Anu.mn
Калифорнийн иргэн эмэгтэйд, хүүхдүүд нь далайн эрэг дээр хясаа түүсний төлөө 88 мянган дол ...

Калифорнийн иргэн эмэгтэйд, хүүхдүүд нь далайн эрэг дээр хясаа түүсний төлөө 88 мянган долларын торгууль ногдуулжээ

Wed Jun 05 2024
Калифорнийн иргэн эмэгтэйд, хүүхдүүд нь далайн эрэг дээр хясаа түүсний төлөө 88 мянган долларын торгууль ногдуулжээ

Өнгөрсөн оны сүүлээр Фресно хотын нэгэн эмэгтэй, Калифорниа мужийн Pismo Beach-д хясаа түүсэн хүүхдүүдийнхээ төлөө 88 мянган долларын торгууль төлөх болсон тухай ABC7 мэдээлэв.

Өнгөрсөн оны сүүлээр Шарлотт Расс гэр бүлээрээ Pismo Beach руу аялжээ. Тэр,“Хүүхдүүд маань дун түүж байна гэж бодсон, гэтэл 72 ширэг хясаа түүсэн байсан. Хүүхдүүдэд маань үнэтэй сургамж боллоо. Хясаа, далайн нялцгай биетнийг хамгаалах дүрэм журам байдгийг мэдээгүй. Далайн эрэг дээр шууд торгосон, дараа нь 88,000 долларын торгууль ногдуулсан гэсэн мэдэгдэл ирсэн. Би маш их цочирдсон. Аз болоход тэрээр, Сан Луис Обиспо дүүргийн шүүгчидэд энэ зүйл болсон нөхцөл байдлын талаар тайлбарласны үндсэн дээр торгуулийн хэмжээгээ 500 доллар болгон бууруулж чадсан. Далайн эргийн ойролцоо анхааруулга байрлуулсан байсныг анзаараагүй. Тиймээс анхааруулгын самбаруудыг олноор байрлуулах ёстой гэж бодож байна” гэж ярьжээ.

Далайн нялцгай биетүүд, амьтдыг хамгаалах дүрэм:

Загас, зэрлэг ан амьтдын хэлтсийн дэслэгч Мэттью Гил, “Хясааны төрөл зүйлийг хамгаалах дүрмийг нэвтрүүлсэн шалтгаан нь нялцгай биетүүдэд 12 см хүртэл өсөх боломж олгосноор үржиж эхэлдэг. Хүүхдүүддээ далайн эрэг рүү явахын өмнө үүнийг тайлбарлах нь чухал. Үхсэн хясаа, хугарч салсан далайн хясааг түүж болно. Харин хоёр бүрхүүл нь бүрэн бүтэн байгаа бол амьд хясаа гэсэн үг. Эргийн орчимоор анхааруулах самбарууд байрлуулсан байдаг. Үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Өнгөрсөн жил Сан Луис Обиспо хотод ийм 58 тохиолдол гарсан." гэсэн тайлбар өгчээ.

Сүүлд нэмэгдсэн