Anu.mn
Итали улс Сардиниа арал руу нүүж, шилжин суурьшихад 15,000 доллар санал болгож байна.

Итали улс Сардиниа арал руу нүүж, шилжин суурьшихад 15,000 доллар санал болгож байна.

Fri Sep 02 2022
Итали улс Сардиниа арал руу нүүж, шилжин суурьшихад 15,000 доллар санал болгож байна.

Та нэг хотод амьдрахаас залхаж, амьдралдаа шинэ алхам хийхийг хүсч байна уу? Магадгүй та шинэ ажил, өөр амьдралын хэв маяг, эсвэл бүр өдөр тутмын амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу? Мөн таны одоогийн амьдралаа орхих, өөрчилөх, шинээр эхлүүлэх санаа тань санхүүгийн асуудал, дэмжлэггүй байдалд уягдаж байж магад. Тэгвэл Итали улс, Сардиниа хэмээх үзэсгэлэнт, нарлаг арал руу нүүж ирэхийг санал болгож байна. Энэ талаар Travel365-д дэлгэрэнгүйгээр нийтэлжээ.

Та арлын олон хот, тосгоны аль нэгэнд суурьшиж, шинэ ажил олж, тэр байтугай засгийн газрын 15,000 еврогийн (бараг 15,000 доллар) тэтгэлэг авах боломжтой байна.

Нутгийн залуус ажил хайж гадаад руу явах болсноор тус арлын хүн ам цөөрсний зэрэгцээ Италийн хүн ам нийтдээ хөгширч, италичуудын дундаж нас одоогоор 45.7 байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 50.7 болж өсөх төлөвтэй байна. Энэ асуудал ялангуяа хөдөө орон нутаг болон Сардиниа зэрэг газруудад тулгараад байгаа аж.

Тиймээс Сардиниагийн ерөнхийлөгч Кристиан Солинасын хэлснээр, тэд 15 мянган еврогийн хэмжээний мөнгө олгох замаар залууст тус арал дээр суурьших, эсвэл тэнд үүрд үлдэх, гэр бүлтэй болоход хөшүүрэг болгохыг хичээж байна.

Тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд Сардиниа арлын 3000-аас доош хүн амтай аль нэг суурин газарт нүүж ирж, тэтгэлэгийн мөнгөө ​​зөвхөн байшин худалдаж авах эсвэл засварлахад зарцуулах ёстой. Гэхдээ тэтгэлэг нь орон сууц, засварын нийт зардлын талаас илүү байж болохгүй гэдгийг анхаарна уу. Энэ мөнгийг авах өөр нэг нөхцөл бол ирснээс хойш 18 сарын дотор Сардиниад байнга оршин суухаар ​​бүртгүүлэх явдал юм. Тэтгэлэгт хамрагдах өөр бас хэд хэдэн нөхцөл, шалгуур байдаг гэнэ.

Юутай ч энэ гайхалтай санал нь, амьдралаа өөрчилөхөөр зориглогсдын хувьд, элсэрхэг наран шарлагын газар, оюу номин усаар хүрээлэгдсэн дур булаам Италийн арал дээр амьдрах сайхан боломж юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн