны хэрэглээний бүтээгдэхүүний ахлах шинжээч Том Бэйли,- "Хэдийгээр бид инфляцийн дарамт буурч байгааг харж байгаа ч Украинд дайн үргэлжилсээр байна. Бордооны үнэ маш өндөр хэвээр байна. Эрчим хүчний зардал ч харьцангуй өндөр хэвээр байна. Хөдөлмөр, цалин хөлсний зардал мөн асуудалтай хэвээр байгаа гэх мэтчилэн энэ жагсаалтыг үргэлжлүүлж болно. Мөн зарим бүтээгдэхүүний үнэд цаг агаар, өвчин, өвчлөл хүчтэй нөлөөлсөн. Өндөгний үнээс өөр өндөр өсөлт байгаагүй, энэ нь өмнөх оны мөн үеэс 59.9%-иар өссөн нь, үнэ хамгийн өндөр байсан 1973 оноос хойш байгаагүй хурдацтай өсөлт юм. Аливаа хомсдол нь хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний үнийг огцом өсөхөд хүргэсэн. Өнгөрсөн оны эхнээс эхлэн, үхлийн аюултай шувууны томуугаар шувууны сүрэг, ялангуяа цацагт хяруул, өндөглөгч тахиа өвчилсөн. Энэ нь хомсдол үүсгэн, эрэлт нэмэгдүүлж, өртөг өндөр байхыг улам даамжруулсан. Гэхдээ, хамгийн сүүлийн үеийн хэрэглээний үнийн индексээс харахад үнийн өсөлт нь ерөнхийдөө хүлээгдэж байснаас бага хурдтай өсч байна гэсэн сайн мэдээ байгаа бөгөөд арванхоёрдугаар сард гэртээ хийсэн хоолны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн нь 2021 оны гуравдугаар сараас хойшхи, нэг сарын дундач хамгийн бага өсөлт юм. Хүнсний үнийн өсөлт дунд зэргийн хэвээр байх төлөвтэй байна. Ирэх 12 сарын хугацаанд бид сайжирна гэж бодож байна" гэж ярьсан байна.
Бүтээгдэхүүний үнэ
12-р сард зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөн талаархи BLS-ийн мэдээлэл:
- Өндөг: жилд +59.9%; 11-р сараас хойш +11.1%
- Цөцгийн тос, маргарин: жилийн +35.3%; 11-р сараас хойш +1.7%
- Салат: Жилд +24.9%; Арваннэгдүгээр сараас хойш +4%
- Гурил, бэлэн гурилын холимог: жилд +23.4%; -11-р сараас 1%
- Лаазалсан жимс, хүнсний ногоо: жилд +18.4%; 11-р сараас хойш +0.3%
- Талх: жилд +15.9%; 11-р сараас хойш +0.2%
- Үр тариа, үр тарианы бүтээгдэхүүн: жилд +15.6%; -11-р сараас 0.3%
- Кофе: жилийн +14.3%; 11-р сараас +0%
- Сүү: жилд +12.5%; -11-р сараас 1%
- Тахианы мах: жилд +10.9%; -11-р сараас 0.6%
- Хүүхдийн тэжээл: Жилд +10.7%; -11-р сараас 0.2%
- Шинэ жимс: жилд +3.4%; -11-р сараас хойш 1.9%
- Үхрийн түүхий мах: жилийн +0.7%; -11-р сараас 0.1%
- Гахайн мах ба холбогдох бүтээгдэхүүн: -3.7% жилийн; -11-р сараас хойш 2.9%
- Үхрийн түүхий стейк: жилийн -5.4%. 11-р сараас хойш +0.9%
Хэрхэн хэмнэх вэ?
Мөнгө хэмнэх олон арга байдаг ч хамгийн үр дүнтэй арга бол хямд үнээр дэлгүүрээс худалдан авалт хийх явдал юм. Одоогийн байдлаар, үүнийг хэрэгжүүлэх боломжтой 13 дэлгүүр байна. Энэхүү жагсаалтыг санхүүгийн мэдээлэл, мөн Dunnhumby судалгааны нэг хэсэг болох 7000 орчим өрхийн дунд явуулсан судалгааг ашиглан гаргасан бөгөөд хамгийн хямд, хэмнэж болох бүтээгдэхүүнүүдийг дараах дэлгүүрүүдээс олж болно гэжээ.
- Aldi
- Market Basket
- WinCo
- Food4Less
- Costco
- Walmart
- Trader Joe’s
- Walmart Neighborhood Market
- Lidl
- Amazon
- H-E-B
- Peapod
- Sam’s Club
Эдгээр дэлгүүдээс худалдан авалт хийхдээ, өөртөө жагсаалт гаргаж, харьцуулалт хийж, мөн тухайн дэлгүүрийн төрөл бүрийн урамшуулалтай танилцаж ашиглахаа бүү мартаарай.








