October
10
2025
Anu.mn
Мэдээ
Калифорнид, Uber болон Lyft-н жолооч нарыг Үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөв
Калифорнид, Uber болон Lyft-н жолооч нарыг Үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Калифорнид, Uber болон Lyft-н  жолооч нарыг Үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөв

Калифорнийн 800,000 гаруй жолооч нар удахгүй, үйлдвэрчний эвлэлд нэгдэж, цалингаа нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах талаар хамтын хэлэлцээр хийх боломжтой болно. Энэ шийдвэр, аравдугаар сарын 3-нд амбан захирагч Гэвин Ньюсомын гарын үсэг зурсан шинэ хуулийн ачаар хэрэгжих болсон гэж CNN мэдээлэв.

Хуулийн төслийг дэмжигчид, энэ алхам нь төрийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамтын хэлэлцээрийн эрхийг хамгийн ихээр өргөжүүлэх замыг нээж өгнө гэж үзэж байна. Мөн энэ шинэ хууль нь, үйлдвэрчний эвлэл, технологийн компаниудын хооронд олон жил үргэлжилсэн тэмцэлийн үр дүн болсон байна.

Калифорниа нь, Uber болон Lyft-н жолооч нар бие даасан гэрээлэгч хэвээр байгаа ч, эвлэлдэн нэгдэх боломжтой болсон хоёр дахь муж болж байна. Амбан захирагч, Uber болон Lyft-ийг дэмжсэн энэ хуульд гарын үсэг зурснаар,даатгалд хамрагдаагүй жолооч нарын ослын даатгалын шаардлагыг эрс багасгах аж.

Lyft-ийн гүйцэтгэх захирал Дэвид Ришер, 9-р сард даатгалын шинэ тариф нь компанид ойролцоогоор 200 сая доллар хэмнэж, унааны үнийг бууруулахад хүргэхээр байна гэж мэдэгджээ.

Эдгээр компаниудын мэдээллээр, Калифорни дахь Uber болон Lyft-ийн үнэ, даатгалын өндөр шаардлагаас шалтгаалан АНУ-ын бусад мужуудаас байнга өндөр байж ирсэн бөгөөд тус мужид зорчигч тээвэрлэлтийн нэг удаагийн зардлын бараг гуравны нэг нь улсын албан даатгалд зарцуулагддаг гэсэн байна.

Хамтын хэлэлцээрийн энэхүү шинэ хууль нь, одооноос Калифорнийн такси үйлчилгээний жолооч нарыг бие даасан гэрээлэгч хэвээр үлдэхийн зэрэгцээ, тэдэнд үйлдвэрчний эвлэлд нэгдэх боломжийг олгож, компаниудыг нь үнэнч шударгаар хамтран ажиллахыг шаардах юм. Харин DoorDash гэх мэт хүргэлтийн үйлчилгээний жолооч нарт энэ хууль үйлчлэхгүй.

Гэрээний өөр нэг заалтаар, даатгалгүй болон бүрэн бус даатгалтай жолооч, жолоочийн хариуцлагын ослын даатгалд даатгуулах шаардлагыг нэг сая ам.доллараас 60 мянган ам.доллар, нэг осолд 300 мянган ам.доллар болгон бууруулна. Калифорни дахь Uber-ийн төрийн бодлогын дарга Рамона Прието, "Эдгээр хоёр хууль нь хамтдаа, зорчигчдын зардлыг бууруулахын зэрэгцээ жолооч нар нэгдэх, дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгоно. Энэ бол, тус салбарынхан болон үйлдвэрчний эвлэлүүд, хууль тогтоогчид хамтран ажиллаж болдогийн бодитой шийдэл, жишээ юм” гэж мэдэгдэв.

Харин, Лос-Анжелес хотод байрладаг 20,000 орчим жолоочийг төлөөлдөг, компаниудаас жолооч нарын бодит орлогыг төрд мэдээлэхийг шаарддаг Rideshare Drivers United байгууллага, хамтын хэлэлцээрийн шинэ хууль нь ажилчдын шударга гэрээг баталгаажуулахад хангалттай хүчтэй биш гэж мэдэгдсэн бөгөөд тэд, Нью-Йорк хот компаниудаас жолоочийн орлогын мэдээллийг ил тод болгохыг шаардсаны дараа тэндхийн дундаж цалин нэмэгдсэн гэж тус байгууллага тэмдэглэжээ.

Rideshare Drivers United-ийн ерөнхийлөгч Николь Мур, "Жолооч нарт засгийн газрын дэмжлэг үнэхээр хэрэгтэй . Одоогийн санал болгож буй цалингийн систем нь, тэдэнд тусалж, мөн орлого нь цаг хугацааны явцад өснө гэдэгт итгэлтэйгээр ажиллах болно." гэсэн байна.

Жолооч нар шинэ хууль нь, тэдэнд илүү тогтвортой байдал, нэмэлт баталгаа өгнө гэж үзэж байна. Мөн Үйлдвэрчний эвлэлийн олон дэмжигчид, зорчигчид гомдол гаргасан тохиолдолд, өөрсдийн дансаа ямар ч тайлбаргүйгээр идэвхгүй болгох асуудалтай тулгардаг тухайгаа мэдээлсэн бөгөөд шударгаар давж заалдах боломж олддоггүй гэсэн байна.

Лос Анжелес хотын жолооч Ана Барраган, "Бид, компаниуд зорчигч тээвэрлэсэн үнийн дүнгийн ихэнхи хэсгийг авч, улам нэмэгдүүлж байгаатай тэмцэх мөн, бидний ажлын байрыг алдагдуулж байгаа шударга бус ажил зогсолттой тэмцэх ямар ч арга байгаагүй. Бид эцэс төгсгөлгүй ажиллаж, үл хүндэтгэл дор дуу хоолойгоо хүргэхаргагүй явж ирсэн. Харин одоо бид, хүчирхэг, ардчилсан холбоо байгуулах эрхтэй болсон учраас итгэл найдвар төрж байна." гэж ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.