5-р сарын 27-нд, Вентура дахь барилгын талбайн ойролцоох зогсоолын доорх газар цөмөрч нилээд хэдэн фут үүссэн нүхэнд амбаар, хоёр машин унаж гэмтсэн талаар Los Angles Times мэдээлэв.
Уг нүх нь, орон сууцны барилга баригдаж байгаа газрын ойролцоо үүссэн бөгөөд энэ нь Вентура усан зогсоолоос нэг километрийн зайд байсан.
Вентура хотын албаныхан энэ үйл явдлын талаар шууд тайлбар хийгээгүйгээс гадна орон сууцны хороолол барьж буй компанийн төлөөлөлтэй холбогдох боломжгүй байна.
Уг нүхнээс 300 метрийн зайд байрлах Elliott’s Performance авто засварын газрын эзэн Трон Эллиотт, “Хөрш маань тавдугаар сарын 27-ны өглөө эрт уг газар хөдөлж байгааг анзаарч, түүнийг дуудсан. Эллиотт, хөрштөйгөө нүх үүссэн хэсэгт машинаа байрлуулсан байсан бөгөөд тэд газар алгуурхан сууж, цөмөрч эхлэхийг хараад, машинуудыг аюулын бүсээс, газар хурдан хөдөлж эхлэхээс өмнө гаргахаар ажиллаад, хоёрыг нь л амжуулж гаргаж чадсан. Эллиот гуравдахь машиныг гаргах гэж оролдох үед газар дахин хөдлөж, хүү нь түүнийг тэндээс даруй холд гэснээр орхисон. Энэ газар удалгүй хөдлөхөө больсон” гэж ярьжээ. Тэрээр, том орон сууцны хорооллуудын барилгын ажил газарт хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовинож буйгаа илэрхийлжээ.
5-р сарын 28-нд Вентура хотын захиргаанаас энэ асуудлыг тодруулахад, энэхүү газар цөмөрсөн асуудал нь, гадны нөлөөгүй хөрснөөс болсон суулт биш, харин орон сууцны хорооллын барилгын бэхэлгээний түр эвдрэлээс болсон гэсэн байна. “Баригдаж буй хоёр үл хөдлөх хөрөнгийг "аюултай" тэмдэглэгээнд оруулж, нөхцөл байдлыг үнэлж, зохих засвар, боломжит түр арга хэмжээг тодорхойлохын тулд хотын захиргаа, бүтцийн инженерүүдтэй нягт хамтран ажиллаж байна" гэж НИТХ-аас мэдэгджээ.
Инстаграмд Вентурагийн талаар нийтэлдэг нутгийн иргэн Спенсер Норен, энэ үйл явдлыг дүрс бичлэгт буулгаснаа тавьжээ. Тэрээр, "Удаашруулсан гэмээр хөдөлгөөнөөр газар сууж байсан. Мөн барилгын бэхэлгээнүүд тасрах чимээ сонсогдож байсан.” гэж ярьжээ.