Уоррен Баффет гайхалтай амжилт, мөнгө, эд баялагт хүрсэн хүрсэн хүн юм. Түүнтэй адил тэрбумтан болох хүсэлтэй олон бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид, Баффетийн бизнесийн арга барилыг удаан хугацаанд судалсны үр дүнд гарсан дүгнэлтээс, хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх арга барилыг нь онцлон Go Banking Rates нийтэлжээ.
Хэдэн жилийн өмнө Калифорнид болсон нэгэн арга хэмжээний үеэр Баффет, бизнесийн тухай биш, харин хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ухаан, мэргэн ухааны тухай дэлгэрэнгүй ярьсан байдаг.
Баффет гурван хүүхдийн эцэг юм. Энгийн зүйлсэлд дуртай гэдгээрээ алдартай тэрээр, гэр бүлдээ ч мөн адил энгийн байдлыг суулгаж өгсөн байдаг. Түүний хүүхдүүд болох Сюзан, Ховард, Питер нар баялгийн урхинд автаагүй өссөн. Тэд цагийн ажил хийж, улсын сургуульд автобусаар явдаг байв. Тэд өсвөр насандаа л, аавынхаа ажил, амжилт, эд баялгийнх нь талаар мэдсэн байна.
Уоррен Баффетын хүн бүр хэрэгжүүлэх ёстой, эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө.
Хүүхдүүддээ бүх зүйлийг бүү өг
Баффет баялгийнхаа ихэнх хэсгийг хүүхдүүддээ бус Баффетийн санд үлдээхээр төлөвлөж байна. Тэрээр, "Хүүхдүүд маань энэ дэлхий дээр өөрсдийн байр сууриа хайж байна. Тэд намайг түүнийгээ олоход нь туслахад бэлэн гэдгийг мэднэ. Хүүхдүүддээ ямар нэгэн зүйл хийхэд нь хангалттай, харин юу ч хийхгүй байхад нь хангалттай биш байхаар тусла " гэдэг. Хүүхдэдээ мөнгө өгөхийн оронд, энэ зарчмыг баримтлахыг зөвлөжээ.
Хүүхдүүд чинь өөрийнхөө замыг олог
Хүүхдийг тодорхой үйл ажиллагаа явуулахыг албадах нь, тэдний хүсэл, чадварын эсрэг байх болно. Баффет, "Хүмүүс хүүхдүүдээ хянах гэж оролддогийг би харсан. Таны хийж чадах хамгийн муу зүйл бол, үүнд мөнгө ашиглах явдал юм. Би хүүхдүүддээ, авъяас чадвараа нийгэмд хамгийн их ашиг тусаа өгнө гэж бодож байгаа зүйлдээ зориулах ёстой гэж хэлдэг” гэжээ.
Гэрээслэлээ нууцлах хэрэггүй
Баффет, “Таны үхэл, таны хүүхдүүдэд гэнэтийн зүйл болох нь гарцаагүй. Тиймээс, таны хүсэл тэднийг гайхшруулах байдалд хүргэхийг бүү зөвшөөр. Өв залгамжлагчидтайгаа нээлттэй байх хэрэгтэй. Тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа ойлгож байна уу, тэд миний хийсэн зүйлийг шударга гэж бодож байна уу гэсэн хоёр асуултын хариулт маш чухал" гэжээ.
Ямар ч албадлага хэрэггүй.
Баффетын гурван хүүхэд, тус бүр өөрийн гэсэн хүмүүнлэгийн зорилготой буяны сантай. “Энэ нь ах дүүсийн эв найрамдлыг хадгалахад тусалдаг. Би тэднийг нэгдэж хамтрахыг албаддаггүй.” гэж Баффет ярьдаг.
Хүү Ховард Жорж Баффетийн сан нь, мөргөлдөөнд өртсөн бүс нутгийн амьдралын чанарыг сайжруулахыг дэмждэг. Охин Сюзан Шервудын сан нь, гэр бүл нь амьдардаг Небраска мужид, нийгмийн шударга ёсны санаачилгад анхаарлаа хандуулдаг. Петрийн сан нь, дэлхийн нийгмийг өөрчлөхийн төлөө ажилладаг байна.