Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/12/2026
Anu.mn
ICE, цагаачдын мэдээллийг сошиал сүлжээ болон сурталчилгааны компаниудаас худалдаж авахыг ...

ICE, цагаачдын мэдээллийг сошиал сүлжээ болон сурталчилгааны компаниудаас худалдаж авахыг хүсэж байна: Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri Jun 12 2026
ICE, цагаачдын мэдээллийг сошиал сүлжээ болон сурталчилгааны компаниудаас худалдаж авахыг хүсэж байна: Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?

ICE, цагаачдын мэдээллийг сошиал сүлжээ болон сурталчилгааны компаниудаас худалдаж авахыг хүсэж байна: Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба болох U.S. Immigration and Customs Enforcement, цагаачдыг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаандаа ашиглах зорилгоор сошиал сүлжээ, онлайн сурталчилгааны компаниудын цуглуулсан хувийн мэдээллийг худалдан авах боломжийг судалж эхэлжээ.

Энэ асуудал нь хувийн нууцлал, иргэний эрх чөлөөний талаар томоохон маргаан үүсгээд байна.

2026 оны нэгдүгээр сард ICE, хувийн мэдээллийн томоохон сан эзэмшдэг компаниудад хүсэлт илгээж, дараах төрлийн мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар санал авахыг хүсжээ. Үүнд:

  • Худалдан авалтын түүх
  • Интернэт хэрэглээний мэдээлэл
  • Байршлын мэдээлэл
  • Сошиал сүлжээний үйл ажиллагаа
  • Хэрэглэгчийн зан төлөвийн мэдээлэл зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өдөр тутмын цахим үйл ажиллагаанаас бүрдсэн мэдээллийг ашиглан тодорхой хүнийг олох, хөдөлгөөнийг нь хянах боломжтой болох юм.

Яагаад шүүмжлэл дагуулж байна вэ?

Дижитал сурталчилгааны салбарын анхдагчдын нэг Brian O'Kelley, "Засгийн газар хүмүүсийн цахим амьдралыг хянах зорилгоор зар сурталчилгааны экосистемийг ашиглах талаар шууд ярьж байгаа нь түгшүүр төрүүлж байна" гэжээ.Түүний үзэж буйгаар сошиал сүлжээ болон онлайн хэрэглээний мэдээлэл нь, сурталчилгааны зориулалтаас хальж, тандалтын хэрэгсэл болж хувирч болзошгүй аж.

Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн үү?

Одоогийн байдлаар АНУ-ын холбооны хууль, төрийн байгууллагуудыг ийм төрлийн арилжааны мэдээлэл худалдан авахыг шууд хориглодоггүй. Тиймээс зарим хууль тогтоогчид болон төрийн байгууллагууд, шүүхийн зөвшөөрөлгүйгээр, Үндсэн хуулийн хамгаалалтыг тойрон гарч, иргэдийн хувийн мэдээлэлд хандаж байна гэж үздэг.

Сенаторуудын санаа зовнил:

Ron Wyden, энэ асуудлыг шүүмжилж, "Сурталчилгааны системүүд хэрэглэгчдийн байршлын мэдээллийг цуглуулж, дараа нь тэр мэдээлэл ICE-ийн гарт очих боломжтой" гэжээ.

Мөн Thomas Massie, шүүхийн зөвшөөрөлгүйгээр онлайн мэдээлэл авахыг хориглох хуулийн төсөл өргөн барьсан боловч одоогоор Конгрессоор батлагдаагүй байна.

Онлайн сурталчилгааны салбар, олон жилийн турш дараах мэдээллийг цуглуулсаар ирсэн бөгөөд Facebook, Instagram зэрэг сошиал сүлжээний хэрэглээ, гар утасны аппликейшнүүд, байршлын мэдээлэл, вэб хөтчийн түүх, Онлайн худалдан авалт, сонирхол, зуршил зэрэг орно. Эдгээрээс хүний зан төлөвийн нарийвчилсан профайл үүсгэдэг бөгөөд ихэвчлэн зорилтот сурталчилгаанд ашигладаг. Энэ нь цагаачдад ямар эрсдэл дагуулах вэ?

Хэрэв ICE ийм мэдээлэл худалдан авч эхэлбэл:

  • Хүмүүсийн байршлыг тогтоох,
  • Хэнтэй уулздагийг нь тодорхойлох,
  • Онлайн үйл ажиллагааг нь шинжлэх,
  • Сошиал сүлжээн дэх харилцааг нь хянах боломж нь нэмэгдэх юм.

Ялангуяа хууль бус статустай цагаачид, визний асуудалтай хүмүүс, мөн тэдний гэр бүлийнхэн илүү анхаарлын төвд орж болзошгүй гэж шүүмжлэгчид үзэж байна.

ICE үүнигйй тайлбарласан мэдэгдэлдээ, "Ерөнхийлөгч Дональд Трампын үед ICE, хууль бусаар оршин суугаа аюултай гэмт хэрэгтнүүдийг албадан гаргахын тулд бүх хууль ёсны хэрэгслийг ашиглана. Мөн мэдээлэл ашиглахдаа иргэний эрх, хувийн нууцлалын асуудлыг харгалзан үздэг " гэжээ.

Үүнтэй холбоотой иргэний эрхийн байгууллагууд дараах зүйлсийг анхааруулж байна.

Мэргэжилтнүүд, энэ асуудал зөвхөн цагаачлалтай холбоотой биш гэж үзэж байгаа юм.

Төрийн байгууллагууд ийм мэдээлэлд өргөн хүрээнд нэвтрэх боломжтой болвол, улс төрийн үзэл бодол, шашны итгэл үнэмшил, нийгмийн харилцаа, иргэдийн өдөр тутмын амьдрал зэргийг маш нарийвчлалтай хянах боломжтой болно гэж анхааруулж байна.

Ed Markey, "ICE, сурталчилгааны технологийг сонирхож буй нь, ICE- ийн өсөн тэлж буй тандалтын системийн нэг хэсэг юм. Конгресс энэ асуудалд яаралтай анхаарах ёстой" гэж мэдэгджээ.

ICE одоогоор, сошиал сүлжээ болон сурталчилгааны компаниудаас цуглуулсан мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах боломжийг судалж байгаа бөгөөд энэ нь хууль ёсны эсэхээс илүүтэйгээр хувийн нууцлал, иргэний эрх чөлөөний талаарх томоохон маргааныг үүсгээд байна. Шүүмжлэгчид ийм мэдээллийг ашиглах нь, цагаачид төдийгүй бүх иргэдийн хувийн амьдралд хэт гүнзгий халдах эрсдэлтэй гэж үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн