Их Британийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан, хамгийн өндөр настай хаан Хатан хаан II Элизабет таалал төгслөө.
Sat Sep 10 2022
Хатан хаан II Елизавета 96 насандаа таалал төгслөө. II Елизабет 70 жил төр барьж, Их Британийн 15 Ерөнхий сайдыг томилсон. Түүний том хүү, 73 настай Уэльсийн хунтайж Чарльз өдгөө Их Британийн хаан болсон бол түүний эхнэр Камилла Хатан хааны эхнэрийн өргөмжлөлийг хүртжээ.
Хатан хаан II Елизабет, Их Британийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан, хамгийн өндөр настай Хатан хаан төдийгүй дэлхийн хамгийн урт хугацаанд төр барьсан, хамгийн өндөр настай төрийн тэргүүн байсан юм.
Эрхэм дээдсийн таалал төгссөн нь өнөөдрийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
1952 онд VI Жорж нас барах үед хөлбөмбөгийн тэмцээнүүд явагдаж байсан бөгөөд харин регби, хоккейн тэмцээнүүдийг хойшлуулж, оршуулах өдөр хүртэл хааны цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд бүх тоглоом тэмцээн, гольф тоглохыг хориглож байжээ.
Мөн парламентын бүх гишүүдэд хатан хаанд тангараг өргөх ёстой гээд, үүнд хэд хоногийн хугацаа өгчээ. Ингэхгүйгээр нэг ч парламентын гишүүн цалин авахгүй, хуралд оролцох, санал өгөх эрхгүй гэж байв. Дараа нь Их Британийн парламентын бүх гишүүд шинэ хаанд үнэнч байх тангараг өргөх ёслолыг хийжээ.
Оршуулах ёслол хэрхэн явагдах вэ?
Хатан хаан нас барснаас хойшхи 12 дахь өдөр болох оршуулгын өдөр хүртэл II Элизабетын цогцос Вестминстерийн танхимд байх болно.
Энэ нь бүх цаг үеийн хамгийн том оршуулга байх болно. Дэлхийн ихэнх удирдагчид Хатан хааны дурсгалыг хүндэтгэх болно.
Вестминстерийн сүмд болох ёслолыг Английн сүмд хааны дараа орох хамгийн том хүн болох Кентерберигийн хамба Жастин Уэлби удирдах юм.
Цаашид юу болох талаар
Ойрын өдрүүд, долоо хоног, саруудад улс оронд маш их өөрчлөлт гарах болно.
Шинэ зоосон мөнгө нэн даруй цутгаж эхлэх бөгөөд Чарльзын хөрөг бүхий зоосон мөнгөний бэлдцийг бэлэн болгоно. Их Британи дахь бүх зоосыг нэг дор солих боломжгүй ч үндэсний банк хүн бүрийн хэтэвчинд шинэ хааны дүрс бүхий мөнгөн зоосыг оруулахын тулд уйгагүй ажиллах болно.
- Их Британийн төрийн дуулалын "Бурхан Хатан хааныг аварна" гэдгийг "Бурхан Хааныг аварна" гэж солино.
- Цагдаагийн дуулган дээрх бичиг солигдно. Одоо тэдгээрт хатан хааны нэрийн эхний үсгүүд орсон байгаа аж. Үүнээс гадна цэргийн бэлгэдлийг шинэчлэх шаардлагатай болно.
- Бүх британичуудын паспорт дээр Эрхэм дээдсийн тухай бичсэн мөрүүд байгаа тул солих шаардлагатай болно.
- Хатан хааны зурагтай шуудангийн марк гүйлгээнээс хасагдна.
- Ер нь төрийн бодлого төдийгүй соёл урлагт ч бүрэн өөрчлөлт орно.
Их Британи шинэ бэлэг тэмдэгтэй болох уу?
Ханхүү Чарльз хааны гэр бүлийн гол хүмүүсийн нэг байсаар ирсэн. Нэмж дурдахад тэрээр маш алдартай буяны үйлстэн бөгөөд 15 гаруй буяны байгууллагын гишүүн юм.
Түүнийг хаан ширээнд суусны дараа Британичууд хунтайж Чарльзыг мартах хэрэгтэй болно. Шинэ цол хэргэмүүдээс гадна тэрээр Карл III хэмээх шинэ нэрийг авч байна. 20-р зууны хамгийн алдартай Британийн хаадын нэг VI Жорж-ийн өвөөг хүндэтгэн Жорж VII гэсэн нэг хувилбар байсан боловч хаан Карл III дээр тогтжээ.
Хатан хааны гэр бүл Карл нэрийг азгүй гэж үздэг. I Карл бол амьдралаа цаазын тавцан дээр дуусгасан Британийн цорын ганц хаан байв. Тэрээр 1649 онд Английн хувьсгал болон иргэний дайны дараа цаазлуулсан ажээ.
Цаазлуулсан хааны хүү Карл II олон хайр дурлалын харилцаатай байсан тул түүхэнд "Аз жаргалтай хаан" хоч нэрээр үлдсэн байдаг. Тэрээр олон жил цөлөгдсөний эцэст 1660 онд хаан ширээнд сууж байв.
Нэмж дурдахад Карл гэдэг нэр нь Бонни хунтайж Чарли гэгддэг Чарльз Эдвард Стюарттай холбоотой юм. Хаан II Жеймс-ийн ач хүүгийн хувьд тэрээр 18-р зууны дундуур Британийн хаан ширээг эзэмшиж, хүчээр булаан авахыг оролдсон. Ханхүүгийн дэмжигчид түүнийг хаан Карл III гэж дууддаг байв.
Их Британийн сүүлийн зургаан хаан ширээг залгамжлагчидын дөрөв нь хаан ширээнд суухдаа нэрээ өөрчилсөн. Жишээлбэл, Жорж VI (II Элизабетын эцэг) хаан ширээнд суухаасаа өмнө хунтайж Альберт байсан. Энэ уламжлал нь хатан хаан Викториягаас эхэлсэн бөгөөд түүнийг Александрина гэдэг байжээ.
Түүнчлэн жил гаруйн өмнө буюу 2021 оны 4-р сарын 9-нд II Элизабет хатан хааны нөхөр хунтайж Филипп таалал төгссөн билээ. Тэрээр 99 настай байсан бөгөөд 2021 оны зун 100 нас хүрэх байсан байна.
Ханхүү Филип, Элизабеттайхаан ширээнд суухаас нь, таван жилийн өмнө буюу 1947 онд гэрлэжээ. Тэрээр дэлхийн хаадын гэр бүлүүд дундах хамгийн өндөр настай гишүүн байв.
Эх сурвалж: forumdaily.com








