Камерон Диаз “загвар өмсөгч байхдаа өөрийгөө drug mule буюу хар тамхи тээвэрлэгч байсан гэж боддог” гэж ярилцлага өгчээ.
Wed Jul 13 2022
Камерон Диаз, залуудаа Парист загвар өмсөгчийн карьераа эхлүүлэх гэж байхдаа өөрийн мэдэлгүй хар тамхины "луус", тээвэрлэгч болсон гэж үзэж байгаагаа хуваалцжээ.
Тэрээр Калифорнид амьдардаг байхдаа, залуу эрч хүчтэй, дэлхий ертөнцийг үзэх хүсэл эрмэлзэлтэй нэгэн байсан ба каталог дээр загварын зургаа авахуулдаг ажлынхаа ачаар Парист орон сууцанд мөнгө хуримтлуулах боломжтой байсан бөгөөд загвар өмсөгч болохын тулд Франц руу нүүжээ.
Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногт "Хоёр дахь амьдрал/Second Life" подкаст дээр өөрийн амьдралын талаар хуваалцахдаа, загвар өмсөгчөөр ажилласан түүний цорын ганц ажил нь хар тамхи тээвэрлэх халхавч байсан гэж сэжиглэж байгаа тухайгаа ярьжээ.
Өдгөө 49 настай Диаз, “Би нэг ч өдөр ажиллаагүй тэнд” гэж Парист загвар өмсөгчөөр сонгогдсон тухайгаа яриад, “Би тэнд бүтэн жил байхдаа нэг өдөр ч ажиллаагүй. Би амьдралаа аврахын тулд ажил олж чадаагүй. Би нэг ажилтай болсон ч үнэхээр би өөрийгөө Морокко улс руу хар тамхи зөөж яваа луус шиг байсан гэж боддог - Бурханаар тангараглая” гэж ярьсан байна.
"Энэ нь TSA (Тээврийн аюулгүй байдлын удирдлага) эсвэл үүнтэй төстэй зүйлээс хилийн байгууллага байсан байх" гээд үргэлжлүүлэн, "90-ээд оны эхэн үе байсан. Тэд надад, миний хувцас гэсэн түгжээтэй чемодан өгсөн юм.” гэж ярив.
Диазыг Мороккод ирэхэд албаны хүмүүс түүнээс чемоданыг хэн эзэмшдэг, онгойлгож болох эсэхийг асуусан байна. Тэр тэр дор нь энэ нь түүнийх биш гэдгийг тэдэнд хэлсэн байна.
"Энэ чемодан дотор яг юу байгаа юм бэ? гэх мэтийн зүйлс толгойд эргэлдэж байв. Би бол Мороккод ирсэн шаргал үстэй, цэнхэр нүдтэй охин, 90-ээд оны үе, би урагдсан жинсэн өмд, платформтой гутал өмсөж, үсээ задгай тавьсан, энэ нь үнэхээр аюултай юм. Энэ бол миний Парист хийсэн цорын ганц ажил байсан" гэж тэр нэмж хэлэв.
Мэдээжийн хэрэг дараагаар нь Диаз удалгүй алдар нэрд хүрэв. Тэрээр 1994 онд, Парист амьдарч байх үедээ "Mask" кинонд Жим Кэрритэй хамт дүр бүтээж, удалгүй "Vanilla Sky" болон "Gangs of New York" киноны дүрээр Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж олон улсын од болсон билээ. 2018 онд тэрээр Холливудаас зодог тайлахаар шийдсэн бөгөөд 2019 онд нөхөр Бенжи Маддентайгаа охин Раддиксийг угтан авсан. Гэвч өнгөрсөн сард Диаз Netflix-ийн удахгүй гарах "Back in Action" уран сайхны кинонд эргэн орохоо зарласан. Энэ кинонд тэрээр Жейми Фоксийн хамт тоглох болно.
Yahoo Entertainment өмнө нь мэдээлэлж байсан, Foxx-ээс олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт Диаз "Миний сэтгэл хөдөлж байна, гэхдээ би үүнийг яаж хийхээ мэдэхгүй байна" гэж кинонд тоглох талаараа тайлбарлажээ.
Эх сурвалж: yahoo.entertainment








