Калифорнийн ууланд 300 жилийн турш жуулчдыг айлгаж ирсэн 'Харанхуй хамгаалагчид' гэж юу вэ?
Mon Oct 31 2022
Хэдэн зуун жилийн турш хүмүүс, нар жаргах үеэр Калифорнийн Санта Люсиа уулсын манантай оргилуудын дээр өндөр, бараан нөмрөгтэй хүмүүс доошоо харж байгаа нь харагдаад, хэдхэн секундын дотор тэрхүү аймшигтай дүрсүүд алга болдог талаар харснаа ярьсаар иржээ. "Харанхуй хамгаалагчид" гэж хэн бэ, яагаад тэд гарч ирдэг вэ? үнэхээр харагддаг эсэх талаар Live Science сэтгүүлд өгүүлэв.
Эдгээр сүнснүүдийг "харанхуй хамгаалагчид" гэж нэрлэдэг - 3 метр орчимын өндөртэй, ноорхой малгай, нөмрөг өмссөн дүрсүүд ихэвчлэн өдрийн цагаар гарч ирдэг бөгөөд Калифорничууд тэднийг 300 гаруй жилийн турш харж байгаа гэнэ.
Кэти Дауд,-"1700-аад онд Испаничууд анх ирэхдээ сүнснүүдийг Лос Вигилантес Оскурос (шууд утгаараа "харанхуй хамгаалагчид") гэж дуудаж эхэлсэн. Харин Англо-Америкийн оршин суугчид тус бүс нутаг руу нүүж ирээд, тэднийг толгодоос харж, ажиглаж байгаа мэт санагдддаг гэж ярьдаг байсан." гэж бичжээ.
"Хар хамгаалагчид" байгааг мэдэрсэн алдартай хүмүүсийн нэг бол Америкийн зохиолч Жон Стейнбек юм. 1938 онд бичсэн "Нислэг" хэмээх богино өгүүллэгтээ, өгүүллэгийнх нь нэгэн дүр, ойролцоох уулын орой дээрээс хар дүрс түүн рүү харж байхыг харснаа, "харанхуй хамгаалагчдын нэг байсан тул тэр хурдан харцаа буруулав. Хамгаалагч нар чухам хэн бэ, хаана амьдардагийг нь хэн ч мэдэхгүй, гэхдээ тэднийг үл тоомсорлож, тэднийг хэзээ ч сонирхохгүй байх нь дээр." гэж Стейнбек бичсэн байдаг.
"Харанхуй хамгаалагчид" гэж юу вэ?
Даудын хэлснээр, "Харанхуй хамгаалагчид" бол зүгээр л хүмүүсийн төсөөллийн зохиомол зүйл. Өөрөөр хэлбэл, парейдолийн сонгодог тохиолдол буюу хүний тархи бүдгэхэн эсвэл замбараагүй дүрс дээр хэв маяг, утгыг олж хардаг сэтгэлзүйн үзэгдэл.Энэ үзэгдэл нь зарим хүмүүс саран дээр хүүхэлдэйний царайг эсвэл шарсан талхан дээр Есүсийн царайг хардагтай адил шалтгаан. Хамгаалагчидын хувьд, Санта Люсиагийн орой дээрх ердийн сүүдрийг үзэгчийн тархи нь өндөр, нууцлаг дүрс болгон харсан гэж тайлбарлаж болно. Хамгаалагч нар үдээс хойш урт сүүдэр толгодыг чимэх үед гарч ирэх хандлагатай байдаг. Энэхүү хэв маягийг эрэлхийлэх нөлөөг манан эсвэл нам дор хөвж буй үүлс улам хүчитгэж болно. Мөн үүлэн дээр туссан сүүдэр нь Броккений сүнс гэгддэг өөр нэг хуурмаг үзэгдлийн шалтгаан болдог.
"Гарц уулын ойролцоох Германы нутгийн иргэдэд олон зууны турш Брокен оргил дээр бараан дүрс харагдсаар ирсэн. Гэтэл үнэндээ Брокены сүнс нь, манантай байх үеийн уулын оргилд сүүдэр тусах үед гарч ирдэг. Хэрэв нар, ажиглагчийн ард байгаа бол манан сүүдэртэй тоглож, түүнийг асар том, аймшигтай болгож харагдуулдаг. Спектрийн дүрсүүд нь ихэвчлэн манан эсвэл үүлэн дундах усны дуслуудаас хугарсан нарны гэрлээс үүссэн солонгын өнгийн гэрэлт цагирагаар хүрээлэгдсэн байдаг. Нам өндөрт манан ихтэй байдаг Гарц ууланд энэ нь энгийн үзэгдэл юм. Нар ард байх үед, оргилоос нь доор үүл байгаа манантай ууланд уг нөлөөллийг харж болно. Магадгүй та өөрөө үүнийг онгоцны цонхноос харсан байх. Нар, үүлний хооронд нисч буй онгоц нь доорх үүлэн дээрээ солонгын хүрээтэй сүүдэр тусгаж чаддаг бөгөөд энэ нь ер бусын том харагддаг гэж тайлбарлажээ.
Санта Люсиа уулс дахь жуулчид, зүгээр л өөрсдийнхөө сүүдрийг харж айдаг байсан болж таарах нь уу...?








