Anu.mn
Halloween-ы үеэр хүйтэн жавартай, цастай байх нь: АНУ-ын энэ намрын цаг агаар ямар байх вэ ...

Halloween-ы үеэр хүйтэн жавартай, цастай байх нь: АНУ-ын энэ намрын цаг агаар ямар байх вэ?

Tue Aug 23 2022
Halloween-ы үеэр хүйтэн жавартай, цастай байх нь: АНУ-ын энэ намрын цаг агаар ямар байх вэ?

Улс даяар гантай, хуурай, хэт халуун болж өнгөрсөн зуны улиралын дараа намрын сэрүүн цаг агаар айсуй. Lifehacker.com-д намрын улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг нийтэлжээ.

Энэ жилийн 9-р сарын 22-ны пүрэв гаригийн 21:04 цагт (Нью-Йоркийн цагаар) зуны улирал албан ёсоор дуусна. Өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг намрын улиралыг албан ёсоор эхлүүлдэг өдөр гэж цаг уурчид үздэг бөгөөд Farmers’ Almanac цаг уурын газар, энэ намар улс даяар ердийнхөөс сэрүүн байна гэж мэдээлсэн байна.

Бүс нутгаас шалтгаалан 10-р сарын сүүл, 11-р сарын хоёрдугаар хагасаас эхлэн сэрүүсч хүйтрэн, өвлийн температурт шилжих төлөвтэй байна.

Тивийн баруун хойд хэсгээр хүйтэн жавартай, дундаж хэмжээний хур тундас орно. Баруун хэсэг сэрүүн, мөн хур тунадас ихтэй. Өмнө зүгт хүйтэн, нойтон цас, хур тундас орохоор төлөвтэй байна. Баруун дундад хэсэгт хүйтэн, чийглэг. Зүүн хойд хэсгээр хур тундас, нойтон цастай сэрүүн байна. Зүүн өмнөд хэсгээр хүйтэн жавартай, хур тунадас жилийн дундаж хэмжээнд орно.

Одоогийн байдлаар улсын ихэнх нутгаар өмнөх жилүүдийн дунджаас илүү хуурай байгаа хэдий ч, Farmers’ Almanac-ын мэргэжилтнүүд зарим нутгуудаар намар ихээхэн хэмжээний бороо, хур тундастай байх болно гэсэн таамаг гаргажээ.

Great Lakes, Ohio Valley, Midwest, Texas болон зэргэлдээх мужууд, Rocky Mountains, Great Plains-т энэ жил ердийнхөөс илүү их бороо орох төлөвтэй байна. Эдгээр бүс нутагт 10-р сард үүлэрхэг, салхитай, бороотой өдрүүд нэлээд их тохиох болно.

Хасах температур, хур тундас хосолсон энэ цаг агаар Halloween-ы баяраар цастай байх өндөр магадлалд хүргэж байна. Мөн 10-р сарын сүүлээр Канадын Хойд Алберта ба Бритиш Колумбиагаас эхлэн өмнө зүгт Нью Мексико хүртэл үргэлжилдэг Rocky Mountains-д ихээхэн хэмжээний цас, хур тунадас орно гэсэн урьдчилсан таамаг гарсныг Farmers’ Almanac мэдээлжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн