Хүүхэд байхдаа АНУ-д ирсэн олон мянган цагаачид, насанд хүрснийхээ дараа тус улсыг орхиж явахаас өөр аргагүй байдалд хүрч байна
Thu Jul 07 2022
Америкт 17 жил амьдарсан Лоуренс Ван Бек хувцас, ойр зуурын цахилгаан хэрэгслээ хийсэн 3 чемодантай анхны олон улсын нислэгтээ суухаар 7-р сарын 5-нд Айова хот дахь эцэг эхийнхээ гэрээс гэрчээ. Тэр хэзээ гэртээ буцаж ирэхээ мэдэхгүй байна гэж Yahoo мэдээлэв.
Ван Бек, Айова мужид өссөн ч Нидерландад төрсөн. Жижиг үнэт эдлэлийн дэлгүүр эзэмшдэг түүний эцэг эх нь сунгадаг ажлын визтэй. Харин Ван Бек Айовагийн Их Сургууль төгсөхийнхөө өмнө 21 нас хүрэхэд түүнийг эцэг эхийнхээ хараат хүн гэж үзэхээ больсон байна. Өдгөө 24 настай Ван Бек, ДНХ-ийн синтезийн чиглэлээр ажилладаг программ хангамж хөгжүүлэгч. Тэр визээ сунгуулахын тулд олон улсын оюутны виз авч, гурван жилийн курст суралцжээ. Гэвч энэ виз нь дуусмагц тэр АНУ-д хууль ёсны дагуу үлдэх боломжгүй болж Нидерланд руу буцахаас өөр аргагүй болжээ. Тэрээр, "Бид 2005 онд АНУ-д ирснээс хойш бүх зүйл, дүрэм журмыг дагаж мөрдөж ирсэн. Би энэ бүхэн ийм хэцүү болно гэж огт бодоогүй." гэж ярив.
АНУ-д, эцэг эхийн хараат визтэй 250,000 гаруй хүн, насанд хүрснээр, өссөн эх орноо орхин явах эрсдэлтэй болж, эцэг эхийнхээ визээр хууль ёсны статус авах эрхгүй байна. Тэд түр визээр үлдэх эсвэл сайн дураараа улс орноо орхин явахаас өөр аргагүй байдалд орж байна.
Одоо, АНУ-д хүүхэдтэйгээ ирсэн хууль бус цагаачдыг албадан гаргахаас хамгаалдаг DACA хөтөлбөрт хамрагдагсад Конгрессын анхаарлыг татаж эхлэв. Өнгөрсөн жил, төлөөлөгч Дебора К.Росс (DC.C.) тэргүүтэй хоёр намын бүлгийн хууль тогтоогчид АНУ-д өссөн хүүхдүүдийг албадан гаргахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтыг тогтоож, тэднийг иргэншилтэй болгох боломж олгох “Америкийн хүүхдүүдийн тухай” хуулийг танилцуулсан. Эдгээр хүүхдүүд нь, цагаачлалын бодлого тодорхой бус маш хуваагдмал, шинэчлэл хийх оролдлого амжилтанд хүрэх магадлал багатай байгаа энэ үедБүгд найрамдахчууд болон Ардчилсан намын аль алиных нь дэмжлэгийг авсан цөөхөн цагаачдын бүлэгт багтаж байна. Хүүхэд байхдаа АНУ-д ирсэн, тэр дундаа Обамагийн үед хэрэгжиж эхэлсэн хүүхэд хамгаалахад зориулсан хөтөлбөр буюу DACA-аар хамгаалагдсан цагаачдын асуудлыг бид дэмжиж ирсэн. Мөн сүүлийн үед нэртэй бизнесменүүдийн цагаачидтай холбоотой хэлсэн зүйлсийг онцлон тэмдэглэж, энэ нь сурталчилгаа болж өөрчлөлтийг түргэсгэнэ гэж Дебора К.Росс хэлжээ. Өнгөрсөн сард Амазон, Google, Twitter зэрэг технологийн аваргууд Дотоодын аюулгүй байдлын яаманд илгээсэн захидалдаа, цагаачид нь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх гол түлхүүр гэж мэдэгдээд, бүртгэлтэй хүүхдүүдийг насанд хүрээд АНУ-д үлдэхэд нь туслахыг улс төрчдөд уриалсныг дурджээ. АНУ-д бэлтгэгдсэн, боловсрол эзэмшсэн хүмүүсийг авч үлдэх хэрэгцээ болон тэдэнтэй холбоотой цагаачдын бүлгүүдийн хоорондын уялдаа нь шинэчлэлийг шийдвэрлэх түлхүүр болж өгөх юм. Энэ хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимаар батлагдах магадлалтай ч, Сенатад эсэргүүцэл, маргаан өрнөж, цагаачлалын тухай хууль батлах 60 саналын босго давахад хууль тогтоогчидын болон олон нийтийн дэмжлэгээр дутаж магадгүй гэж би болгоомжилж байгаа ч Сенатын багцад оруулна гэж өөдрөгөөр харж байна гэж тэр хэлжээ.
