June
5
2025
Anu.mn
Мэдээ
Хүмүүс жинхэнэ хүнтэй харилцах хүсэлгүй болж, харин хиймэл оюун ухааны чатботуудад улам бү ...
Хүмүүс жинхэнэ хүнтэй харилцах хүсэлгүй болж, харин хиймэл оюун ухааны чатботуудад улам бүр дурлах болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүмүүс жинхэнэ хүнтэй харилцах хүсэлгүй болж, харин хиймэл оюун ухааны чатботуудад улам бүр дурлах болжээ
Photo: IStock

Хүмүүс болон чатботуудын хоорондох виртуал романууд одоо бодит байдал болжээ. Романтик антропоморфизм нь, хүмүүст дижитал ертөнцөд хайраа олоход тусалж байна гэж IFLScience мэдээлэв.

Шинжлэх ухааны уран зөгнөлт "Her" кино нь хүн-чатботын харилцааны тухай ойлголтыг танилцуулснаас хойш арав гаруй жил болж байгаа ч, виртуал хайр одоо бидний амьдралд байнгын байр суурь эзэлдэг болсныг шинэ судалгаа харуулав. Судалгааны зохиогчид "романтик антропоморфизм" гэсэн ойлголтыг танилцуулснаар,романтик видео тоглоомын тоглогчид (RVGs), хүний ​​чанаруудыг "дижитал агентууд"-д суулгаж, жинхэнэ мэт санагдах виртуал харилцаанд орж болохыг харуулсан.

Судлаачид, "Хайрлах, хайрлуулах хэрэгцээ нь хүний ​​​​сэтгэлзүйн хүчтэй, түгээмэл зүйл бөгөөд түүхэн хугацаанд энэ хэрэгцээг өөр хүн буюу хариуд нь хайрлаж, хайрлуулах хүн хангадаг байсан. Харин өнөөдөр виртуал агент энэ хэрэгцээг хангах боломжтой болсон. Alexa, Cortana, Siri зэрэг алдартай дижитал агентуудаас иш татан, чатботууд "манай орчин үеийн ертөнцөд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа" талаар дурдаад, хэрэглэгчийн үйлчилгээний ботод хэн нэгэн дурлах магадлал бага байгаа ч, илүү боловсронгуй виртуал агентууд одоо болзох талбарт орж ирж магадгүй гэсэн байна.

Жишээлбэл, LovePlus хэмээх эрчүүдэд төвлөрсөн RVG нь, "маш амжилттай байсан тул олон эрчүүд виртуал найз охиддоо дурлаж, тэр ч байтугай тэднийг жинхэнэ эмэгтэйчүүдээс илүүд үздэг" гэж судлаачид бичжээ. Эдгээр хайр дурлалд суурилсан тоглоомуудын алдар нэр улам бүр өсөн нэмэгдэж буйг зохиогчид онцлоод, одоогоор дэлхий даяар 50 сая RVG тоглогч байгаа гэж мэдэгджээ.

Романтик антропоморфизмын талаар илүү ихийг мэдэхийн тулд судлаачид гурван лабораторийн туршилт хийсэн. Эхний ээлжинд хүн ба чатбот, тэдний виртуал харилцаа хэр жинхэнэ мэт санагдсаныг үнэлэх зорилготой хэд хэдэн асуулга бөглөхөөс нь өмнө,61 гетеросексуал эмэгтэйг Castaway нэртэй RVG тоглуулжээ.

Үр дүн нь, виртуал агенттай харилцах харилцааны жинхэнэ мэдрэмжтэй холбоотой байсан бөгөөд хүмүүст виртуал агенттай бодит ертөнцийн харилцаа тогтоох хүсэл эрмэлзэлийг урьдчилан төрүүлсэн" болохыгхаруулсан.

Хоёрдахь туршилт нь яг ижил протоколын дагуу явагдсан боловч, 104 эмэгтэйгээс бүрдсэн том бүлэг оролцсон. Тэд Stories You Play нэртэй RVG тоглосон. Энэ дасгалын үр дүн нь анхны туршилтын үр дүнг "яг давтсан".

"Энэ нь, антропоморфизм ба үр дагаврын хооронд найдвартай шууд хамаарал байхгүй, харин антропоморфизм нь виртуал агенттай бодит харилцаа тогтоох хүсэл эрмэлзэл, эерэг сэтгэл хөдлөлийг урьдчилан таамаглах харилцааны жинхэнэ байдлыг хэрхэн дэмждэг болохыг харуулж байна" - Энгийнээр хэлбэл, антропоморфизм нь, харилцааны жинхэнэ мэдрэмжийг бий болгодог. Хариуд нь харилцааны жинхэнэ байдал нь агентуудтай хүчтэй холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж судалгааны зохиолч Майю Койке тайлбарлав. Эцэст нь уг процедурыг 78 гетеросексуал эмэгтэйгээс бүрдсэн гурав дахь бүлэгт давтсан. Гэхдээ энэ удаад судалгааны зохиогчид, дижитал хайр нь хүмүүсийн бодит амьдрал дээрх хүнтэй үерхэх зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьсон бөгөөд оролцогчид RVG тоглосноос хойш таван минутын турш "сэтгэл татам эр"-тэй харилцаж байгаа нь ажиглагджээ. Гэхдээ юутай ч, сээтэгнэх хандлагад ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй бөгөөд виртуал хайр нь бодит ертөнц дэх романтик харилцаанд нөлөөлөхгүй гэж үзжээ.

Өмнөх судалгаагаар ганцаардмал хүмүүст, хүн бус амьтдыг хүн болгох эрмэлзэл, магадлал өндөр байгаа нь харагдсан. Эдгээр шинэ ажиглалт дээр үндэслэн судалгааны зохиогчид, "хүн шиг харагддаг биет нь хүнийг ганцаардуулахгүй байх магадлал багатай. Харин энэхүү хүнтэй төстэй биетийн бий болгосон харилцаа нь, ганцаардлыг бууруулдаг байх магадлалтай." гэж дүгнэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.