Anu.mn
Инфляцийг бууруулах хүрээнд: Walmart Талархлын баярт зориулан бүтээгдэхүүнээ өнгөрсөн жили ...

Инфляцийг бууруулах хүрээнд: Walmart Талархлын баярт зориулан бүтээгдэхүүнээ өнгөрсөн жилийн үнээр зарна

Sat Nov 05 2022
Инфляцийг бууруулах хүрээнд: Walmart Талархлын баярт зориулан бүтээгдэхүүнээ өнгөрсөн жилийн үнээр зарна

Судалгаагаар хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь, Талархлын баяраар хүнсний бүтээгдэхүүн илүү үнэтэй байх болно гэж тооцож байгаа нь харагдсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас харахад, энэ нь бүрэн магадлалтай байгаа юм. Гэвч зарим томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ бууруулна гэж амлажээ. Жишээлбэл, Walmart, Талархлын баяраар бүх бүтээгдэхүүнээ өнгөрсөн жилийн үнээр зарна гэж ABC10 бичжээ.

Тус улсын хамгийн том жижиглэнгийн худалдаалагч Walmart одоогоор Талархлын баярт зориулан уламжлалт барааны шинэчилсэн үнийг танилцуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн түвшинд байх болно гэж мэдэгдэв.

Үүний өмнө, хөнгөлөлттэй супермаркетын сүлжээ Aldi, 2019 оны өмнөх инфляцийн үнэд нийцүүлэн Талархлын баярын нэрийн барааны үнийг 30% хүртэл хямдруулна гэж мэдэгдсэн.

Хөнгөлөлттэй борлуулагч Лидл мөн, 10 хүртэлх хүнийг 30 доллараас бага үнээр хооллох боломжтой Талархлын баярын сагсыг дахин худалдаална гэж мэдэгдэв.

Өнөөдрөөс 11-р сарын 10 хүртэл BJ-ийн бөөний клуб, клубын гишүүддээ 150 долларын худалдан авалт хийсэн тохиолдолд, бүтэн Butterball цацагт хяруул авах дижитал купоныг санал болгож байна.

IRI судалгааны фирм Талархлын баярын уламжлалт хоол хүнс өнгөрсөн жилийнхээс ойролцоогоор 13.5 хувиар илүү үнэтэй болно гэж таамагласан. Мөн хүмүүсийн 38% нь хүнсний бүтээгдэхүүнд илүү их мөнгө төлөхөд бэлэн байгаа ч энэ жилийн Талархлын баярт өнгөрсөн жилийнхтэй адил хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа нь тогтоогджээ.

Гэхдээ баярын өдрүүдийн хүнсний үнийг зөвхөн инфляци өсгөдөггүй. Шувууны ханиад энэ онд 43 мужид тархаж, 47 сая гаруй шувууд өвчилсөн нь нөлөөлсөн гэж USDA мэдээлэв.

Энэ долоо хоногт хөлдөөсөн цацагт хяруулын нэг фунтын дундаж үнэ өнгөрсөн жил 1,15 доллар байсан бол одоо 1,99 ам.доллар болсон байна.

Гэхдээ, хүнсний дэлгүүрүүд баярын хямдрал зарлаж эхэлснээр ирэх долоо хоногт эдгээр үнэ өөрчлөгдөж магадгүй юм. Ихэнх дэлгүүрүүд баярт зориулан цацагт хяруулыг хэдэн сарын өмнө захиалж нөөцөлдөг бөгөөд энэ нь одоогийн үнэд тусгагдаагүй байж магадгүй юм.

Одоо та Талархлын баяраас өмнө дэлгүүр хэсэх хэрэгтэй. Walmart, ALDI болон BJ's дэлгүүрүүд нь энэ жил Талархлын баяраар амрах олон жижиглэн худалдаалагчдын тоонд орж буйг сануулая.

Сүүлд нэмэгдсэн