iPhone текстийг камераар дамжуулан шууд орчуулах боломжтой шинэ функцтэй боллоо
Mon Nov 07 2022
Жил бүр Apple нь, гуравдагч талын программуудыг шаардлагагүй болгодог хэд хэдэн шинэ функцийг нэмж өгдөг. 2000-аад оны эхэн үед гарч ирсэн Sherlock програмыг, Apple төхөөрмжүүддээ хайлтын функцийг нэмж, Шерлокийг ашиггүй болгосон байдаг. Одоо Apple үүнийг дахин хийлээ. Энэ талаар Lifehacker хэвлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэв.
iOS 16-д Apple, өөрийн Translate програмаа (Google Translate гэх мэт програмуудтай адил) хийсэн. Камерын програмын "Шууд текст" сонголтод олон хэлээр орчуулах функцийг бүхэлд нь суулгасан бөгөөд үүнийг ажиллуулахын тулд Тохиргоо > Камер хэсэгт “Текст харуулах”функцийг идэвхжүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй. iPhone камераа дурын текст рүү чиглүүлснээр функц нь араб, хятад, англи, франц, герман, итали, япон, солонгос, португал, орос, испани хэлийг орчуулах болно.
Текстийг таниулах үед зүүн доод буланд "Шууд текст" дүрс гарч ирэхэд дарна. Камерын программ, хэлийг илрүүлсний дараа зүүн доод буланд шинэ “Орчуулах” товч гарч ирнэ. Үүн дээр дарахад орчуулсан текст камерын дэлгэц дээр гарна. Орчуулсан текст дээр дарахад эх текст гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл харагдах ба Translator программыг нээх, мөн орчуулгыг хялбархан хуулах сонголтууд байна.
Сонирхуулахад, Apple Live Text-д хэмжих нэгжийг хүртэл солих функцуудыг нэмсэн, жишээ нь, жинг граммаар илэрхийлсэнийг унц болгоно. iPhone-ны камерыг хэмжих нэгж рүү чиглүүлж, Live Text товчийг дарахад олон улсын хэмжих нэгж рүү шууд хөрвүүлдэг.








