Google Maps ашиглаж явсан жолооч,10 жилийн өмнө нурсан гүүр рүү аваачсаныг нь мэдэлгүй машинтайгаа унаж нас баржээ
Sun Sep 24 2023
Хойд Каролина мужийн нэгэн эр Google Maps-ын зааснаар явсаар хуучин гүүрний дунд хэсгийн тасархайгаар горхи руу унаж нас барсны дараа Google компанийг ар гэрийнхэн нь шүүхэд өгсөн талаар The Guardian бичжээ.
2022 оны 9-р сарын 30-нд мужийн цагдаа нар, Филип Пакссон арав орчим жилийн өмнө нурсан ашиглагддаггүй гүүрнээс онхолдон живсэн байсныг олжээ.
Пакссоны гэр бүлийнхэн, "Хойд Каролина мужийн Хикори хотын оршин суугч 47 настай Пакссон, охиныхоо 9 насны төрсөн өдрийг хадам ээжийндээ тэмдэглээд гэртээ харихаар явсан. Тухайн эвдэрхий гүүр рүү явсан замд жолооч нарт аюулын талаар анхааруулах тэмдэг, ямар ч хашлага, хаалт байгаагүй, мөн одоо ч байхгүй байгаа. Харанхуй, бороотой шөнө байсан бөгөөд тэрээр GPS-ийн дагуу, гол руу хөтөлсөн бетонон замаар явсаар гол руу унасан. Урьдчилан сэргийлэх боломжтой осол байсан. Бид гашуудаж байна. GPS-ийн замын чиглэл болон гүүрийг хариуцдаг хүмүүс, хүний амь насыг үл тоомсорлосон ийм үйлдэл хийснийг огт ойлгохгүй байна. " гэж нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд Google-ээс гадна, осол болсон газар болон ойр орчмын газруудыг хариуцаж байсан хэд хэдэн хувийн менежментийн компаниудыг нэрлэжээ.
Google-ийн хэвлэлийн төлөөлөгч : "Бид Пакссоны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний зорилго бол Газрын зураг дээр замын талаар үнэн зөв мэдээлэл өгөх явдал. Бид энэ нэхэмжлэлийг хянаж байна." гэсэн бөгөөд харин хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгчид, Хикори хотын оршин суугчид 2020 онд, Google-д энэ асуудлыг анхааралдаа авахыг анхааруулж, шаардлага тавьж байсан. Харин Google энэ саналд огт хариу өгөөгүй гэдэг нь илэрсэн гэж бичжээ.
Филлип Пакссон бол GPS-тэй холбоотой нас барсан анхны хүн биш юм.
2020 онд Оросод, 18 настай жолооч залуу найзынхаа хамт Google Maps- ын маршрутаар явсаар, "Ясны зам"-хэмээн алдаршсан муу замд орж машин нь эвдрэн долоо хоног гацсаны улмаас хөлдөж нас баржээ. 2019 онд Индонезийн Жакартад, нэгэн ачааны машины жолооч Google Maps-ийн зааснаар явсан нь, ямар ч тэмдэг, тэмдэглэгээгүй зөвхөн мотоциклд зориулсан зам байсныг мэдэлгүй хадан цохионоос унаж нас баржээ. 2015 онд Индиана мужид, 51 настай Зохра Хуссейн автомашиндаа суурилуулсан GPS-ийн дагуу эвдэрхий гүүр рүү хөтөлсөн ямар ч тэмдэглэгээгүй төлбөртэй замаар явж байгаад автомашины ослоор нас барсан. Түүний нөхөр Ифтихар Хуссейн Индиана мужийг замын тэмдэг, хашилт хаалт тавиагүй гэж шүүхэд өгч байжээ.








