Конгрессын хууль тогтоогчид, 2025 оны шинэ хуулийг өргөн барьлаа. Энэ хуулиар, цагаачдад олгох ногоон картын тоог нэмэгдүүлж, цагаачлалын өргөн хүрээний шинэчлэлийг хийх болно гэж Newsweek мэдээлжээ.
H.R. 4393 хуулийн төсөл нь, визний очер дугаарыг арилгах, байнгын оршин суух эрхийн шалгуурыг өргөтгөх, хилийн аюулгүй байдал, шалгалтын дүрэмд томоохон өөрчлөлт оруулахын зэрэгцээ "Горилогчид" зохицуулах зорилготой юм.
Ногоон карт нь, албан ёсоор байнгын оршин суух карт гэж нэрлэгддэг бөгөөд эзэмшигчидэдээ АНУ-д байнга ажиллаж, амьдрах боломжийг олгодог, иргэншил авах гол зам юм.
Хуулийн төсөлд тусгагдаж буй өөрчлөлтүүд нь, хүүхэд байхад нь АНУ-д авчирсан бичиг баримтгүй цагаачид (“Горилогчид”), визний асуудалтай гацсан хүмүүс, улс орон бүрд тавигддаг квотоос болж байнгын оршин суух эрх авахаар олон жил хүлээсэн чадварлаг ажилчид зэрэг төрөл бүрийн бүлгүүдэд хөнгөлөлт үзүүлэх болно.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн ам зүйн сорилт эрчимжихийн хэрээр олгосон ногоон картын тоо хэлбэлзэж, жил бүр нэг сая гаруй хүнд нөлөөлдөг байна.
Флорида мужийн Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мария Эльвира Салазар, Техасын Ардчилсан намаас сонгогдсон Вероника Эскобар нар, 2025 оны 7-р сарын 15-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд энэхүү “Нэр төр, зохист байдлын тухай” хуулийн төслийг танилцуулсан юм.
Хуулийн төсөлд хилийн аюулгүй байдал, цагаачлалын шинэчлэлийн олон арга хэмжээ, түүний дотор ногоон картын хүртээмжийг өргөжүүлэх хэд хэдэн заалт багтах юм.
Хуулийн төслийн дагуу, АНУ-д хүүхэд байхдаа орж ирсэн болон цагаач хүүхдүүдэд зориулсан хойшлуулах арга хэмжээ (DACA) хөтөлбөрт хамрагдсан хүмүүс тодорхой нөхцлийг хангаснаар статусаа хууль ёсны байнгын оршин суугч (LPR) статустай болгох боломжтой болно. Эдгээр нөхцлүүдэд, коллеж, техникийн сургуулийг дүүргэх, АНУ-ын армид дор хаяж гурван жил алба хаах, эсвэл хүчинтэй ажиллах зөвшөөрөлтэйгээр дөрвөн жилээс доошгүй хугацаанд бүтэн цагаар ажиллах зэрэг орно.
Мөн энэ хууль, визний хүлээлгийн хугацааг дээд тал нь 10 жил хүртэл бууруулах зорилготой. Үүнийг хийхийн тулд ажил эрхлэлт эсвэл гэр бүлд суурилсан дугаарлалтад арав гаруй жил хүлээж буй хүмүүс 20,000 доллар төлж, түргэн шуурхай боловсруулалт хийлгэх боломжтой болно.
Одоогийн байдлаар, улс орон бүрт ногдуулах ногоон картын дээд хэмжээ нь, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлд суурилсан ангилалд 7 хувиас өсч, 15 хувь хүртэл нэмэгдэнэ.
Энэ нь Энэтхэг, Хятад зэрэг улсуудын өргөдөл гаргагчдад нөлөөлдөг, бусдаас илүү удаан хүлээлттэй тулгардаг улс орнуудын онцлогийг арилгахад туслах болно.
2023 онд 1.17 сая орчим хүнд ногоон карт олгосон нь, өмнөх оныхоос 15.2%-иар өссөн. Энэ нь цар тахлын хязгаарлалт, цагаачлалын бодлоготой холбоотой өөрчлөлтүүдийг харуулсан байна.
Ногоон картын дийлэнх нь (64.6%) гэр бүлд суурилсан ангилал, 16.7% нь хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон картууд удаалжээ.
Мария Эльвира Салазар, "Энэ хууль бол, манай цагаачлалын хямралыг шийдвэрлэх гарцыг санал болгох, хилээ хамгаалж, хууль бус цагаачлалыг зогсоож, урт хугацааны турш хүлээж буй цагаачдад эндээ үлдэх, ажиллах боломжийг нь олгох хувьсгалт өөрчлөлтийн хуулийн төсөл юм. Өршөөл, хөнгөлөлт үзүүлэх болон ямар ч иргэншилийн асуудал шаардлагагүй. Зөвхөн хариуцлага л шаардагдах бөгөөд энэ нь манай эдийн засгийн өсөот, ирээдүйн тогтвортой байдалд хүргэх зам юм" гэж мэдэгджээ.
2025 оны нэр төр, зохист байдлын тухай энэхүү хуулийг Шүүхийн хороо, Үндэсний аюулгүй байдлын хороо зэрэг танхимын хэд хэдэн хороонд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.