Anu.mn
Калифорнийн иргэн филиппин эр, төлбөртэй олон зуун хуурамч гэрлэлт зохион байгуулжээ

Калифорнийн иргэн филиппин эр, төлбөртэй олон зуун хуурамч гэрлэлт зохион байгуулжээ

Thu Dec 07 2023
Калифорнийн иргэн филиппин эр, төлбөртэй олон зуун хуурамч гэрлэлт зохион байгуулжээ

Бостон (Массачусетс) хотын холбооны шүүх, Лос Анжелес (Калифорни) хотын иргэн Энгилберт Уланыг хуурамч гэрлэлтийн томоохон агентлаг байгуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ агентлаг нь, цагаачлалын хуулийг тойрч гарах гол зорилго бүхий олон зуун хуурамч гэрлэлтийг зохион байгуулсан тухай АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Марсиалито "Марс" Бенитезийн удирддаг "гэрлэлтийн луйврын агентлаг"-тай холбоотой Улан, 2022 оны дөрөвдүгээр сард 11 хамсаатнуудын хамт баривчлагдаж, Шүүгч Денис Каспер, 2024 оны 3-р сарын 6-нд ялын тогтоолыг нь баталжээ.

Улан, гадаадын иргэн “үйлчлүүлэгч”-ид болон АНУ-ын иргэд, тэр дундаа Массачусетс мужид оршин суудаг иргэдтэй олон зуун хуурамч гэрлэлтийг зохион байгуулж, хуурамч гэрлэлтийг нотлох, үйлчлүүлэгчдийн цагаачлалын статусыг баталгаажуулах хуурамч өргөдөл, мэдүүлэг болон бусад баримт бичгүүдийг хуурамчаар бэлтгэснийхээ төлөө 20,000-аас 30,000 долларын төлбөр авч, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн болон бусад газарт зохиомол хуримын ёслол үйлдэн интернетээр хөлсөлсөн лам нарыг оролцуулах, хуримын гэрэл зураг авах зэргээр зохион байгулдаг байжээ.

Шүүх хуралдаанд танилцуулсан нотлох баримтуудаас харахад, ойролцоогоор 2019 оноос эхлэн Улан, Бенитес нар хамтрагчдын хамт Лос Анжелес хотод оффис хөлслөн, хосуудыг ярилцлагад бэлтгэх сургалт явуулж, 2019 оны арванхоёрдугаар сараас, 2022 оны гуравдугаар сарын хооронд 300 гаруй үйлчлүүлэгчид цагаачлалын хуурамч бичиг баримт бүрдүүлж, зохиомол хурим зохион байгуулжээ.

Улан энэ хэрэгт шийтгүүлсэн арав дахь шүүгдэгч болсон бөгөөд түүний есөн хамсаатан нь түрүүлж гэм буруугаа хүлээсэн байдаг. Бенитес 2023 оны 9-р сарын 27-нд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 2024 оны 1-р сарын 10-нд ялаа эдэлнэ.

Хуурамч гэрлэлт зохион байгуулах, цагаачлалын бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт, 5 жил хүртэл хорих, гурван жилийн тэнсэн харгалзах ял, 250,000 долларын торгууль ногдуулдаг байна.

Сүүлд нэмэгдсэн