Anu.mn
Хүн төрөлхтний гуравны хоёр нь, 70-аас дээш насны эрчүүдийн эрхшээлд байна

Хүн төрөлхтний гуравны хоёр нь, 70-аас дээш насны эрчүүдийн эрхшээлд байна

Fri Feb 14 2025
Хүн төрөлхтний гуравны хоёр нь, 70-аас дээш насны эрчүүдийн эрхшээлд байна

Дэлхий дахинд улс төрийн эрх мэдэл, өндөр настай эрэгтэй хүмүүсийн гарт шилжих нь улам бүр нэмэгдэж байнагэсэн судалгааны үр дүн гарчээ. 2025 онд хүн төрөлхтний гуравны хоёр нь, 70-аас дээш насны эрчүүдийн мэдэлд байна гэж Bild хэвлэл мэдээлэв.

Bild-ийн судалгаагаар, дэлхийн бүх улс орон, бүс нутгийн хүн амыг газарзүйн 250 гаруй бүсд хуваан тооцоолсон бөгөөд дэлхий дээрх 8 тэрбум орчим хүнээс 5,4 тэрбум хүн буюу 67,5% нь 70-аас дээш насны эрчүүдийн мэдэлд байдаг гэсэн судалгааны үр дүн гарсан байна.

2025 оны байдлаар, дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч бол Камеруны Ерөнхийлөгч Пол Бия юм. Тэрээр өдгөө 91 настай бөгөөд 42 жил албан тушаал хашиж байна. Үүний зэрэгцээ Камеруны хүн амын дундаж нас 18-аас доош насныхан байна.

Судалгаагаар, ердөө 28 улс орныг эмэгтэйчүүд удирддаг нь харагдсан бөгөөд эдгээр улсуудын хамгийн том нь Мексик, Итали юм. Тиймээс эмэгтэйчүүд ойролцоогоор 380 сая хүнийг удирдаж байгаа нь дэлхийн хүн амын 5% хүрэхгүй хувийг эзэлж байгаа ажээ.

Харин, нас, хүйсийн хувьд илүү тэгш байдлыг Хойд Европт харж болохоор байгаа аж. Тухайлбал, Исландыг дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд Криструн Фростадоттир тэргүүлж байна. Тэрээр 2024 оны арванхоёрдугаар сард албан тушаалдаа очихдоо 36 настай байжээ. Финландад Санна Марин, 2019-2023 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрээр албан тушаалд очихдоо дөнгөж 34 настай байжээ.

Мэдээллийн энэхүү дүн шинжилгээг хийхдээ Bild сэтгүүл, эрх баригчдыг төрийн тэргүүнүүдээр биш, харин гол шийдвэр гаргадаг хүмүүсээр авч үзсэнээ тэмдэглэжээ.

Сүүлд нэмэгдсэн