Хүн бүрт хэрэгтэй гурван ур чадвар: Билл Гейтс бүх компаниудад, ирээдүйд ямар ажилчид хэрэгтэй болох талаар таамаглажээ
Mon Oct 17 2022
Орчин үеийн хөгжлийн хандлагууд дээр цуглуулсан мэдээлүүддээ үндэслэн Билл Гейтс, одооноос шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засаг гэсэн гурван ур чадвартай хүмүүс хамгийн эрэлттэй байх болно гэж дүгнэсэн гэж CNBC мэдээлэв.
Энэ талаар мэргэшсэн, мэдлэгтэй ажилтан, ажилчид "бүх байгууллагуудын өөрчлөлтийн төлөөлөгч болно. Тэд аль ч салбарт хувьсгал хийх болно” гэж Гейтс LinkedIn-ийн гүйцэтгэх редактор Даниел Ротд мөн батлан хэлсэн байна.
Алдарт технологийн бизнес эрхлэгч, Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирээдүйд хэт их санаа тавьдаг. Тэрээр ихэвчлэн зохион бүтээгчид, үйлдвэрлэл-технологийг хувьсган өөрчлөгчидтэй хамтран ажиллаж, хүн төрөлхтний ирээдүйн тухай ном уншиж, олон нийтийн төслүүдийг санхүүжүүлдэг.
Түүний хүлээн авсан мэдээллийн нийлбэр дүн, шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засаг гэсэн гурван салбар орчин үеийн ертөнцөд тэргүүлэх байр суурь эзэлнэ гэсэн дүгнэлтийг харуулжээ.
"Би шинжлэх ухаан, математикийн ур чадвар, эдийн засгийн суурь мэдлэгийн талаар үнэхээр их боддог - ирээдүйд олон ажил мэргэжил, эдгээр зүйл дээр маш их шаардлага тавих болно. Та програмчлал болон үелэх системийн мэргэжилтэн байх албагүй ч эдгээр мэргэжилтнүүд шиг сэтгэж чаддаг байх нь танд маш их тус болно. Та код бичих шаардлагагүй ч инженерүүд юу хийж чадах, юуг хийж чадахгүйг ойлгох хэрэгтэй" гэж Microsoft-ын үүсгэн байгуулагч хэлжээ.
Эх сурвалж: forumdaily.com








