Гранд хавцлын гайхамшгийг мэдрэхийн тулд, хамгийн харууц сайтай, үзэсгэлэнтэй, гайхалтай үзэмжийг харж, догдлох, бишрэх боломжтой газруудыг мэдэх хэрэгтэй байдаг гэж Travel & Leisure мэдээлэв.
Гранд хавцлыг бүрдүүлдэг улаан хаднууд болон тэдгээрийн судалтсан тогтцууд нь, олон сая жилийн геологийн түүхийг өгүүлэн оршдог. Их хавцал нь, дэлхийн урт удаан түүхийг харуулдаг, 1.6 км орчим гүн, дундачаар16 км өргөн, бараг 450 км урттай гайхаш төрүүлэм үзэсгэлэнтэй, АНУ-ын байгалийн долоон гайхамшгийн нэгд багтдагцорын ганц газар бөгөөд Эверестийн оргил, Их барьер хад, Туйлын туяа зэрэг гайхамшигт газар, байгалийн үзэгдэлтэй эн зэрэгцэх, алдартай газар юм.
Гранд хавцал нь ялангуяа зураг авахад маш гоё, мандаж буй эсвэл жаргах үеийн нарны туяа, олон давхаргат улаан чулууг гэрэлтүүлж байх үед хамгийн гайхалтай гэрэл зургууд гардаг. Хэрэв буйдхан газрыг хүсэмжилвэл, Их хавцлын North Rim буюу нам гүмхэн хойд зах руу явах эсвэл өвлийн улиралд цав цагаан цасан бүрхүүл хавцлын улаан хад, чулууг бүрхэн туяа татуулах үеийн South Rim Өмнөд эрэгт зочлох нь оновчтой.
Mather Point, South Rim
Mather Point бол, цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай үзүүштэй газруудын нэг бөгөөд South Rim, Visitor Center-ээс ойрхон байрлахын зэрэгцээ, цэлмэг өдөр зүүн тийш 50 гаруй км, баруун тийшээ 100 гаруй км харагдах боломжтой байдаг.
Yavapai Point, South Rim
Энэ цэгийн хамгийн сайхан зүйл бол, цаг агаар тааламжгүй үед, хавцлын захад байрлах, панорам цонхтой, геологийн арвин мэдээлэл бүхий Явапай геологийн музейг үзэх боломжтой.
Bright Angel Point, North Rim
Bright Angel Point бол, Хойд Rim дээрх хамгийн алдартай ажиглалтын цэг юм. Тэнд очихын тулд, нэлээдгүй эгц,хатуу хучилттай замаар 400 метр алхах хэрэгтэй бөгөөд шанд нь, Bright Angel болон Transept Canyons-ийн гайхалтай үзэмжийг харж, North Rim-ийн түвшнээс дээш 300 метрийн өндөрт гарч, үзэсгэлэнт байгалийг тольдох боломжтой болно.
Redwall Bridge, Хойд Rim
Redwall Bridge-ийн цэг нь, буйдхан байж, ганцаардлыг мэдрэх боломжтой, хүмүүс бага очдог газруудын нэг юм. North Kaibab Trail буюу хамгийн бага аялдаг хавцлын гол замаар, 670 метрийн өгсөлттэй, 9 км-ийн дугуй аялалаар хүрч болно. Энэ аялал нь тийм ч хялбар биш ч, нам гүм, амар амгалангийн мэдрэмж төрүүлэх үзэмж нь үнэ цэнэтэй юм.
Redwall Bridge, North Rim
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн вэбсайтад бичсэнээр, энэ газар "Нар мандахыг эсвэл жаргахыг үзэх хамгийн тохиромжтой газар" юм. Энэ цэгт хүрэх гурван арга бий. Зуны улиралд цэцэрлэгт хүрээлэнгийн үнэгүй автобусаар эсвэл Rim Trail-ээр (4 км) алхах, харин өвлийн улиралд Хермит-роуд замаар машинаар явж болно. Цэцэрлэгт хүрээлэнгээс, ирж үзэх цагийг зөвлөдөг ч, эртхэн очиж жаргах нарны туяа хавцлын ханыг үнсэн таалахыг харжгайхалтай мэдрэмжийг авч болно.
