
Apple компани 9-р сарын 7-нд онлайнаар iPhone-ийн шинэ загвараа танилцуулахаар төлөвлөж байна гэж Bloomberg мэдээллээ.
Технологийн аварга компани, шинээр гаргаж байгаа төхөөрөмжүүдээ Калифорниа мужийн Купертино дахь компанийн төв байрнаас тогтмол танилцуулдаг байна. Apple, iPhone 13-ыг өнгөрсөн жилийн 9-р сард худалдаанд гаргасан. Энэ загвар нь илүү хурдан A15 Bionic процессор, сайжруулсан камер, урд талын мэдрэгчтэй жижиг ховилтой байв. Мөн iPhone 13 нь 5G үүрэн холбооны үйлчилгээг Америкчуудад өргөн хүрээнд хүргэсэн байна.
Шинэ гарах гэж буй загварын хувьд үнийн мэдээлэл нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаарх хүсэлтүүдэд Apple хариу өгөөгүй байгаа юм.
Wedbush securities-ийн Дан Ивес, “iPhone 14-ийн үнэ өмнөх загварын анх худалдаанд гарсан үнээс 100 ам.доллараар илүү байх магадлалтай. Учир нь гар утасыг үйлдвэрлэхэд ордог материалын үнийн өсөлт нь үүнд нөлөөлөлж байгаа“ гэжээ.
Харин Хонг Конгийн TF International Securities компанийн технологийн шинжээч Минг-Чи Куо, шинэ iPhone нь 15%-иар iPhone 13-аас үнэтэй худалдаанд гарна гэж таамаглаж байна.
iPhone 14-ийн хамгийн том өөрчлөлт нь камерын систем ба илүү сайжруулсан дүрс бичлэг хийх, мөн батерейны хугацааг уртасгасан байх болвуу гэсэн цуу яриа гараад байгаа талаар Bloomberg-д бичжээ.
Мөн iPhone 14-ийн зах зээл дээр худалдаалагдаж эхлэх огноо тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Apple-ийн зарим ажилчид, яг баталгаатай эсэх нь эргэлзээтэй, худалдаанд 9-р сарын 16-нд гарна гэсэн мэдээллийг CNET-д өгсөн байна. Энэ удаагийн Apple-ийн танилцуулгад мөн шинэ Mac компьютерууд, iPad-ууд болон ухаалаг цагнууд багтах болвуу гэсэн хүлээлт байгаа юм.
Эх сурвалж: cbsnews.com
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв
Америкчууд дээд боловсролд цаг хугацаа, мөнгөө зарцуулахыг хүсэхээ больж, 63% нь утга учиртай гэж үзэхгүй байна
Трампын “Алтан карт”: Хүсэлт гаргах төлбөр 15,000$, байнгын оршин суух зөвшөөрөл 1 сая доллар байна
Гадаадын иргэд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно