iPhone болон Android утаснуудын хооронд текст мессеж илгээх нь асуудалтай байна.
Wed Aug 10 2022
Google, Android хэрэглэгчдийн тескт болон медиаг iPhone руу хэрхэн хөрвүүлдэг талаар Apple-ийг шүүмжилсэн байна. Google нь Apple-ийг төхөөрөмжүүдийн хооронд медиа хөрвүүлэх шинэ стандарт болох RCS-ийг нэвтрүүлэхийг уриалж байгаа ба аль аль компанийн хэрэглэгчид iPhone болон Android утаснуудын хооронд мессеж бичихэд ирдэг ногоон бөмбөлөг, бүдгэрсэн нягтаршилгүй видеонуудад удаан хугацаагаар гомдоллосоор ирсэн талаар дурьджээ.
Мягмар гарагт, Google өөрийн цахим хуудаснаа Apple компанийг iPhone болон Android хэрэглэгчдийн хооронд хэрэглэгчийн туршлагыг сайжруулж чадаагүй гэж үзэн илт шүүмжиллээ. Хоёр төхөөрөмжийн хооронд чанар муутай видео шилждэг, мессежийн хамт ирдэг ногоон текстэн бөмбөлгүүд болон бусад толгой өвтөгсөн асуудлын талаар зарим хэрэглэгчид удаан хугацаанд сэтгэл дундуур байгаа талаар сануулсан байна.
Цаашилбал, Google энэ асуудлаар Apple-ийг буруутгаж байгаа бөгөөд iPhone болон Android утаснуудын хооронд илгээсэн мессежүүдийг SMS болон MMS болгон хувиргадаг хуучирсан аргыг хэрэглэсээр байгааг шүүмжлээд, энэ нь хэдэн 10 жил болж байгаа хуучирсан арга бөгөөд төхөөрөмжөөс төхөөрөмж рүү зөвхөн текст мессеж илгээх арга юм гэсэн байна.
Энэ хуучирсан аргын оронд, Google-ийн үзэж байгаагаар Apple мөн Rich Communication Services буюу RSC гэх орчин үеийн технологийг ашиглах ёстой бөгөөд энэ нь хэрэглэгчид мессеж, дуудлага хэрхэн илгээх, мөн давхар эможи, видео, зураг гэх мэт медиаг сайжруулах зорилготой "орчин үеийн энэ салбарын стандарт" юм гэжээ.
"Apple компани, iPhone болон Android утастай хүмүүс хоорондоо мессеж бичихэд орчин үеийн мессеж бичих стандартыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа учраас эдгээр асуудал үүсч байна" гэж Android-ын вэб сайтад бичжээ.
Мөн энэ хуудсанд нь зочлогчидод, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "help@Apple #getthemessage" гэсэн кампанит ажлыг хуваалцахыг уриалж байгаа юм.
"iPhone болон Android-ийн хооронд мессеж илгээх нь асуудалтай болсон. Apple ногоон, цэнхэр бөмбөлгийг засах цаг болжээ, мөн хүн бүрт мессеж бичих, бичилцэх цаг болжээ" гэж сошиал бичвэрт бичигджээ.
Insider вэб сайтын тайлбар өгөх хүсэлтэд Apple одоогоор хариу өгөөгүй байгаа ба энэ удаагийн шүүмжлэл бол Google-ээс Apple-д RCS-ийг нэвтрүүлэхийг уриалсан хамгийн сүүлийн тохиолдол юм. Өмнө нь 6-р сард Google, реппер Дрэйк хамтрагчтайгаа буруу харилцсан тухай "Texts Go Green" дуугаа гаргахад өөрийн санаагаа илэрхийлэх боломжийг ашиглаж байсан юм.
Google-ийн сошиал баг энэ дууг сайшаан, дууны үгийг Android хэрэглэгчдийн текстийг ногоон болгож байгаа iPhone-ийн эсрэг гомдол гэж тайлбарласан ба "албан бус дууны тайлбар видео" гэж нийтэлжээ.
Эх сурвалж: news.yahoo.com








