Anu.mn
Калифорнид дахин боловсруулсан хуванцараар хийсэн мини байшингуудыг 3D принтер дээр хэвлэж ...

Калифорнид дахин боловсруулсан хуванцараар хийсэн мини байшингуудыг 3D принтер дээр хэвлэж байна.

Thu Oct 20 2022
Калифорнид дахин боловсруулсан хуванцараар хийсэн мини байшингуудыг 3D принтер дээр хэвлэж байна.

Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Reinhabit компани нь, Лос-Анжелес хотод төвтэй дахин боловсруулсан хуванцарыг 3D хэвлэх төхөөрөмжөөр бүтээж угсармал байшинд ашигладаг Azure стартап компанийг, Өмнөд Калифорнид гурван газарт түрээсийн 10 байшин барихад татан оролцуулахаар боллоо гэж Insider мэдээлэв.

Энэ нь үл хөдлөх хөрөнгийн уламжлалт зах зээл, 3D хэвлэх технологийг сонирхож байгааг харуулж байна. Reinhabit-ийн 3D хэвлэх гарааны компанитай хамтран ажиллах шийдвэр нь, технологийн хөгжлийг баримтлагчидтай нийцэж байгаа аж. Уламжлалт барилгын ажил хугацааны хувьд ихээхэн удаашралтай байдаг. "Калифорни муж бусад олон мужуудын нэгэн адил барилга барихад шаардагдах цаг хугацааг хурдасгах илүү шинэлэг арга замыг олох хэрэгтэй" гэж Reinhabit-ийг үүсгэн байгуулагч Руди Дворак, Ким Дворак нар хэвлэлийнхэнд мэдэгдэв.

3D хэвлэх нь, уламжлалт барилгын энэхүү цаг хугацаа их зарцуулдаг бэрхшээлийг арилгах боломжийг олгох юм. Энэ чиглэлийн технологийг хөгжүүлж буй гарааны бизнес эрхлэгчид, принтерүүд ашиглан хог хаягдал, материал, цаг хугацаа, мөн мөнгө бага зарцуулах, хямд төсөр үр дүнтэй байшин барьж чадна гэдэгт итгэлтэй байна.

Лос-Анжелес хотод төвтэй энэхүү стартап компани нь, өөрийн 3D үйлдвэрийн байшингийн шал, дээвэр, ханын блокуудыг, уламжлалт барилгынхаас 70%-иар хурдан, 30%-иар хямд хийж чадна гэсэн бөгөөд барилгын ажлыг илүү хялбар болгохын тулд нэг өдрийн дотор хэвлэх боломжтой бэлэн залгаасуудыг ашигладаг байна.

Ихэнх, 3D принтер ашигладаг барилгын компаниуд барилгын ажлын үр дүнтэй үйл явцыг амладаг. Гэхдээ ихэнх нь цэвэр бетон эсвэл хувийн хольцыг ашигладаг ердийн стартапууд юм. Харин Azure-ийн бүтээгдэхүүний ялгаа нь, хэвлэж буй материалынх нь 60% нь хуванцар сав, хүнсний савлагаанд ихэвчлэн ашиглагддаг дахин боловсруулсан полимер хуванцар бөгөөд үүгээрээ 3D принтер, хэвлэлтийн байгаль орчинд үзүүлэх ашиг тусыг нэмэгдүүлдэгт оршино. Одоогийн байдлаар Azure-ын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь, хуванцарын үйлдвэрүүдийн хуванцарыг ашигладаг. Харин цаашдаа, хэрэглэгчээс гарсан хэрэглээний дараах хуванцар руу шилжих зорилго тавьж байна. Azure компанийг үүсгэн байгуулагч Росс Магуайр наймдугаар сард өгсөн ярилцлагадаа "Манай нийлүүлэлтийн сүлжээ улам өргөжнө" гэж хэлсэн байна.

Калифорнийн 10 байшингийнAzure-ын загвар: 43,900 долларын үнэтэй 16.5 квадрат метр талбай бүхий жижиг гал тогоо, зочны өрөө хамт, унтлагын өрөө, угаалгын өрөө бүхий нэг загвар. Хоёр унтлагын өрөөтэй, иж бүрэн тоноглогдсон гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөө бүхий 85 квадрат метр талбайтай нь 205 мянган ам.долларын үнэтэй гэсэн хоёр загвараар хийгдэнэ.

Мөн барилгын компанийн нэг унтлагын өрөөтэй хоёр төрлийн загвартай байшингийн нэг нь том зочны өрөө, унтлагын өрөөтэй. Гэхдээ эдгээр байгаль орчинд ээлтэй 3D хэвлэмэл 10 байшин Өмнөд Калифорнийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлуулагдахгүй. Эдгээр орон сууцыг түрээслэхийн тулд барьж буй бөгөөд Reinhabit-ийн хэлснээр, стартапын Лос Анжелес дахь энэ байшингууд нь өндөр хүүтэй байсан ч "хөрөнгө оруулалт, орлогын урсгал, түрээсээс маш гайхалтай өгөөжийг хурдан бий болгоно" гэсэн байна.

Хэрэв уг байшин сонирхолыг тань татвал, 2023 онд нийлүүлэгдэх нөхцөлтэйгээр, стартапын байшинг урьдчилан захиалж болох юм байна. Зургадугаар сард орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, хамгийн жижиг “studio” загварын захиалга гурван сар хүлээгдэхээр байгаа гэсэн байна.

Azure болон Reinhabit хоёрын энэхүү хамтын ажиллагаа нь 3D хэвлэх гарааны бизнес эрхлэгчид болон хөгжүүлэгчдийн хооронд байгуулсан сүүлийн үеийн олон түншлэлийн нэг нь юм.

Техас, Калифорниа, Виржиниа мужуудын компаниуд удахгүй 3D хэвлэсэн байшингууд бүтээхээ зарлана. Энэ нь барилгын технологи улам өргөжин тэлсээр байгааг харуулж байна. "3D хэвлэл нь, барилга барих илүү үр дүнтэй арга бөгөөд үйл явц, технологи, материалууд үргэлжлэн хөгжихийн хэрээр улам сайжирна. Бид урагшлах тусам энэ нь бүтээн байгуулалтын илүү чухал үе шат болсоор байгаа нь харагдаж байна." гэж Магуайр ярьжээ.

Эх сурвалж: businessinsider.com

Сүүлд нэмэгдсэн