Plateau Point, Өмнөд Rim
10 км доош орших Plateau Point цэгрүү Bright Angel Trail замаар явбал, ихэнх хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэмжийг үзэх боломжтой болно. Очих, буцаад өгсөж ирэх аялалын цагаа төлөвлөх хэрэгтэй.
Point Imperial, North Rim
Point Imperial бол, хавцлын ирмэг дээрх хамгийн өндөр цэг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн хойд хил юм. Энэхүү хоёр онцлог шинж чанар нь, Point Imperial-ийн үзэмжийг улам сэтгэл хөдөлгөм болгодог. Та Гранд хавцлын зүүн зах болон Painted Desert-н үзэмжийг харах боломжтой.
Shoshone Point, Өмнөд Rim
Их хавцлын хөл хөдөлгөөн ихтэй өмнөд хэсэгт байрлах Шошоне Пойнт нь гайхалтай нам гүм байдаг. Тэнд очихын тулд, шороон замаар 1.5 км алхахад хавцал таны өмнө, өлмийн тань доор нээгдэж,. хавцлын ирмэгээс хавцлын бүхэл бүтэн хэмжээг мэдрэх болно.
Desert View, South Rim
Цөлийн харагдац нь, Гранд хавцлын зүүн захын ойролцоо, Гранд Каньон тосгоноос гарах үзэсгэлэнт зам болох Desert View Drive дагуу байрладаг. Desert View хэмээх жижиг суурингаас аялагчид хавцлын олон давхаргат хаданханыг биширч, эсвэл хоёр алдартай оргил болох Эскаланте, Карденас Баттесийг харах боломжтой.
Angel’s Window, North Rim
Хавцлыг үзэж, олны хөлийн замаар явах үедээ, цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн өвөрмөц газруудын нэг болох Angel’s Window-г анзаарахгүй алгасах нь бий. Голд нь урвуу гурвалжин цонхтой байгалийн нуман хаалганд хүрэхийн тулд, Cape Royal Trail жимийг дагаж нуман хаалганы орой хүртэл явна.
Ooh Ah Point, South Rim
Ooh Ah Point цэг нь, нэрэндээ таарсан хүлээлтийг давсан мэдрэмж өгдөг. Энэхүү үл үзэгдэх хэсэг нь, хавцлын алдартай өргөн, нээлттэй үзэмжийг санал болгодог.
Toroweap Overlook, North Rim
Toroweap Overlook нь, Өмнөд Паиутчуудын өвөг дээдсийн нутаг болох Тувип хотод байрладаг. Хөндий рүү орохын тулд, танд өдрийн үнэмлэх эсвэл тасалбараас гадна гарах зөвшөөрөл шаардлагатай болдог. Гэхдээ энэхүү өргөн хөндийд нэвтэрч, Колорадо голыг шувуу нисэх өндрөөс тольдон саатах нь, гаргасан нэмэлт хүчин чармайлтын тань үнэ цэнийг бүрэн хариулна.
Powell Point, South Rim
Пауэлл Пойнтод зочлоход хамгийн тохиромжтой цаг нь, нар мандах эсвэл жаргах цаг бөгөөд нар хадан цохион дээр тусах үед, өргөн уудам орон зай өнгө өнгөөр солонгорон гайхамшгийг үзүүлдэг. Энэ цэг рүү хавцлын өмнөд захын цэгээс шаттлаар амархан хүрдэг.
The Abyss, South Rim
"The Abyss"-ийг маш гайхалтай болгож байгаа зүйлийн нэг нь “”Ёроолгүй” гэсэн нэртэй нь холбоотой, 900 гаруй метрийн өндрөөс South Rim рүү буусан хамгийн урт босоо уналт юм. Энэ нь, таталцал хавцлын ханыг хэлбэржүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэдэгийг харуулсан төгс жишээ юм.