Anu.mn
Израилийн компани, жинхэнэ махыг орлох ургамлын гаралтай махыг 3D-р хэвлэн гаргаж байгаа ...

Израилийн компани, жинхэнэ махыг орлох ургамлын гаралтай махыг 3D-р хэвлэн гаргаж байгаа бөгөөд удахгүй жинхэнэ махыг хэрэглээнээс шахаж гаргана

Fri Oct 28 2022
Израилийн компани, жинхэнэ махыг орлох ургамлын гаралтай махыг  3D-р хэвлэн гаргаж байгаа бөгөөд удахгүй жинхэнэ махыг хэрэглээнээс шахаж гаргана

Израилийн Redefine Meat 3D компани, төрөл бүрийн мах хэвлэж, өдөрт 15 тонн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж байгаа аж. Энэ талаар Ройтерс агентлаг илүү дэлгэрэнгүй мэдээлэв.

Энэхүү гарааны компани нь 170 сая долларын санхүүжилт босгож, Израилийн Тель-Авиваас өмнөд хэсэгт байрлах Реховот дахь төв байрандаа томоохон мах хэвлэгч, мөн Нидерландад шинэ үйлдвэр байгуулжээ. Үүнийг санаачлагчид уламжлалт аргаар бэлтгэсэн махыг орлуулах бүтээгдэхүүн болгон түгээнэ гэж найдаж байна.

Амьтад болон байгаль орчинд ээлтэйд тооцогдож буй ургамлын гаралтай махны хэрэглээ нь, инфляци болон эдийн засгийн уналтаас болгоомжлох болгоомжлол, мөн зарим хэрэглэгчид хямд үнэтэй малын гаралтай махан бүтээгдэхүүний хэрэглээнд эргэн шилжсэн болон боловсон хүчний хомсдол түргэн хоолны сүлжээг хамарсантай холбоотой ургамлын гаралтай бургер жигнэмэгийн худалдаа буурснаар хэсэгтээ зогссон байв.

АНУ-ын Beyond Meat компани ургамлын гаралтай махны үйлдвэрлэлээ бууруулсан ч, түргэн хоолны газруудтай холбоогүй хүнсний аварга үйлдвэрлэгч Nestle компани, ургамлын гаралтай махны хувилбар хэрэглэгчдийн сонирхолыг хүчтэй татсан хэвээр байна гэж мэдэгдэв.

Redefine Meat компани нь шар буурцаг, вандуйн уураг, вандуй, манжин, тэжээлийн мөөгөнцөр, кокосын тос зэрэг орц найрлагаар бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ  үйлдвэр маш том алсын төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ махны стейкээ Европт түгээх зорилгоор импортлогч Giraudi Meats-тай хамтран ажиллаж байна."Манай бүтээгдэхүүн бол махтай ижил шинж чанартай,  өөр аргаар үйлдвэрлэгдсэн мах юм" гэж үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эшар Бен-Шитрит тайлбарлаад, энэ жил үйлдвэрлэлийн хүчин чадал өдөрт 15 тонноос дээш гарах болно. "Манай бүтээгдэхүүнийг одоо Giraudi Meats буюу өндөр чанартай мах зардаг хүмүүс зарж байгаа нь,  веган бүтээгдэхүүн биш гэдгийг харуулж байна." гэсэн байна. Мөн мэргэжилтнүүд нь “Шинэ мах нь байгаль орчинд ээлтэй төдийгүй амьтдад тодорхой хэмжээгээр тустай” гэж үзэж байна.

Бен-Шитрит,- "Redefine Meat" нь, стриплоин,  стейк хийдэг бөгөөд тэдгээрийг үнэтэй рестораны нэртэй тогооч нар ашиглаж үйлчилж байгаа нь энэхүү бүтээгдэхүүний чанарыг баталж байна гэжээ.Giraudi-ийн тусламжтайгаар тус компани бүтээгдэхүүнээ Францын ресторанууд, махны дэлгүүрүүдэд нийлүүлж байгаа бөгөөд цаашид Итали, Грек, Шведэд, дараа жилээс олон арван улс оронд худалдаалахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ махыг одоо Израиль, Их Британи, Нидерланд, Герман зэрэг улсуудын 1000 орчим ресторанд хэргэлж байна. Одоо Redefine Meat стейкны кг тутмын үнэ 40 орчим доллар байгаа аж.

Компанийн тухай

Redefine Meat нь 2018 онд байгуулагдсан жилээсээ анхны 3D-р хэвлэсэн махаа үйлдвэрлэж эхэлсэн. Дараа жил нь бүтээгдэхүүний "сохор" амталгааны хүрээнд, Израилийн хэд хэдэн ресторан шинэ махыг ашиглан янз бүрийн хоолоор үйлчилдэг байв. 2020 онд дэлхийн хамгийн том "сохор" бүтээгдэхүүний амталгааг зохион байгуулж, 90 гаруй хувийн эерэг санал хүсэлтийг хүлээн авсан ажээ.

Тус компанийн вэб сайтад маш сонирхолтой эх сурвалж бий: Та хэдэн жил мах идэж байгаа болон хэр олон удаа хэрэглэдгээ сайтад оруулахад, энгийн болон шинэ мах идэж хэргэлэхийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харьцуулах боломж гарч ирдэг.

Сүүлд нэмэгдсэн