HUAWEI, Орос дахь дэлгүүрүүдээ хааж байна
Thu Jun 09 2022
Харилцаа холбооны салбарт дэлхийд дээгүүрт ордог БНХАУ-ын Huawei компани, ОХУ-д бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, ухаалаг гар утасны хэрэглээ, тоног төхөөрөмжийн эрэлт буурснаас болж албан ёсны дэлгүүрүүдээ хааж эхэлжээ.
Риа Новости-гийн эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар эхний дэлгүүр нь энэ оны 2-р сарын 28-нд Москва хотын Ривиера худалдааны төвд хаагдсан. Мөн үүний дараагаар Новокузнецк, Уфа, Ростов-на-Дону хотуудад дэлгүүрүүд нь хаагджээ. Ирэх саруудад ч үргэлжлүүлэн дэлгүүрүүдээ хаах болно гэдгээ Huawei-гаас мэдэгдэж байгаа юм. Ийнхүү 19 албан ёсны дэлгүүрээс 15 нь л үйл ажиллагаа явуулсаар байна.
Мөн Финляндын Nokia компани нь үйл ажиллагаагаа ОХУ-д бүрэн зогсоосон ба хэвлэл мэдээлэлд өгсөн мэдэгдэлдээ “Украйн-Оросын дайн, ОХУ-ын засгийн удирдлага цаашдаа үүнийг үргэлжлүүлсээр байх нь ойлгомжтой байгаа тул, бид цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нь илэрхий байна” гэжээ.
Энэ мэтчилэн бусад олон компаниуд ОХУ-аас өөрсдийн бизнесээ татан буулгасаар байгаа юм.

Эх сурвалж: www.uawire.org
Орчуулсан: Ү.Хонгорзул