Ажлын визыг сунгаж болох ч иргэншил олгох заалтгүй. Тиймээс гэр бүлийн гишүүнээр болон ажил олгогчийн саналаар байнгын оршин суух хүсэлт гаргаж болох хүмүүсийн дунд Энэтхэг, Хятад болон бусад орны хүмүүсийн маш урт дараалал үүсээд байна. Учир нь АНУ аль ч улсын иргэдэд жил бүр олгох ногоон картын тоог хязгаарладаг. Мэргэжлийн зэрэгтэй, тодорхой ажлын визтэй Энэтхэгийн иргэд насан туршийн хүлээлттэй тулгардаг бөгөөд албадан гаргах асуудалд юуны түрүүнд Энэтхэг хүүхдүүд өртөж байна. Холбооны мэдээллээр, хүлээгдэж буй хүүхдийн ногоон картын дийлэнх хувийг Калифорнид амьдардаг энэтхэг хүүхдүүд эзэлж байгаа аж.
2019 онд, “насанд хүрч,сургалтын визээр амьдрахаас өөр аргагүй болсон энэтхэг хүүхдүүд”-ийн төлөөлөл Пател хуулийн дагуу цагаачидын хүүхдүүдийг хамгаалах, мөн хүүхэд байхдаа АНУ-д ирж хууль бусаар амьдрах болсон хүмүүсийг иргэний харъяалалтай болгохын төлөө тэмцжээ. Гэвч Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд ажлын визтэй хүмүүсийн хүүхдүүдэд ногоон карт авах хүсэлт гаргахыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийн эсрэг санал өгсөн байна. Вашингтон ДС дахь либертари судалгааны төв болох CATO хүрээлэнгийн мэдээлснээр ойрын хорин жилийн хугацаанд дор хаяж 104,000 залуус визгүй болно. Энэ асуудлыг шийдэхгүй бол бичиг баримтгүй үлдэх, эсвэл албадан явах хүмүүс олширно гэсэн байна. Ахлах сургуульд байхдаа Пател өөрийгөө "мөрөөдөгч" гэж нэрлэсэн бөгөөд 2010 онд Сенатаар батлахад таван саналаар дутсан "Мөрөөдөгчдийн тухай хууль"-ийг хүлээж буй цагаачдын хүүхдүүдэд өгсөн нэр юм. 2012 онд Ерөнхийлөгч Обама DACA-гийн хөтөлбөрийн анхны санамжийг зарлахдаа хүмүүс шаардлагад тэнцэхийн тулд хууль ёсны цагаачлалын статустай байх албагүй гэсэн заалт оруулаагүй юм. Цагаачлалын хуулийн шинэчлэлийн талаар яригдах үед зүгээр л дараалалд орох талаар ярьдаг. Гэтэл үнэндээ бол дараалал байхгүй. Бид үүний төгс жишээ нь гэж Пател ярьжээ.
Пател, CATO хүрээлэнгийн Цагаачлалын судалгааны дэд захирал Дэвид Биртэй хамтран Америкийн цагаачдын хүүхдүүдийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш Пател болон Dream Improvement-ийн бусад гишүүд Вашингтон руу хэд хэдэн удаа очсон бөгөөд ямартай ч, Сенатын хуулийн төслийг Бүгд найрамдах намаас таван гишүүн дэмжиж, хоёр намын дэмжлэг аваад байгаа юм. Хоёр намын бодлогын төвийн цагаачлалын бодлого хариуцсан захирал Тереза Кардинал Браун, иймэрхүү гэнэтийн хүч, цагаачлалын бодлогыг улс төрийн мухардлаас гаргана гэдэгт эргэлзэж байна. Конгресс DACA, хилийн хяналт, орогнол, STEM зэрэг асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэхгүй бол цагаачдын хүүхдүүдийн тухай хууль бие даан шийдэгдэх магадлал бага байна. Гэхдээ, DACA-д хамрагчдын нөхцөл байдлыг шийдэх асуудал хойшлуулашгүй, хурцаар тавигдаж эхэлсэн нь цагаачлалын шинэчлэлийн хөдөлгөөнийг өдөөж магадгүй юм. Одоо DACA тэнцвэргүй байдалд байна. Лхагва гарагт 5-р тойргийн давж заалдах шатны шүүх ийм өргөн хүрээтэй хөтөлбөр нь хууль ёсных эсэхийг шийдэх хэргийн хэлэлцүүлгийг сонсоно гэж ярьжээ.
Айова мужийн, программ хангамж хөгжүүлэгч Ван Бек “Би хоёр удаа тусгай хэрэгцээт мэргэжилтэй хүмүүст олгодог H-1B виз мэдүүлэх гэж оролдсон. Гэхдээ энэ хөтөлбөр нь маш их өрсөлдөөнтэй, энэ жил 85,000 визэнд, 484,000 хүн виз мэдүүлэхээр бүртгүүлсэн гэжээ. Одоо тэр видео дуудлагаар гэр бүлтэйгээ харилцаж, хамтдаа байх, уулзах цагийг тэсэн ядан хүлээж байна. Голландын иргэншил нь түүнийг Бельгид амьдрах боломжийг олгодог тул, тэр тэнд ажиллаж байгаа бөгөөд ажиллаж буй компани нь түүнд EB-3 мэргэшсэн ажилчны виз олгохоор оролдож байна. Энэ хооронд тэрээр үе үе аав, ээж дээрээ очиж болдог ч бүрмөсөн гэр бүлдээ буцаж очиж чадах эсэхээ мэдэхгүй байна. Энэ бол зөвхөн улс орны хилийн бодлого биш юм. Бага наснаасаа америкт өссөн над шиг хүүхэд, залуучууд, амьдрах эрхийн тэрхүү жижигхэн цааснаас өөр бүх талаараа Америкчууд гэдгийг ойлгоосой" гэсэн байна.
Эх сурвалж: forumdaily.com








