Anu.mn
Иан хар салхи 33 хүний ​​аминд хүрч, Флоридагийн үерт автсан гудамжинд матар, тэр байтугай ...

Иан хар салхи 33 хүний ​​аминд хүрч, Флоридагийн үерт автсан гудамжинд матар, тэр байтугай акулууд сэлж байна

Mon Oct 03 2022
Иан хар салхи 33 хүний ​​аминд хүрч, Флоридагийн үерт автсан гудамжинд матар, тэр байтугай акулууд сэлж байна

Иан хар салхи 9-р сарын 30-ны Баасан гарагийн 14:00 цагийн орчимд 85 миль (136 км) хурдтай салхилж, энэхүү 1-р зэрэглэлийн хар салхи Өмнөд Каролина мужийн Жоржтаун хотын ойролцоо хүрсэн талаар ABC News нийтлэв.

Энэ шуурга анх 9-р сарын 28-нд Флоридагийн баруун эрэгт 4-р зэрэглэлийн хүчтэй хар салхи болж АНУ-д хүрчээ. Иан хар салхинд  Флорида даяар дор хаяж 33 хохирогч амь эрсдээд байна. Хойд Каролинад 325,000 хэрэглэгч, Өмнөд Каролинад 62,000 гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болсон байна.

Иан одоо цагт хамгийн ихдээ 35 миль (56 км) салхитай халуун орны дараах циклон гэж тооцогддог салхи болжээ.

Виржиниа болон Баруун Виржиниа мужуудад үерийн аюулаас сэрэмжлүүлж байгаа бөгөөд 6 инч (15 см) хүртэл бороо орох төлөвтэй байна. Нэмж дурдахад, салхи цагт 80 миль (50 миль) хүртэл ширүүсэхийг анхааруулж байна. Дараа нь энэхүү хүчтэй аадар бороо хойд зүг рүү шилжихээр байна. Зүүн хойд эргийн зарим хэсэг, ялангуяа Делавэр болон Лонг-Айлендад дараагийн 48 цагийн турш 6 инч (15 см) хүртэл бороо орох магадлалтай гэж мэдээлжээ.

Хашаанд акул, гудамжинд матар

Хүчтэй шуурганы үеэр хотын захын үерийн усанд сэлж буй далайн амьтдын гэрэл зураг, видео бичлэгүүд тархаж байна. Гэхдээ нэг бичлэг нь маш гэнэтийн, хөвж буй акулыг харуулсан байсан гэж The Guardian бичжээ. Үерт автсан Форт Майерсийн арын хашаан дундуур том сэрвээ нь тод хар бараан загас хөвж байгааг харуулсан видеог өдөрт 12 сая гаруй хүн үзсэн байна. Тухайн  газрын оршин суугч Доминик Камератта өөрийн хашаандаа бичлэг хийсэн гэдгээ баталсан бөгөөд тэрээр, -"Би юу болохыг нь мэдээгүй, загастай төстэй  харагдаж байсан. Гэтэл найзууд маань ,-Энэ чинь акул шиг байна шүү дээ, нөхөр минь!" гэцгээсэн, тэр зүйл 1.2 метр (4 фут) орчим урттай байсан гэж бичжээ.

Бичлэгт акул эсвэл өөр том загас байгаа эсэх талаар шинжээчид хоёр хуваагдсан байна. Флоридагийн Байгалийн түүхийн музейн акулын хөтөлбөрийн захирал асан Жорж Бургесс  "акулын зулзага шиг харагдаж байна" гэж бичсэн бол Майамигийн их сургуулийн акул хамгаалах хөтөлбөрийн захирал, доктор Нил Хаммершлаг, "Хөөрхөн юм. Тодорхой хэлэхэд хэцүү." гэж эргэлзэнгүй бичжээ. Мөн Пенсильвани мужийн Эри хотын Мерсихурст их сургуулийн тагнуулын салбарын профессор Лесли Гельчер видеог хуурамч гэж үзсэн  байв. Харин сэтгүүлчид үүнийг, 9-р сарын 28-ны өглөө зураг авалтыг хийсэн анхны клипний мета мэдээллээр бодитой хэмээн баталгаажуулсан байна. Флоридагийн олон улсын их сургуулийн акулуудын зан байдлыг судалдаг далайн биологич Яннис Папастаматиу  акулуудын ихэнх нь хар салхины өмнө эргийн гүехэн буланг орхидог, магадгүй атмосферийн даралтын өөрчлөлт нь тэдэнд шуурга болохыг анхааруулдаг байх. Энэ үед  акул санамсаргүйгээр горхи руу орсон эсвэл  урсгалд цохиулаад орчихсон байх гэжээ.

Мөн Stillwright Point-д матрууд хотын гудамжаар хөвж байхыг харсан. Ихэвчлэн эдгээр амьтад сувагт амьдардаг гэж ADN мэдээлсэн бөгөөд нутгийн нэгэн иргэний, “Хэрэв та орц гарцандаа ойрхон, мангроны ургамлаас хол байвал аюулд орохгүй " гэж зөвлөж бичсэнийг нийтэлжээ.

Сүүлд нэмэгдсэн