September
6
2024
Anu.mn
Мэдээ
Хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн өндөр байдаг АНУ-ын хамгийн аюултай 10 муж
Хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн өндөр байдаг АНУ-ын хамгийн аюултай 10 муж
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн өндөр байдаг АНУ-ын хамгийн аюултай 10 муж
Photo: Mykhailo Polenok | Dreamstime.com

2022 онд Холбооны мөрдөх товчоо (ХМТ), хүн амины хэрэг, хүчин, дээрэм, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гэсэн дөрвөн төрлийн 1.2 сая хүчирхийллийн гэмт хэргийг бүртгэж, АНУ-ын аль бүс нутагт хүчирхийллийн гэмт хэрэг хамгийн өндөр байгааг шинжилсэн үр дүнг VisualCapitalist вэбсайт нийтэлжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд үндэсний хэмжээнд хүчирхийллийн гэмт хэргийн түвшин аажмаар буурч бөгөөд 2020 онд 100 мянган хүнд ногдох 398 тохиолдол байсан бол 2022 оны байдлаар улсын хэмжээнд 100 мянган хүнд 381 тохиолдол ногдож байна.

Холбооны мөрдөх товчооны 2022 оны үндэсний гэмт хэргийн статистик мэдээллийг тус улсын 18,930 хууль сахиулах байгууллагын 16,100 мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Үзүүлэлтүүдийг 2023 оны 10-р сарын байдлаар гаргасан байна.

Нийслэл хүчирхийллийн гэмт хэргийн түвшингээр тэргүүлжээ. Колумбийн дүүрэг, 2022 онд хүчирхийллийн гэмт хэргээр хамгийн өндөр (100,000 оршин суугч тутамд 812), хүн амины хэрэгийн хувьд улсдаа хамгийн өндөр (100,000 хүнд 29) байна.

Хүчирхийллийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр (100,000 хүнд ногдох хэрэгийн тоо) арван муж улсын жагсаалт:.

Колумбийн дүүрэг 812

Нью Мексико 780

Аляска 759

Арканзас 645

Луизиана 629

Теннесси 622

Калифорни 499

Колорадо 492

Өмнөд Каролина 491

Миссури 488

Зэвсэглэсэн этгээдүүд машин хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа залуучуудтай холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ноцтой асуудал болоод байгаа бөгөөд 2022 оноос 2023 он хүртэл гэмт хэргийн тоо хоёр дахин нэмэгджээ.

Хүчирхийллийн гэмт хэргийн тоо өссөнийг зарим шинжээчид, Д.С-гийн төрийн тогтолцоо дутмаг, хууль сахиулах нарийн төвөгтэй тогтолцоотой холбоотой гэж үздэг. Тус дүүрэгт Нийслэлийн цагдаагийн газар, Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Паркийн цагдаа, Капитолын цагдаа нар байрладаг нь тэдний хоорондын уялдаа холбоо, харилцааг хүндрүүлдэг.

Хоёрдугаарт жагсдаг Нью Мексико мужид, хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч, 2012 онд 11,660 хэрэг үйлдэгдэж, 2022 онд 16,494 болж өссөн байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээллээс харахад, тус мужид 2011-2022 онд буудуулсны улмаас амиа алдсан хүний ​​тоо 84 хувиар өсчээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.