March
15
2026
Anu.mn
Мэдээ
Иран нисгэгчгүй онгоцоор Калифорни руу довтолж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо анхаар ...
Иран нисгэгчгүй онгоцоор Калифорни руу довтолж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо анхааруулжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Иран нисгэгчгүй онгоцоор Калифорни руу довтолж болзошгүй гэж Холбооны мөрдөх товчоо анхааруулжээ

Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс ч өмнө, Ираны цохилтын талаар болон нисгэгчгүй онгоцны довтолгооны талаарх анхааруулгыг ABC News мэдээндээ дурдаж байжээ

Уг, хоёрдугаар сарын сүүлээр гаргасан анхааруулга: "Бид саяхан АНУ-аас халдлага гарсан тохиолдолд, Иран 2026 оны хоёрдугаар сарын эхээр АНУ-ын баруун эрэгт цохилт өгөхөөр бэлтгэж байгаа тухай мэдээлэл хүлээн авсан. АНУ-ын эрэг орчмын хөлөг онгоцноос Калифорни дахь тодорхойгүй бай руу нисгэгчгүй нисэх онгоцуудхөөрөх болно." гэсэн агуулгатай байжээ.

Мэдээлэлд Холбооны мөрдөх товчоо, энэхүү халдлагын цаг хугацаа, арга, тодорхой бай, эсвэл үйлдэгчдийн талаар өөр мэдээлэлгүй байгаагаа онцлон дурдсан ажээ.

Ираны бодлогын талаарх мэдээлэл АНУ, Израилийн, Иранд хийх томоохон дайралтаас өмнө гарч ирсэн бөгөөд дайн хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна. Хууль сахиулах байгууллагын ахлах албан тушаалтан ABC News-д өгсөн ярилцлагадаа, Ираны ийм халдлага хийх чадвар бөмбөгдөлтийн дараа мэдэгдэхүйц суларсан байх магадлалтай гэжээ.

Иран өмнө нь, Америкийн бай болон Ойрхи Дорнод дахь холбоотнуудын халдлагын хариуд нисгэгчгүй онгоцоор довтолж байсан. Калифорнийн албан тушаалтнууд болон Сан Франциско хотын дарга, захирагч Гэвин Ньюсом нар, муж улсад шууд аюул заналхийлэл байхгүй гэж мэдэгдсэн боловч, эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдалд орж, батлан ​​​​хамгаалах төлөвлөгөөгөө хянаж байна.

Лос Анжелес, Сакраменто дахь Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгч, мэдээлэл алдагдсан талаар тайлбар хийхээс татгалзаж, тус агентлаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг баталгаажуулж мөн үгүйсгэж чадахгүй гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Иранаас АНУ-ын эсрэг хийж болзошгүй аюул заналхийллийг идэвхтэй хэлэлцэж байгаа бөгөөд террорист халдлага, кибер халдлага, далд цэгүүдээ идэвхжүүлэх, нисгэгчгүй онгоцны дайралт зэрэг хэлбэрүүдээс болгоомжилж байна.

Ерөнхийлөгч Трамп саяхан, Америкийн газар нутаг дээр халдлага үйлдэгдэх асуудалд санаа зовохгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Цагаан ордон, энэхүү цэргийн үйл ажиллагаа нь, Ираны чадавхийг мэдэгдэхүйц сулруулж байгааг онцолсон байна. Олон шинжээчид, томоохон хэмжээний террорист халдлага гарах магадлал багатай гэж үзэж байгаа ч, кибер халдлага эсвэл тусгай үйл ажиллагаа зэрэг жижиг үйл явдлууд үйлдэгдэх боломжтой гэж үзэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.