Anu.mn
Калифорнид орон гэргүй нэгэн эр онгоц хулгайлж, 40 км нисчээ

Калифорнид орон гэргүй нэгэн эр онгоц хулгайлж, 40 км нисчээ

Wed Feb 28 2024
Калифорнид орон гэргүй нэгэн эр онгоц хулгайлж, 40 км нисчээ

Калифорнид орон гэргүй хүн, 2-р сарын 8-нд хувийн жижиг онгоц хулгайлан 40 км ниссэн үйлдлээрээ, нисэх онгоцны буудлуудын хамгаалалтын систем найдваргүй болохыг харуулахыг оролдсон гэж Independent мэдээлэв.

50 настай Луис Густаво Айрес, 2-р сарын 8-ны 17:00 цагийн орчимд Пало-Альто нисэх онгоцны буудлаас онгоц хулгайлж, 25 миль ниссэнийхээ дараа Хаф Мун Бэй-н наранд шарлагын газарт ослын буулт хийхдээ онгоцыг хамраар нь элсэнд унагасан байдалтай баривчлагджээ.

Баривчлагдсаныхаа дараа Айрес мөрдөн байцаагчдад хандан, “Би 150 мянган ам.долларын үнэтэй онгоцыг хулгайлж ниссэн. Онгоц ноцтой гэмтэл аваагүй. Би нисэх буудлуудад зохих хамгаалалт байхгүй байгааг засгийн газарт харуулахыг хүссэн" гэж мэдэгджээ.

Түүнийг нисэх онгоцны буудлын хашааны зай завсраар орж онгоц руу нэвтэрсэн гэж таамаглаж байна. Байцаалтын үед, тэр төрлөх Бразилдаа нисч сурсан, жинхэнэ нэрээ Sunroc гэж мөрдөн байцаагчид мэдүүлжээ. 

Гэвч, хууль сахиулагчдын мэдээлснээр, түүнийг баривчлах үед уг эрэгтэй, өөр гурван хүний ​​биеийн байцаалтын бичиг баримттай байсныг тогтоосон байна.

Хууль зөрчигчийг бусдын бичиг баримт болон онгоц хулгайлсан хэргээр буруутгасан ч, тэр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд шүүхийн анхны хуралдааны үеэр шүүгч Ребекка Вүүдсонд, өөрийгөө өмгөөлөх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч, тэр хүсэлтийг нь шүүгч няцаажээ.

Барьцааны төлбөрийг 10,000 ам.доллараар тогтоосон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн байна.

Сүүлд нэмэгдсэн