Инфляци "Америк мөрөөдөл"-ийг "залгиж" байна.
Wed Jun 08 2022
Өндөр инфляци нь "Америк мөрөөдлийг" залгиж, АНУ-ын иргэдийг туйлын гутранги байдалд оруулж байна гэж нэвтрүүлэгч Стюарт Варни Fox Business-т ярьжээ.
-"Бид инфляцийн эргэлтэнд орчихоод байна. Би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй. 70-аад оны сүүлчээр инфляци байсныг би санаж байна, гэхдээ ийм зүйл болж байгаагүй. Намайг гайхшруулж байгаа зүйл бол үнийн асар хурдан өсөлт. Америкчууд сандарч байгаа шалтгаан нь энэ. Энэ хэзээ дуусах вэ? Одоо АНУ-ын оршин суугчид айдастай, сэтгэл хангалуун бус байна Үүгээр Саяхны The Wall Street Journal сэтгүүлийн судалгаагаар АНУ-д санал асуулгад оролцогчдын 38% нь амьдрал улам дордож эхэлсэн гэж үзэж байгаа нь харагдсан. Энэ нь Жо Байдены засаглалын нэг жил хагасын дотор хийсэн зүйл" гэж Варни тэмдэглэв. "Америк мөрөөдлийг инфляци идэж, судалгаанд хамрагдагсдын тал хувь нь амьдралын нөхцөлөө сайжруулах боломж хомс гэж үзэж, сэтгэл санаа нь тийм ч таатай биш байна гэж буй нь харин ч зөөлөн илэрхийлж буй хэрэг, инфляцийн өсөлт буурахгүй байна, нэг галлон (3.785 литр) бензиний үнэ 4-5 центээр өдөр бүр өсч байхад Байдены засаг захиргаа зүгээр л мөрөө хавчиж байна. Энэ долоо хоногийн эцэс гэхэд шатахуун, цахилгааны үнэ хэд болох нь тодорхойгүй, мөн нэг талхны төлбөрт хэр их мөнгө төлдөг болохоо ч мэдэхээргүй байдалд байна" гэж Варни дүгнэв.
Сүүлийн саруудад АНУ-д бензиний үнэ тогтмол өссөөр байна. Цагаан ордон энэ асуудлыг үл харгалзан, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаатай холбоотой шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн тайлбар өгөхөөс хэтрэхгүй байгаа бөгөөд инфляцийг сүүлийн 40 жилийн дээд хэмжээнд хүргэсэн шатахууны үнийн өсөлтийг Орос Украины мөргөлдөөний үр дагавартай холбон үзсээр байгаа аж.
Эх сурвалж: ria.ru/20220608/inflyatsiya-1793879123








