Anu.mn
Калифорнид хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн цахилгаангүй болжээ

Калифорнид хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн цахилгаангүй болжээ

Wed Dec 21 2022
Калифорнид хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн цахилгаангүй болжээ

Арванхоёрдугаар сарын 20-ны өглөө АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Хойд Калифорнийн Эврика мужид 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнтэй холбоотой олон мянган айл өрх цахилгаангүй болсон тухай CNN мэдээлэв.

Судалгааны дагуу PT 02:34 цагт бүртгэгдсэн газар хөдлөлт Номхон далайн эргийн ойролцоо, Хумбольдт тойргийн Ферндале хотоос 12 км-ийн зайд болсон байна. Энэ хот нь Эврикагаас баруун урагш 32 км, Сакраменто хотоос баруун хойш 450 км зайд оршдог.

12-р сарын 20-ны үүрээр Хумбольдт мужийн ихэнх байшин, барилгууд цахилгаангүй болсон бөгөөд PowerOutage.us сайтын мэдээлснээр, өглөөний 4:00 цагийн өмнөхөн тус мужийн 99,000 хэрэглэгчидийн 64,000 гаруй нь цахилгаангүй болсон байна.

Цахилгаан эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч Pacific Gas & Electric компани хэрэглэгчдэдээ, хий гоожиж алдагдаж буй тохиолдолд хийг асаахаас зайлсхийх, хийн шугамд гэмтэл гарсан тохиолдолд гэр орон, байшин барилгаа орхин гарах, цахилгааны шугам тасарч, гэмтсэн эсэхийг шалгахыг зөвлөжээ. Газар хөдлөлтийн улмаас эд зүйлс унаж, эвдэрч буй дүрс бичлэг, чичиргээний  дараах нурж сүйрсэн гэр орны байдлаа хүмүүс сошиалд тавьсаар байна.

Калифорнийн хурдны замын эргүүл, орон нутгийн хууль сахиулах байгууллага Калифорниа муж улсын Ферндале хотын гүүрний эвдрэлд арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжид цууралт үүссэн гэж Ферндале хотын цагдаагийн газраас мэдэгдэв. Гүүр дөрвөн газар цуурч, замын зорчих хэсэгт эвдрэлийн хэлтэрхийн овоо үүссэн бөгөөд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Хумбольдт тойргийн Шерифийн алба, гүүрэн дэх хагарал ихэсвэл  замын өнгөн хэсэг гулсах аюултай гэж мэдэгджээ.

Үүний дараа тус бүсэд 4.6 баллын хүчтэй арав гаруй жижиг газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн, харин  Далай, агаар мандлын үндэсний захиргаа одоогоор цунамигийн аюул байхгүй гэж тус тус мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн