Anu.mn
Индиана мужийн нэгэн оршин суугч, Гранд хавцлын ойролцоо гэр барьж жуулчдад түрээслүүлснээ ...

Индиана мужийн нэгэн оршин суугч, Гранд хавцлын ойролцоо гэр барьж жуулчдад түрээслүүлснээр бизнес нь өндөр ашигтай явагдаж байна

Sat Oct 01 2022
Индиана мужийн нэгэн оршин суугч, Гранд хавцлын ойролцоо гэр барьж жуулчдад түрээслүүлснээр бизнес нь өндөр ашигтай явагдаж байна

31 настай Луис Херрон Гранд хавцлын ойролцоо Airbnb-д бүртгэлтэй гэр барьж түрээслүүлэхэд 15,000 доллар зарцуулсан бөгөөд одоо тэрээр жилд 28,000 долларын ашиг олдог гэж CNBC мэдээлэв.

2011 онд Луис Херрон, Болл-ын их сургуулиа орхиж, үүргэвчээ үүрээд баруун тийш нүүжээ. Адал явдал хайгч, Индианаполис мужийн уугуул иргэн эхний үед, Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох ресторанд аяга таваг угаах ажилд оржээ. Тэрээр энэ үедээ хамт ажиллагсдынхаа амралтыг зохион байгуулж, тэдний аялалыг удирддаг байсан бөгөөд хэдэн сарын дараа Херрон, Глейшер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн мэргэжлээр ажилд орсноор Гранд хавцлын ард байрлах Аризонагийн Флагстафф хотод суурьшжээ. Тэнд хагас га газар 2400 доллараар авч, хоёр жижигхэн түрээсийн байр барьсны нэг нь,  Airbnb-д бүртгэлтэй 5 метртэй гэр юм. Тэрээр 2020 оны 8-р сард, гэр барих болон био бие засах газар, усны насостой угаалтуур зэргээр тохижуулахад 15,000 доллар зарцуулж, өнгөрсөн жил зөвхөн энэхүү гэрээ түрээслүүлж 27600 доллар олсон, жилийн дотор үр ашигаа өгсөн хэмээн сэтгэл хангалуун байна. Уул нт би үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэхийг хүсээгүй, энэ газрыг өөрийнхөө нам гүмхэн жижигхэн арал шиг байлгана гэсэн бодолтой байсан. Гэхдээ надад бас, есөөс тав хүртэл хаана ч юм ажиллах, ажлын оффис руу өдөр тутам явах шаардлагагүйгээр нэмэлт орлогын эх үүсвэр мөн хэрэгтэй байсан гэж ярьжээ.

Airbnb вэбсайтын мэдээлснээр, 11-р сарын дунд хүртэл энэхүү түрээсийн гэр захиалгатай байна. Ямар ч тохиолдолд жилийн 365 өдөр түрээслэгднэ гэжээ. Түрээсийн гэрийг ажлын бус цагаар цэвэрлэж, засвар үйлчилгээ хийхэд  долоо хоногт Херрон 30 цаг зарцуулдаг байна.

Мөн Херрон анх удаа Флагстаффын ойролцоох цанын баазын гэр буудалд хонохдоо дугуй хэлбэрийн гэрийн "өвөрмөц эрчимийг" таньсан гэж ярьдаг. Тэр залуу түрээслэгчидэд оддыг харах боломж олгодог таазан дах “нүх”-ээр бахархдаг. Мөн гэр барихад бодож байснаас нь илүү их биеийн хүч шаардагдсан гэдгээ ярьдаг. Тэрээр 2020 онд тус цахим хуудаснаас 8000 доллараар материал худалдаж авсан бөгөөд мөн 4000 доллар зарцуулж, суурийн модон тавцанг 9 хоногийн дотор барьжээ. Дараа нь Флагстафф нь хүчтэй салхитай газар учираас Луис өөрийн гэрээ 90 м/сек хүртэл хурдтай салхинд тэсвэртэй,тогтвортой болгохын тулд дахин 3000 доллар зарцуулжээ. 

Херроны гэр болон байшинд усны шугам байхгүй. Тиймээс  Луис  зочидоо ус уух, аяга таваг угаах, шүршүүрт орох боломжийг хангахын тулд байнга хянаж байдаг. Тэрээр-"Энэ тйм хэцүү хэцүү зүйл биш. Хайрцагнаас гадуур сэтгэхийг хичээх хэрэгтэй" гэж ярьдаг.

Херрон борооноос хураасан ус нь дуусмагц ачааны машинаараа 10 км зайтай орших худаг руу явж, 200 галлоны саваар ус авчрахын тулд бараг бүтэн өдөр зарцуулдаг ч, энэ нөөц нь түүнд болон зочдод дөрвөн сарын турш хангалттай байдаг. “Би хүргэлтээр усаа захиалж болох ч,  хоёр дахин үнэтэй болдог мөн усанд явах маань бас надад таалагддаг. Миний хувьд бясалгал,  тэгээд бас усыг илүү их хүндэлж, хэмнэх бодолтой болгодог" гэж ярьжээ.

Гэр, мөн байшингийн түрээсийн төлбөр нь Херроны аялал жуулчлалын жижиг бизнес болох The Desert Hiking Company-д шууд ордог бөгөөд зочид Гранд Каньоны явган аялалыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой байдаг. Түүнчилэн тус компани нь жилд 40,000 долларын орлого олдог ч үйлчлүүлэгчдээс  өгөх цайны мөнгөнөөс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд түрээсийн гэр нь түүний орлогыг дэмжих, элсэн цөлийн амьдралын хэв маягийг харуулах төгс арга хэмээн бизнес эрхлэгч үздэг.-"Хүмүүсийг хүлээн авч, дараа нь тэдэнтэй хамт эртлэн босч, хавцлыг үзүүлж, явган аялал хийх мөрөөдөл маань биелсэн. Хүмүүсийг энэ гайхалтай газар нутагтай, нутгийн хүн нь танилцуулж цогц аялал хийлгэх зорилготой. Бүр өргөжүүлэхийг хүсч байна, гэхдээ би тогтвортой түвшинд хөгжүүлэхийг хүсдэг. Энд  дөрөв, тав, зургаан Airbnb эзэмшдэг хөршүүд маань үйлчилгээний чанар нь буурч, стрест орж байгааг хардаг." гэж ярив.

Херроны хувьд байрууддаа сантехник суурилуулах, олон гэр барьж, илүү их газар худалдаж авах төлөвлөгөөтэй. Тэрээр энэхүү өргөтгөлийн үйл явцаа “гашуун бөгөөд амттай зүйл” гэж үздэг байна. "Би бол биеэ барьдаг, консерватив хүн бөгөөд аливаа зүйл энгийн, жижиг, тогтвортой байхад  дуртай.  Энд олон гэрүүдийг харахыг хүсч байна.  Боломж ирэхэд ашиг тусаа өгөх нь гарцаагүй. Гагцхүү хөрөнгө оруулалт хийх цаг хугацаа, мөнгөтэй байх л асуудал юм" гэж бодол санаагаа хуваалцжээ.

Сүүлд нэмэгдсэн