March
17
2026
Anu.mn
Мэдээ
ICE цагаачдыг хянах томоохон систем бий болгожээ
ICE цагаачдыг хянах томоохон систем бий болгожээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
ICE цагаачдыг хянах томоохон систем бий болгожээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) болон Дотоод аюулгүй байдлын яам (DHS), цагаачдыг илрүүлэх, хянах зорилгоор өргөн хүрээтэй дижитал хяналтын систем ашиглаж байгаа талаар NPR мэдээлэв. Сүүлийн жилүүдэд энэ системд зориулсан төсөв нэмэгдэж, төрийн болон хувийн олон мэдээллийн санг нэгтгэн ашиглах болсон байна.

Идэвхтэнүүдийн ярьснаар, ICE агентууд зарим тохиолдолд, хүмүүсийн машины дугаар, царайны зургийг авсныхаа дараа, нэрээр нь дуудаж, бүр гэрийн хаягийг нь мэдэж байсан тохиолдлууд гарчээ. Миннесота мужид цагаачлалын ажиллагааг ажиглаж явсан нэгэн эмэгтэйг, агентууд нэрээр нь дуудаж, гэрийнх нь хаягийг нь хүртэл хэлж байсан нь түүнийг айдаст автуулсан гэж ярьжээ.

ICE нь, Mobile Fortify гэх нүүр царай таних аппликейшн ашиглан хүмүүсийг таних, мөн ELITE нэртэй хиймэл оюунд суурилсан системээр албадан гаргах магадлалтай хүмүүсийн байршлыг тогтоодог аж. Энэ системүүд нь, жолооны үнэмлэхийн зураг, автомашины улсын дугаарын мэдээлэл, эрүүл мэндийн зарим мэдээллийн сан зэрэг олон эх сурвалжаас өгөгдөл авч нэгтгэдэг.

Мөн улс даяар суурилуулсан автомашины дугаар уншигч камерууд (ALPR), тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах боломж олгодог мөн зарим тохиолдолд гар утасны байршлын мэдээллийг ашиглан хүмүүсийн хөдөлгөөнийг тогтоох боломжтой гэж Конгрессын гишүүд анхааруулсан байна.

Нэмж хэлэхэд, засгийн газар олон нийтийн сүлжээн дэх нэргүй хэрэглэгчдийг илрүүлэхийн тулд технологийн компаниудаас мэдээлэл шаардах захиргааны зарлан дуудах хуудсыг ашиглаж байгаа тухай мэдээлэл гарсан. Мөн ICE-ийг шүүмжилсэн контент нийтэлсэн зарим хүмүүсийн дансны мэдээллийг ингэж авахыг оролдсон тохиолдол ч гарчээ.

Хүний эрх, нууцлалын байгууллагуудын үзэж байгаагаар, энэ хэмжээний хяналт нь АНУ-ын Үндсэн хуулийн үг хэлэх эрх чөлөө болон хувийн нууцын эрхийг зөрчих эрсдэлтэй гэж үзэж байна. Харин DHS-ийн зүгээс, хууль сахиулах ажиллагааны арга барил, технологийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзаж, ийм мэдээллийг ил болгох нь аюулгүй байдалд нөлөөлнө гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.