Anu.mn
Иргэдийн төлөөлөгчдийн танхимын ажилтнууд болон гишүүдэд TikTok ашиглахыг хориглов

Иргэдийн төлөөлөгчдийн танхимын ажилтнууд болон гишүүдэд TikTok ашиглахыг хориглов

Thu Dec 29 2022
Иргэдийн төлөөлөгчдийн танхимын ажилтнууд болон гишүүдэд TikTok ашиглахыг хориглов

Хууль тогтоогчид болон Төлөөлөгчдийн танхимын ажилтнууд бүх гар утаснаасаа TikTok-ийг устгах ёстой. Мөн тэднийг дотоод удирдамжийн дагуу энэ програмыг ажлын төхөөрөмж дээр татаж авахыг хориглосон гэж NBC мэдээлэв.

Төлөөлөгчдийн танхимын Захиргааны албаны дарга Кэтрин Л.Спиндорын арванхоёрдугаар сарын 27-нд гаргасан санамж бичигт, түүний албаны кибер аюулгүй байдлын баг, TikTok нь "аюулгүй байдлын олон төрлийн аюул заналхийллийн улмаас хэрэглэгчдэд өндөр эрсдэлтэй" болохыг тогтоосны дараа хориг тавьсан гэжээ.

“Бүх хууль тогтоогчид болон ажилчид гар утаснаасаа уг програмыг устгах шаардлагатай. Танхимын ажилтнууд TikTok програмыг танхимын аль ч төхөөрөмжид татаж авахыг хориглоно" гэж тушаалд дурджээ. Мөн  "Хэрэв гар утасны төхөөрөмж дээр тань, TikTok програм байгаа бол тантай холбоо барьж, түүнийг устгах болно." гэсэн байна.

Төрийн зарим төхөөрөмжид TikTok-ийг хориглох арга хэмжээг Конгресс өнгөрсөн долоо хоногт баталж нийт 1.7 их наяд долларын зардлыг хуулийн төсөлд тусгасан бөгөөд уг журамд, Бээжинд байрладаг TikTok-ийн толгой компани ByteDance-аас гаргасан аливаа програмыг бүх гүйцэтгэх төхөөрөмж дээр татахыг хоригложээ. Энэ нь Конгрессын гишүүд болон тэдний ажилтнуудад хамаараагүй байна.

Төлөөлөгчдийн танхимын энэхүү заавар нь Сенатад хамаарахгүй бөгөөд харин зарим гишүүд болон  Флорида мужийн Марко Рубио АНУ-д уг програмыг бүрэн хориглохыг уриалсан бөгөөд мөн Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей, завсрын сонгуулийн дараа Конгрессын гишүүдэд Хятадын засгийн газар нөлөө үзүүлэх, тагнуул хийх зорилгоор хэрэглэгчдийн төхөөрөмжийг хянахын тулд TikTok ашиглаж байж болно гэж анхааруулж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт тус компани "АНУ-ын платформуудыг цаашид хамгаалахын тулд, холбооны болон муж улсын түвшинд хөндөгдөж болзошгүй аюулгүй байдлын аливаа асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй шийдвэр гаргахаар ажиллаж байна. Бид хууль тогтоогчдод энэ талаар үргэлжлүүлэн мэдээлж ажиллах болно" гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн