Anu.mn
Ирэх жил бид юу идэх вэ: 2023 оны хүнсний чиг хандлага

Ирэх жил бид юу идэх вэ: 2023 оны хүнсний чиг хандлага

Sun Oct 23 2022
Ирэх жил бид юу идэх вэ: 2023 оны хүнсний чиг хандлага

Whole Foods супермаркет сүлжээ 2023 оны хүнсний гол чиг хандлагын урьдчилсан таамаглалыг зарлалаа. Энэ жагсаалтыг худалдан авагчид болон хүнсний чиг хандлагыг тодорхойлогч дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хоол хүнстэй холбоотой туршлагад үндэслэн гаргасан байна. Энэ талаар Fast Company хэвлэлд илүү дэлгэрэнгүй мэдээлжээ.

Whole Foods компанийн маркетинг хариуцсан захирал Соня Гафси Облиск, "Эко шошгоноос эхлээд шувууны мах, өндөг нийлүүлэгчид хүртэл амьтны сайн сайхны төлөө  эрмэлзэж буй энэ жилийн тэргүүлэх чиг хандлагын олонх нь хүмүүсийн амьдралд бодитой нөлөө үзүүлэхийг эрэлхийлж буй брэндүүдийн эрмэлзлэлийг харуулж байна. Бид эдгээр чиг хандлагууд хүнсний салбарт бүхэлдээ орж ирнэ гэж найдаж байна." гэсэн байна.

Яупон, кофейн агуулсан ургамал

Энэхүү бутлаг ургамал нь Хойд Америкийн кофейн агуулсан цорын ганц ургамал юм. Америкийн уугуул иргэд эрт дээр үеэс цай чанаж хэрэглэдэг байсан энэхүү яупон нь эргэн ирж, Whole Foods-ийн коктейлийн цэсэнд хүртэл орох болсон байна.

Самрын нухаш

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд самрын сүүний нэр хүнд өссөнөөр самрын нухаш элбэг болсон. Овъёос, бүйлс зэрэг нухашны орц найрлагыг гурил, жигнэмэгийн түүхий эд болгон ашиглахад үйлдвэрлэгчид анхаарал хандуулж байна.

Веган паста

Ногоон бууцайнаас эхлээд 1980-аад оны үеийн гоймон хүртэл бид урт замыг туулсан. Ирэх жил ногоон банан, хулуу, кассава, далдуу модны цөм зэргээр хийгдсэн олон төрлийн гоймонгийн бүтээгдэхүүнүүд гарах болно.

Хасарваань

Энэхүү эртний жимс нь зөвхөн амттай төдийгүй амтат зууш юм. Энэ нь саяхан чихэрлэг амтлагч, сироп хэлбэрээр гарч ирсэн бөгөөд үйлдвэрлэгчид хасарваанийн чихэрлэг амтыг сүмс, халуун ундаа, гурилан бүтээгдэхүүн, хөнгөн зууш зэрэгт хэрэглэх нь нэмэгдсээр байна.

Тахиа

Хэрэглэгчид амьтдын сайн сайхны төлөө санаа зовниж байна. Дэлхийн амьтан халамжлалын  шинэ “Better Chicken” төсөл нь, махны зориулалтаар өсгөж буй тахианы амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Нэмж дурдахад, өндөг үйлдвэрлэгчид амьтдын гадаа байх хугацааг нэмэгдүүлэхэд анхаарч өндөглөгч тахианы нөхцлийг сайжруулахад анхаарч байна.

Ламинари

Ламинари нь хүрээлэн буй орчин, хүмүүст хамгийн ашигтай загасгүйгээр хэргэлдэг хүнс бөгөөд гоймон, зууш, далайн гаралтай амтлагч соус, шөл зэрэг үндсэн хоолонд түгээмэл хэрэглэгддэг шинэ нэмэлт юм.

Байгаль орчны мэдлэг өгөх шошго

Хэрэглэгчдийн санаа зовоосон асуудлын дагуу үйлдвэрлэл, түгээлт, компаниуд хэрхэн тогтвортой байдал руу шилжиж, нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулж байгаа талаарх мэдээллийг шошгонд тусгаж өгөх болно.

Дуртай бүтээгдэхүүнүүд

Хүмүүсийн бага насыг санагдуулдаг уламжлалт хоол хүнснүүд (макарон, бяслаг, пицца гэх мэт) ирэх жил шинэчлэгдэж,  хэрэглэгчдийн анхаарлыг эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнүүд илүү татах болно.

Тэжээвэр амьтдын хоол

Хайртай амьтдаа тэжээллэг найрлагатай илүү чанартай хоолоор тэжээхийг хүсч буй тэжээвэр амьтдын эзэд маш их сонголттой байх болно. Үйлдвэрлэгчид хүрээгээ өргөжүүлсээр байна.

Авокадоны тос

Авокадоны тос 2023 онд алдартай болох уу? Whole Foods-ийн мэргэжилтнүүд түүнийг чипс, хөнгөн зуушнаас эхлээд амтлагч, маринад хүртэл хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнд өргөнөөр нэвтрүүлж байгааг тэмдэглэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн