Anu.mn
"Иан" хар салхины улмаас 86 хүн амь үрэгджээ: орон нутгийн иргэд болон эрх баригчид шуурга ...

"Иан" хар салхины улмаас 86 хүн амь үрэгджээ: орон нутгийн иргэд болон эрх баригчид шуурганд хангалттай бэлтгээгүй гэж бие биенээ буруутгаж байна.

Tue Oct 04 2022
"Иан" хар салхины улмаас 86 хүн амь үрэгджээ: орон нутгийн иргэд болон эрх баригчид шуурганд хангалттай бэлтгээгүй гэж бие биенээ буруутгаж байна.

"Иан" хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо 80 гаруй болжээ. Флорида, Каролина мужуудын иргэд олон арван тэрбум долларын өртөгтэй сэргээн босголттой тулгарч байгаа талаар The Guardian нийтэлжээ.

9-р сарын 28-нд Флорида мужид болсон Иан салхины хурд 150 миль/цаг (240 км/цаг) хүрч,  4-р зэрэглэлийн хар салхи болсноор 86 хүн нас барсан нь батлагдаад байгаа бөгөөд үерийн ус татарч, эрлийн багийнхан алслагдсан газруудаар аврах ажиллагаанд шилжиж байгаа тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байх төлөвтэй байна.

Хойд Каролина мужид 4 хүн, бусад нь Флорида мужид нас барсан байна. Хар салхинд хамгийн их нэрвэгдсэн Ли тойрогт 42 хүн, үлдсэн хэсэг нь хөрш зэргэлдээ тойргуудад амиа алджээ. Ли дүүргийн албаны хүмүүс цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэхийг уриалсан эсэх талаар асуудалд ороод байна.Тус тойргийн зөвлөлийн дарга Сесил Пендерграсс, тус тойрог хар салхины голомтод нэрвэгдэж байх үед нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан, үүний дараа зарим хүмүүс өөрсдөө шуургыг хүлээж өнгөрүүлэхээр шийдэж өртсөн, тэдний ихэнхи нь харамсаж маш хэцүү байдалд байна гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар 10-р сарын 5-нд Флоридад айлчилна. Мөн Пуэрто Рикод айлчлах бөгөөд тус аралд Фиона хар салхи дайрснаас хойш хэдэн зуун мянган хүн цахилгаангүй хэвээр байгаа юм.

Иан хар салхи, 11 сая хүн амтай мужийн цахилгаан эрчим хүчийг тасалж, барилга байшингуудыг нурааж, газар тариалангийн талбайг сүйтгэсэн. Үүний дараа Куба эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа аж.

Мөн Хойд Каролинагийн албаны хүмүүс тус мужид дор хаяж дөрвөн хүн нас барсан гэж мэдэгдэв.

Хохирлын хэмжээ тодорхой болохын хэрээр далайн эрэг орчмын барилга байгууламж нурснаас учирсан хохирол хамгийн их болохоор байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Флоридагийн Санибел арлын эрэг дээрх далайн эргийн зуслангийн байшин, зочид буудал шуурганы улмаас сүйрсэн болохыг Далай, агаар мандлын үндэсний удирдах газрын (NOAA) хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ. Хэдийгээр ихэнх байшингууд нураагүй байгаа ч бүгд эвдэрсэн байна.

6000 хүн амтай, аялал жуулчлалын гол бүс болох  Барьерные арлууд сүйрсэн болохыг уг судалгаа мөн харуулжээ.

Санибел хотын менежер Дана Соуза,- "Бүх зүйл нурсан. Цахилгааны систем үндсэндээ эвдэрсэн, бохирын систем маш их эвдэрсэн,  усан хангамжийн системийн байдалд  үнэлгээ тогтоож байна. Мөн арлыг эх газартай холбодог далан сэтэрснээс,  сэргээн босгох ажил улам хүндрэхээр байна. " гэсэн байна.

Флорида мужаар дамжин Атлантын далай руу чиглэсэн Иан хар салхины хүч нь саарч халуун орны шуурга болсныхоо дараа, дахин хүчээ сэргээж, 9-р сарын 30-нд Өмнөд Каролинагийн эрэгт хүрсэн аж. Замууд усанд автаж, унасан моднуудад хаагдсан байна. 700 мянга гаруй аж ахуйн нэгж, орон сууц цахилгаангүй болжээ.

Америкийн CoreLogic аналитик компанийн мэдээлснээр, даатгагчид 28-47 тэрбум долларын нөхөн төлбөр авахаар бэлдсэн байна. Энэ нь Флорида мужид 1992 онд болсон Эндрю хар салхинаас хойших хамгийн өндөр өртөгтэй шуурга байж магадгүй юм.

Сүүлд нэмэгдсэн