Anu.mn
Иллинойс муж, орон сууцны эзэд буюу түрээслүүлэгчидийг хууль бус цагаачдад байраа түрээслэ ...

Иллинойс муж, орон сууцны эзэд буюу түрээслүүлэгчидийг хууль бус цагаачдад байраа түрээслэхийг үүрэгдсэн байна

Wed Jul 26 2023
Иллинойс муж, орон сууцны эзэд буюу түрээслүүлэгчидийг хууль бус цагаачдад байраа түрээслэхийг үүрэгдсэн байна

2024 оны 1-р сарын 1-ээс эхлэн Иллинойс мужийн түрээслүүлэгчид, хууль бус цагаачдад үл хөдлөх хөрөнгө түрээслэх эсвэл зарах үүрэгтэй гэсэн шинэ хууль батлагдсан талаар My State Line хэвлэл мэдээлэв.

Уг хууль нь Иллинойс мужийн Хүний эрхийн тухай хуульд, цагаачлалын статусыг хамгаалагдсан анги болгон нэмсэн байна.

Төв болон Өмнөд Америкаас 11,000 гаруй цагаач, хилийн бүсийн бодлогоор өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Иллинойс мужид ирсэн гэж The Center Square мэдээлж байсан юм. Энэ хямралаас өмнө ч, тус муж үргэлж олон тооны дүрвэгсэдтэй байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүсийг хүлээн авах боломжтой байсан. Харин одоо түрээсийн төлбөрийг асар их хэмжээгээр нэмэгдүүлэх цорын ганц хүчин зүйл нь энэ байх болно тиймээс би санаа зовохгүй байна "гэж Бүс нутгийн Байрны Эздийн Холбооны Майкл Глассер ярьж байв.

Иллинойс мужид сарын дундаж түрээс 1795 доллар байдаг бол Чикагод 2000 доллар орчим байдаг.

Глассер, “Цагаачдын хямрал болон орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжит арга бол тэднийг орон сууцны салбарт ажиллуулах явдал. Манай салбарын олон хүмүүс засвар үйлчилгээ, будаг засал, тохижилтын зарим ажлуудыг хариуцаж чадах чадварлаг боловсон хүчнийг сонирхож байна." гэсэн байна.

Энэ жил Иллинойс мужийн Ерөнхий Ассамблей, хууль бус цагаачдад хууль ёсны жолооны үнэмлэх авах, цагдаагийн ажилтан болохыг зөвшөөрсөн хуулийг мөн баталсан юм.

Харин ирэгсдийн тоо боломжит санхүүжилтээс хэтэрсэн тул, тус муж хууль бус цагаачдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ түдгэлзүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн