Anu.mn
Groundhog Day буюу тарваганы өдөр: Панкссуатуни Фил хэмээх тарвага хавар хэзээ эхлэхийг зө ...

Groundhog Day буюу тарваганы өдөр: Панкссуатуни Фил хэмээх тарвага хавар хэзээ эхлэхийг зөгнөв

Fri Feb 03 2023
Groundhog Day буюу тарваганы өдөр: Панкссуатуни Фил хэмээх тарвага хавар хэзээ эхлэхийг зөгнөв

Бүх америкчуудын хайртай, газрын цаг уурч, тарвага Панкссуатуни Фил, -“Биднийг урт удаан өвөл хүлээж байна гэж үйлдлээрээ урьдчилсан мэдээ өгснийг USA Today бичжээ.

Пенсильвани мужийн Панкссутауни хотод, 2-р сарын 2-ны, Groundhog өдрийн өглөө Панкссутауни Фил тарвага нүхнээсээ мөлхөж гараад, урьдын адил түүний юу зөгнөхийг тэсэн ядан хүлээж байсан олны нүдэн дээр өөрийн сүүдрээ харжээ.

Groundhog клубын ерөнхийлөгч Том Данкель, уг үйлдэл буюу Фил өөрийнхөө сүүдрийг харсныг, АНУ-д дахиад зургаан долоо хоног өвөл үргэлжилнэ. Тус улсын ихэнх хэсгүүд дахин нэг бус хүчтэй хүйтэн шуургатай тулгарна гэж “орчуулжээ”.

Фил гурван жил дараалан сүүдрээ харж байгаа бөгөөд тэрээр 1887 онд анх хавар хэзээ болохыг зарласнаасаа хойш,  байнга хийж иржээ. Филийн цаг агаарыг урьдчилан таамагласан үйлдэл 127 удаа бүртгэгдсэнээс 107 (84%) удаа сүүдрээ харсан байна. Тэр үүнийг тасралтгүй хийж ирсэн хамгийн урт хугацаа нь 31 жил буюу 1902-1933 он хэвээр байна.

Филийн таамаг зөв эсэхийг мэдэхийн тулд хэсэг хугацаа шаардагдна. Түүний таамаг биелсэн түүхийг авч үзвэл Фил алдах магадлалтай. Цаг агаарын альманах Stormfax-ийн мэдээлснээр, Филийн таамгийн зөвхөн 39% нь зөв байсан. Бүхэл бүтэн улс орны хувьд, ялангуяа бүс нутгийн цаг уурын хувьд олон янз АНУ-д хаврын урь хэзээ ирэхийг урьдчилан таамаглах нь тийм ч хялбар биш юм гэсэн байна.

Гэхдээ энэ нь, жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг, Филийг халамжилдаг Punxsutawnoon Groundhog клубынхэнд баатрынхаа баярыг тэмдэглэхэд саад болдоггүй. Клубын гишүүд Филийн таамаг "Мэдээжийн хэрэг, 100%!" зөв гэсэн бүрэн итгэлтэй байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн