Anu.mn
Иллинойс мужид байрны түрээсээ төлөхийн тулд цагт хичнээн доллар олох хэрэгтэй вэ?

Иллинойс мужид байрны түрээсээ төлөхийн тулд цагт хичнээн доллар олох хэрэгтэй вэ?

Fri Aug 05 2022
Иллинойс мужид байрны түрээсээ төлөхийн тулд цагт хичнээн доллар олох хэрэгтэй вэ?

ЧИКАГО. Саяхны шинэ тайланд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон АНУ-ын хотуудад дахь хоёр өрөө байрны түрээсийн дундаж өртөг асар их зөрүүтэй байгаа нь харагджээ.
Out of Reach-ийн мэдээлснээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилчин хүн,муж, хотууд болон томоохон дүүргүүдэд энгийн хоёр унтлагын өрөөтэй байр түрээслэх боломжгүйгээс гадна эдгээр энгийн ажилчин иргэд АНУ-ын бүс нутаг, тойргуудын 91% -д нь нэг өрөө байр ч түрээслэж суух боломжгүй байдалтай байна гэжээ.

Иллинойс мужийн дундаж оршин суугч хоёр өрөө байр түрээслэхийн тулд цагийн 22.80 долларын цалин авч, бүтэн цагаар ажиллах ёстой байна гэж тайланд дурдсан байна. Тоо баримтаас харахад Күүк тойрог(Cook county)-ийн ихэнх хэсэгт энэ тоо, муж улсын дунджаас дээгүүр ба цагийн 25,77 долларын цалинтай байхад хүрэхээр байгаа аж.
Мужийн хамгийн үнэтэй түрээстэй байгаа хэсэг нь Чикагогийн ойр хавь байгаа ба Чикаго, Жолиет, Напервиллд адилхан 25.77 доллараас дээш цагийн хөлс авч байж түрээсээ төлөх боломжтой болно.

Кендалл тойрогт ч мөн адил, хоёр өрөө байр түрээслэхийн тулд түрээслэгчдийн цалингийн доод хэмжээ 25.06 доллар байх ёстой, харин Гранде дүүрэгт 23.17 доллар, ДеКалб 20.08 доллар, Канкаки 18.81 доллар тус тус байна.
Гэхдээ, Иллинойс мужийн бүх хэсэг энгийн Америк хүн амьдрах боломжгүй гэсэн үг биш юм. Иллинойс мужид Данвилл ($15.42), Декатур ($15.27), Пеориа ($15.67) зэрэг хотууд амьжиргааны өртөг багатай байдаг.

Тайлангийн өгөгдөл, мэдээллүүдээс харахад Блүүмингтонд хоёр өрөө байр түрээслэхийн тулд цагийн 16.73 долларын цалинтай байх ёстой бол Спрингфилд хотод 16.21 доллар, Баруун хойд хэсгийн Рокфорд орчмын оршин суугчид 16.08 доллар, харин баруун урд хэсгийн Сайнт-Луис орчмын оршин суугчид цагт 18.21 долларын орлого олж байх ёстой байгаа нь харагджээ.

Иллинойс мужид хамгийн хямд бөгөөд хамгийн мөнгөний үнэ цэнэ мэдрэх, бага түрээс төлөх боломжтой арав гаруй тойрог, дүүргүүд байдаг бөгөөд эдгээр газруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 14.13 доллар байхад хангалттай байна.

Мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 12 доллар байна. Гэхдээ мужийн зарим хотуудад, жишээ нь, Чикаго хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрсдөө тогтоодог бөгөөд 21 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогчидын ажилтандаа олгох цагийн хөлс 15.40 доллар, 4-20 ажилтантай ажил олгогчдын хувьд 14.50 доллар байгаа аж.

Image

Эх сурвалж: fox32chicago.com

Сүүлд нэмэгдсэн